Топ модель Х.Бадамгэрэлийн хөхний имплант хийлгэсний дараах “эрс өөрчлөлт“

2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ модель Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Х.Бадамгэрэл 2007 онд “Үнсгэлжин” тэмцээнд түрүүлэн загварын ертөнцөд хөл тавьснаас хойш олон улсын загварын шоу, фестивалиуд, миссийн тэмцээнүүдэд Монгол улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцож ирсэн юм.

Тэрээр 3 жилийн өмнөөс өөрийн Андра загварын агентлагийг үүсгэн байгуулж, шилдэг залуу загвар өмсөгчдийг бэлдэж ирсэн бөгөөд энэ жил агентлагаа өргөжүүлэн Андра Академийг үүсгэн байгуулалцсан байна.

Топ модель Х.Бадамгэрэл харилцаа, гоо зүй, загвар, балет, сэтгэл зүйн чиглэлүүдээр орчин цагийн соёлтой мэдлэгтэй залуучууд, мэргэжилтнүүдийг бэлдэхийн зэрэгцээ “Монгол контент” ХХК-д урлаг, соёлын төслүүдийн менежерээр ажилладаг.

Топ модель Х.Бадамгэрэл өөрийгөө эрс өөрчлөхөөр шийдсэн бололтой. Өөрийгөө өөрчлөх болсон том шалтгаан нь загварт хэт даруу, уйтгартай явсаар ирсэнийх аж. Үүнтэй санал нийлэх олон цөөнгүй биз ээ.

Топ Х.Бадамгэрэл зарчимч, ажил хэрэгч, элдэв маяггүйн дээр ил задгай хувцаслах, нүцгэн зураг авалтуудаас үргэлж ангид байж ирсэн.

Харин энэ удаад тэрхүү хайрцгаас гарч, өөртөө өөрчлөлт хийхээр шийдсэн Топ модель маань хагас нүцгэн зургаа ийн олон нийтэд дэлгэлээ. Сүүлийн үед олны танил бүсгүйчүүд гадаад төрхөндөө онцгойлон анхаардаг болоод байгаа билээ. Дуучин Хишигдалай, Жүжигчин Золзаяа, Загвар өмсөгч Төгс гээд олны танил бүсгүйчүүд “Хөхний имплант” хийлгэж бүр тухайн эмнэлэгийнхээ нүүр царайгаар ажиллаад байсан юм. Тэгвэл ийнхүү топ модель бүсгүйчүүд тэдний эгнээнд элсэж байгаа бололтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!