Дуучин Хишигдалай Сайед Моллайд дээл хийж өгчээ

“Токио-2020” олимпын наадмаас Монголын тамирчин, ДАШТ-ий алт, хүрэл медальт Сайед Моллай мөнгөн медаль хүртэн, монгол түмнийг баярлуулсан билээ. Ингэснээр Монголын тамирчид Токиогийн олимпоос нэг мөнгө, хоёр хүрэл медальтай болоод байгаа билээ.

Тэрээр Токиогоос Монголд ирээд удаагүй байгаа бөгөөд Монголчуудаас аль хэдийн “Молом” нэрийг аваад байгаа юм.

Тэгвэл өнөөдөр дуучин А.Хишигдалай Сайед Моллайд дээл хийж өмсгөсөн бөгөөд өөрийн цахим хуудсандаа дараах зургийг оруулжээ. Тэрээр: “Моломдоо Дээл өмсгөөд л авлаа. Зиак Дээлний өнгөний шүүмжлэл айсуй кк хийгээд ирэх сэтгэл Агуушт, Хөх Тэнгэрийн өнгө гологдох болоогүй байхөө” хэмээн оруулжээ.

Түүний өмссөн хөх торгон дээлийг урласан бүсгүй дуучин Хишигдалайн хамт

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!