Япон бүсгүйчүүд энэ маскны ачаар залуухан, шингэн царайтай харагдаж чаддаг!

Таны арьс насыг илэрхийлэх гол хүчин зүйл болж байдаг. Арьс гэрэлтсэн, үрчлээгүй, шингэн харагдаж байх нь таныг залуухан, үзэсгэлэнтэй харагдуулна. Харин залуухан цэвэрхэн төрхөөрөө алдартай Япон бүсгүйчүүдийн сайхан арьсны нууц болсон маскыг танд танилцуулж байна.

Тус арга нь үхэжсэн арьсыг гуужуулж, шинээр нөхөн төлжүүлэх тустай.

Алхам 1

  • Нүүрээ сайтар угааж цэвэрлэж бэлтгэнэ.

Алхам 2

  • Нэг халбага сахлын хөөс, тал цайны халбага хүнсний содыг хольж хутгана.

Алхам 3

  • Буцалсан усанд хатаасан алтан товч цэцгийг хийж хандална. Үүндээ нүүрээ утаж, бөглөрсөн нүхийг нээх хэрэгтэй.

Алхам 4

  • Зуурч бэлтгэсэн сахлын хөөсөө чийгтэй нүүрэндээ түрхэнэ. Нүд амандаа хүргэхгүй байхыг анхаараарай.

Алхам 5

  • Цэвэрхэн сойз авч, хөөсөөр үрж иллэг хийх хэрэгтэй.

Алхам 6

  • Одоо нүүрээ угаагаад толинд хардаа. Хар батганууд ч байхгүй. Арьс тань илүү гэрэлтсэн, цагаан болсон байгаа биз.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!