Найруулагч, продюсерууд хүртэл анзаараагүй, алдартай хүүхэлдэйн кинонууд дээр гардаг алдаанууд

Хүүхэлдэйн киноны ард олон зуун хүний хөдөлмөр нуугдаж байдаг. Зарим хүүхэлдэйн киног бүтээхэд хэдэн жил зарцуулагдах нь бий. Олон жижиг хэсгийг нийлүүлж, эвлүүлнэ гэхээр алдаа гарах нь мэдээжийн хэрэг. Харин тэр жижиг алдаануудыг хүмүүс төдийлөн анзаардаггүй аж. Үзэгчдийн анзаарч хардаггүй хүүхэлдэйн кинон дээрх бяцхан алдаануудыг та бүхэндээ хүргэж байна.

Шидтэй шарик

“Toy Story” хүүхэлдэйн киноны нэгдүгээр анги дээр Энди пицца идэхээр өрөөнөөс гарахдаа Вүди, Базз хоёрыг ширээн дээр үлдээдэг. Тэр үед Вүдигийн хажууд ямар нэгэн зүйл байхгүй, ширээ цэвэрхэн харагдах ч, кадр солигдох төдийд Вүдигийн дэргэд хаа нэгтэйгээс хар өнгийн бильярдны шарик гараад ирдэг.

Үнсгэлжингийн ханцуй 

Үнсгэлжин ханхүүтэй хуримаа хийх аз жаргалтай төгсгөл. Хүн бүхэн рүү инээмсэглэн даллах гүнж ханцуйтай даашинз өмссөн байх боловч, сүйх тэргийг хойноос нь харуулах мөчид өнөөх гоёмсог ханцуй хаа нэгтэй алга болсон байв.

Гэнэт гарч ирэн, бас алга болох хөгжимчид

Диснейн “Lilo & Stitch” киноны эхэнд гарах үзэгдэлд тайзны ард 2 хөгжимчин хөгжим тоглож суугаа харагдана. Харин камерын өнцөг өөрчлөгдөх төдийд хөгжимчид хөшигний ард байхгүй болох бөгөөд хамгийн сонирхолтой нь хөгжим тоглогдсон хэвээр байна.

Олаф, Кристофийн дээр унасан

Мөсөн мангас Анна, Олаф, Кристофф нарыг хөөж, эхлээд Олафыг жалга руу шиддэг. Араас нь Кристофф, Анна нар хаднаас унадаг шүү дээ. Гэтэл эхлээд жалга руу шидэгдсэн Олаф, хэсэг хугацааны дараа хаднаас ойчсон Кристоффын дээр ирж унадаг. Магадгүй Олаф хөнгөн болохоор агаарт хөвж явсаар Кристоффын дээр ирж унасан байж болох юм шүү.

Ванеллоп машинтайгаа дадлага хийж байхдаа шүдээ унагаадаг

“Wreck-it Ralph” кинонд Ванеллоп, Ральфын түүнд зориулан барьсан зам дээр машинтайгаа дадлага хийж байгаад шон мөргөдөг. Ослын улмаас охин үүдэн шүдээ унагаадаг боловч киноны үлдсэн хэсэгт бүрэн шүдтэй гарсаар дуусдаг нь хачирхалтай.

Хэмм, Рекс хоёрын үл үзэгдэх тусгал

Тоглоомын түүхийн хоёрдугаар анги руу шилжихэд Рекс зурагт үзэж буй хэсэг гарна. Тоглоомын дэлгүүрийн сурталчилгаа гарч эхлэхэд Хэмм ирэн зурагтыг унтрааж Рексэд тусалдаг. Харин сонин зүйл нь юу вэ гэвэл зурагт унтарч, өрөө бүхэлдээ зурагтанд ойж харагдах боловч тэнд Хэмм, Рекс нар байсангүй.

Флинний гараас мултарсан гав

Флинн гинжээр хүлэгдэж, өндөр цамхагт хоригдсон үед Рапунзел түүнийг олж ирдэг. Флинний гарыг гаваар бэхэлсэн байв боловч хайртай бүсгүйгээ энхрийлэхэд гав саад болсонгүй. Яаж гэдгийг мэдэхгүй ч Флинн бүсгүйг харах төдийд гавнаасаа салчихсан байв.

Араатны зурган дээрх саврын ул мөр өөрчлөгдсөн

 

“Араатан ба гоо бүсгүй” киноны эхэн хэсэгт ханхүү араатан болж хувирсны дараа өөрийнхөө зургийг савраараа урж орхидог. Харин киноны төгсгөл хэсэгт өнөөх урагдсан зургийг ахин гаргахад саврын ул мөр өөрчлөгдсөн байхыг олж харж болно.

Хуурамч сүүдэр

 

Покахонтас, Накоматай нэгдэж, хамтдаа хоригдсон Жонтой уулзахаар ирдэг. Тэд гар гараа хөтөлсөөр ирэх боловч сүүдэр нь гар гартаа хүрээгүй мэтээр харуулдаг.

Хувирсан сэрээ

“Бяцхан лусын дагина” кинонд Ариэль живсэн хөлөг онгоцноос 4 шүдтэй сэрээ олж хардаг. Харин гартаа авах хооронд 3 шүдтэй болж хувирах аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!