Ойрдоо нэг л нозойроод, үргэлж толгой өвдөөд байна уу? Энийг идчих. Амттай мөртлөө анагаах шидтэй шүү!

Та эмийг заавал гашуун амттай байдаг гэж боддог уу? Тийм бол энэ бодлоо толгойноосоо авч хаяарай. Учи нь та бүхэндээ сайхан амттай атлаа анагаах шидтэй бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа юм. Та үүнийг гэртээ бэлтгэн идэх боломжтой. Орц нь тун энгийн атлаа үзүүлэх нөлөө нь юутай ч зүйрлэшгүй хүчтэй.

Орц:

  • Кокосын тос – 1 аяга
  • Нэрс – тал аяга
  • Нимбэгний шүүс – тал халбага
  • Ваниль – тал халбага

Кокосын тос болон нэрсээ хольж, зөөлөн гал дээр халаана. 4-5 минут холилдтол нь сайн халаагаарай. Үүнийгээ блендэрт хийж, дээр нь нимбэгний шүүс, ванилаа нэмнэ. Бэлэн болсон зуурмагаа дугуй саванд хийж хөргөх бөгөөд саван дээр урьтаад талькан цаас тавьсан байх ёстой. Энэ нь амттан саванд наалдахаас сэргийлэх юм. Доод тал нь цаг гаран байлгах хэрэгтэй.

Үүнийгээ жижиг дөрвөлжин болгож хэрчээд, хөргөгчинд хэсэг байлгаж гаргаж идээрэй. Элдэв чихэр амттан идэхийн оронд үүнийг бэлтгэн идэж байгаарай.

Кокосын тосны ач тус

  • Дархлааг дэмжинэ
  • Энергийн түвшинг нэмэгдүүлнэ
  • Ханиадыг эмчилнэ
  • Гэдэс дотрын үйл ажиллагааг дэмжинэ
  • Цусны эргэлтийг сайжруулна
  • Үс, хумсны ургалтыг дэмжинэ

Нэрсний ач тус

  • А, В, С, Е, К витамин болон фолийн хүчлээр баялаг
  • Кальци, төмөр, магни, фосфор, цайрыг их хэмжээгээр агуулдаг
  • Амино хүчлийн эх ундарга

Нимбэгний шүүсний ач тус

  • Хорт бодисыг биеэс гадагшлуулна
  • pH балансыг тэнцвэржүүлнэ
  • Өлсөх мэдрэмжийг дарна
  • Төрөл бүрийн үрэвслийг намдаана
  • Тураана

Ванилийн ач тус

  • Хүчтэй антиоксидант
  • Бактерийн эсрэг үйлчилгээтэй
  • Халууныг бууруулна
  • Сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулна
  • Мэдрэлийн системийг дэмжинэ
  • Стрессийг бууруулна
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!