Дуучин Укагийн дүү Уранзаяа хөтлөгч Санжаа нар бие биедээ “сайн”

МУГТ Н.Төгсцогтой үерхэж хүүтэй болсноороо олны танил болсон дуучин Укагийн төрсөн дүү “Volume Plus” сувгийн захирал Д.Уранзаяаг танихгүй хүн ховор. Хүүгийнхээ аавтай таарч тохирохгүй байсны улмаас хоёр тийш болсон тэрбээр олон залуустай нэр холбогдож байсан юм.

Тэрбээр үргэлж олны хэл амны бай болж байдаг хөтлөгч Учралын хамтрагч Санжаатай үй зайгүй найзууд бөгөөд тэд биедээ сайн гэдгээ өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэх болжээ. Энэ тухай хөтлөгч Санжаа: “Заяатайгаа суучих миний хүү гэж манай ээж хэлдэг. Би гэхдээ хэзээ ч Заяатайгаа суухгүй хэмээн” хэмээн бичиж байжээ.

Тэгвэл Д.Уранзаяа өөрийн цахим хуудсандаа: “Хэзээд дэргэд минь байж хамгийн сайн найз байдагт баярлалаа. Нээрээ манай ээж ч Санжаатайгаа суу гэдэг болсон” хэмээн хариу бичжээ. Тэднийг цаашид сайн найзууд эсвэл дурлалт хосууд аль нь байхыг цаг хугацаа харуулах биз ээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!