Инстаграм дахь амьдрал болон бодит амьдралын ялгааг харуулах сонирхолтой комикууд

Сошиал медиа дээр харагдах бүхэн үнэн байдаггүй. Ганган хувцас өмсөж, гадуур зугаалах бүсгүйчүүд бодит амьдрал дээрээ ч үргэлж л инээж хөөрөөд, үдэшлэг дамжин хөгжилдөж явдаг уу гэвэл үгүй. Өдөр бүхэн ухаалаг үгс хүмүүст хүргэж, өндөр боловсролтой гэж өөрийгөө гайхуулах нэгэн үнэхээр чадвартай юм болов уу? Сошиал ертөнцөд хүмүүс ямар бол ямар дүрд хувирч чадна. Хорон муу санаатай нэгэн ч сайхан сэтгэлтийн дүрд хувирч, хоногийн хоолоо аргацаадаг хүн ч хөрөнгөтний дүрийг сайн гаргана. Энэ мэтчилэн бид өдөр тутамдаа бусдад хууртаж, эсвэл бүр өөрийгөө хуурч амьдарч байна. Яг үүнийг бодитоор дүрслэн харуулсан сонирхолтой комик зургуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Сошиалд хүмүүс илүү нээлттэй байж чаддаг. Бодит амьдрал дээр хүмүүст дэлгээд байдаггүй сонирхолоо сошиалд дэлгэх нь түгээмэл. Мөн сошиалд тун ч нээлттэй, хэл ам нь хөгжсөн нэгэн бодит байдал дээр ичимхий бүрэг зан чанартай байх нь бий.

Хосуудын хайр бялхсан зурагны ард чухам ямар амьдрал өрнөж байдгийг хэн ч мэдэхгүй. Таны хамгийн сайхан хос гэж бодож явдаг залуус хоорондоо байнга муудалцаж, нэгнийгээ хорон үгсээр гомдоодог байж ч мэднэ.

Сошиалд алдартай шигээ бодит амьдрал дээр олон найз нөхөдтэй, нэр хүндтэй байна гэдэг хэцүү

Зөвхөн онлайнаар л бидний санадаг, хайрладаг найзууд цөөнгүй 

Инстаграмд нийтлэгдсэн зураг бүхэн үнэн түүхийг өгүүлэхгүй

Хүмүүст таалагдах гэж, тансаг сайхан амьдардаг мэт харагдах гэж хэтэрхий хичээж, үүндээ төвөгшөөх бидний амьдрал

Заримдаа сошиал ертөнцөөс болж бодит амьдрал дээр төвөгтэй асуудлууд үүснэ

Бодит амьдрал инстаграмт харагдаж байгаагаас илүү замбараагүй байдаг

Хүмүүс сүүлийн үед их амархан, сайхан жирэмсэлдэг болсон мэт харагддаг. Гэхдээ бодит байдал жирэмслэлт хэцүү хэвээр байгаа

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!