Жуулчдыг гайхшруулж орхидог Хятад хүмүүсийн өдөр тутмын амьдрал

Хятад улс 14 улстай хиллэдэг боловч нутгийн иргэд өөрсдийн соёл, уламжлалаа хадгалан үлдэж чадсан нь гайхалтай хэрэг. Тус улс гадаад жуулчдыг гайхшруулам өвөрмөц соёлтой төдийгүй ард иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маяг нь хүртэл сонирхол татам аж. Та бүхэндээ өөрийн биеэр Хятадыг зорихгүйгээр тус улсын сонин содон уламжлал, өдөр тутмын амьдралтай танилцах боломжийг олгож байна.

Суултуур дээр сууж бие засах нь хоол боловсруулах системийг доголдуулдаг гэж үздэг тул Хятадууд явган суултуурыг илүүд үздэг. Ялангуяа нийтийн бие засах газар бүр ийм төрлийн суултууртай. Олон хүн үйлчлүүлдэг тул явган суултуур илүү тухтай бас цэвэрхэн.

Ихэнх айлууд зөвхөн шүршүүр ашигладаг. Шаландаа ус зайлуулах хоолой суурилуулсан байдаг тул усаа шууд л шалан дээрээ асгаж цэвэрлэдэг байна.

Айл бүр хэдэн давхар нь хамаагүй цонх, тагтаа торлодог. Энэ нь хулгайчаас гэрээ хамгаалах бус хүүхдээ унахаас сэргийлж буй арга юм.

Шинэ байшин барилгын цонхонд шил суулгадаггүй. Худалдаж авсан хүмүүс өөрсдөө шилээ сонгож цонхондоо шил суулгадаг аж.

Урлагийн сургуульд шалгалт өгч буй эдгээр сурагчид Хятад улс хэр их хүн амтайг батлаж буй мэт

Хятад улсад Пандаг үндэсний баялаг гэж үздэг. Хятадад панда хэлбэртэй нарны цахилгаан станц байдаг.

Хуучин Хятад орчин үеийн Хятад зэрэгцэн оршдог.

Дэлхийн хамгийн өндөр дугуй хэлбэртэй барилга болох Гуанжоу Юань

Зарим метроны буудлууд доошоо маш гүн. Жишээлбэл, Чунцин хотын метроны буудал руу буухад ойролцоогоор 2.5 минут шаардагдана.

Олон айл төвлөрсөн халаалтанд хамрагдаагүй байдаг. Өвлийн улиралд гэр доторх температур 10-12 хэм хүртэл буурч болно. Тиймээс хүмүүс гэртээ ч гадуур хувцастайгаа байх нь түгээмэл үзэгдэл.

Олуулаа явж байгаа тохиолдолд зөвхөн өөртөө зориулж хоол захиална гэж байхгүй. Эргэдэг ширээнд олон төрлийн хоол тавьж, хамтдаа хооллодог.

 

 

Хятад охид хөвгүүд шөнийн клуб ороод амандаа гар чийдэн зуудаг. Энэ нь догь харагдах, хүмүүсийн анхаарал татах зорилготой аж.

Хятадад шөнийн зах маш их алдартай. Хүмүүс өдрийн цагаар бүгд ажилтай байдаг тул шөнийн цагаар дэлгүүр хэсч, хэрэгцээтэй зүйлсээ худалдаж авдаг.

Гудамжинд явж байхдаа л маникюр, шивээс тэр байтугай нүүр будалт хийлгэх боломжтой

Орон гэргүй хүмүүс орон нутгийн WeChat төлбөрийн системээр дамжуулан хүмүүсээс мөнгө, хандив тусламж авдаг.

Өдрийн цагаар ажилчин хүн бүр унтаж амардаг. Энэ нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг гэж үздэг.

Хятадад хүүхэд алга болох, хүүхдийн хулгай элбэг. Иймд эцэг эхчүүд хүүхдээ алдахгүйн тулд үргэлж хөтөлж явдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!