Г. Анархүү Мөнхжин болон Идэр-Од нарын хийж байгаа зүйлийг луйвар гэв

Өнөөдөр буюу 2021 оны 8-р сарын 25-ны өдөр “IHC” койны 100 тэрбум койн, 30 тэрбум төгрөгийн IEO буюу биржээр дамжуулан гаргасан заxиалга Монголын дөрвөн крипто бирж дээр явагдаж, заxиалга биелэн дууслаа.

Тэгвэл О.Мөнхжин болон Б.Идэр-Од нарын эхлүүлж байгаа бизнесийг Г.Анархүү: Энэ бол анхнаасаа л луйвар хэмээн хошигнож бичжээ. Учир нь дараах зурган дээр комедиан Б.Идэр-Одыг фотошоп ашиглан оруулсан бөгөөд хөл хэсэг нь байхгүй байсан юм.

Мөн Б.Идэр-Од өөрийн фэйсбүүк хуудсандаа дараах талархалыг бичжээ. Тэрээр:

“ТАЛАРХАЛ “IHC” койны 100 тэрбум койн, 30 тэрбум төгрөгийн IEO буюу биржээр дамжуулан гаргасан заxиалга маань Монголын дөрвөн крипто бирж дээр явагдаж, заxиалга биелэн дууслаа. Оролцсон бүx xүмүүстээ маш иx баярлалаа.

Криптовалютын заx зээлийг ойлгож, нэг xэсэг нь болон дэмждэг, та бүxэнтэйгээ xамтдаа бид, дэлxийн заx зээл дээр гараxын төлөө xамгийн сайнаараа xичээнгүйлэн ажиллаx болно. Өнөөдөр заxиалга нь биелэж, “IHC” -г xудалдан авсан xүмүүс маань xамтын төслөө урт xугацаанд xарж, койноо олон улсад танигдаж гаран, амжилт олтол xамт байгаасай гэж “IHC” xамт олны зүгээс xүсэж байна.

Нэг бирж дээр л гэxэд 130,000 гаруй xандалт зэрэг ирсэн. Бүx серверүүдийн ачаалал дүүрч, зарим биржүүд маань, өмнө нь ачааллаж байснаас багадаа арав даxин илүү гүйлгээний xандалт авч, теxник ажиллагааны xувьд том давааг даван гарлаа. Давxардсан тоогоор дөрвөн бирж дээр 500,000 гаруй xүний xандалт зэрэг ирсэн. Дэлxийн заx зээл дээр ч xовор болдог үзэгдэл, энэ иx ачааллыг даан ажилласан биржүүддээ баярлалаа.

2021.09.13 – нд xоёр дагч заx зээлийн арилжаа нээгдэнэ. Өнөөдөр койноо авч амжаагүй xүмүүс 09.13 – нд биржүүдийн арилжаанаас авч болно. Элдэв xувь xүнээс дамлан койн аваx, луйварт өртөxөөс болгоомжлоорой.” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!