Молокон дээр какао нэмж шоколад хийх салахын аргагүй амттай жор

Талхан дээрээ түрхэж идээд үлдсэн молокогоо яадаг вэ? Олон өдөр хөргөгчиндөө хадгалж, дахин талх аваад түрхэж иддэг үү? Өнөөдөр та бүхэндээ нэгэн сонирхолтой жорыг хүргэхээр бэлтгэлээ. Молокон дээр багахан какао нэмж хутгаад, шоколад болгож болох аж.

Орц:

  • Молоко – 1 лааз
  • Какао – 4 халбага
  • Масло – 30 гр

Молокоо саванд хийж гал дээр тавина. Үүн дээрээ какаогоо нэмж хийгээд хутгаарай. Хутгах явцдаа маслоо нэмж, зөөлөн гал дээр өтгөрүүлж буцалгана.

Саванд хүнсний скоч тавиад, үүндээ зуурмагаа гаргана. Үүнийгээ хөргөгчинд 1.5 цаг байлгаж хөлдөөгөөрэй.

Хөлдөөсөн шоколадаа жижиг хэсгүүдэд хувааж иднэ. Хүүхдүүд ихээр дурлаж иддэг тул нэг удаа ч болов хийж өгөөд үзээрэй. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!