Олны харцыг булааж, хамгийн их шуугиан тарьж байсан алдартнуудын өмссөн өндөр өсгийт

Улаан хивсний ёслол, олон нийтийн үйл ажиллагаан дээр алдартнууд бүгд л төрөл бүрийн гоёмсог өндөр өсгийт өмсөж ирдэг. Гэхдээ зарим алдартнууд хувцасны концепттойгоо тохируулж өвөрмөц, содон өндөр өсгийт сонгож өмсөх нь бий. Өнөөдөр та бүхэндээ хамгийн их шуугиан тарьж байсан алдартнуудын гутлыг танилцуулж байна.

Сандра Буллок

“Despicable Me” -ийн шар минионуудын шүтэн бишрэгчид зөвхөн хүүхдүүдийн дунд байдаггүй бололтой. Жүжигчин Сандра Буллок хүүхэлдэйн киноны нээлтэд оролцохдоо ийм сонирхолтой өндөр өсгийт өмсөж ирсэн нь ёстой л шуугиан дэгдээсэн.

Тэрээр яг ийм загвартай 10 ширхэг гутлыг дуудлага худалдаанд оруулж, $ 84,850 цуглуулж чадсан бөгөөд тус мөнгөө буяны ажилд зориулсан билээ.

Анжелина Жоли

Гутал зохион бүтээгч Кристиан Лүбүтин “Maleficent” киноны Жолигийн дүрээс санаа авч гутал бүтээжээ. Тус гутлын өсгий нь шидтэний эвэр шиг хэлбэртэй аж. Жүжигчин бүсгүй Лондонд болсон зураг авалтын үеэр тус гутлаар гоёсон байв.

Марион Котиллард

2013 онд Францын жүжигчин Christian Dior гутал өмсөж, гэрэл зурагчдын өмнө зургаа авахуулжээ. Өнгөц харахад энэ ганган гутланд онцын сонин зүйл байхгүй мэт боловч хажуу талаас нь харахад хачин жигтэй зүйл нүдэнд тусна. Түүний өмссөн гутлын өсгий хариугүй хугарах гэж буй мэт муруй байх бөгөөд харсан хүн бүрийн санааг зовоогоод амжсан.

Тилда Свинтон

2008 онд 58 дахь удаагийн Берлиний кино наадмын үеэр жүжигчин Тилда Свинтон ер бусын өсгийтэй шаахай өмссөөр орж ирсэн юм.

Люси Лю

Хэрэв та түүнийг хажуу талаас нь харвал жүжигчин бүсгүй ямар хачин жигтэй сонголт хийснийг харах болно. Люси Лю тэнцвэрээ үнэхээр сайн олдог бололтой гэх яриа ч тухайн үедээ эрчийг аваад амжсан.

Тэйлор Свифт

Дуучин бүсгүй хөгжмийн наадмын улаан хивсэн дээгүүр алхахдаа София Вебстерийн эрвээхэй гутал сонгосон нь түүний тус өдрийн хувцаслалт, концепттой төгс зохицож байсан.

Сара Жессика Паркер

Жүжигчин 2011 онд Москвад кино нээлтэнд оролцохоор хүрэлцэн ирсэн. Ингэхдээ Кристиан Лүбүтиний арслангийн сарвуу хэлбэртэй алтан шаргал өнгөтэй өндөр өсгийтөөр гоёсон байв.

Селена Гомез

Алдарт дуучин, жүжигчин бүсгүй зөвхөн өөрт нь зориулж бүтээсэн гутлыг өмсдөг хэмээдэг. 2017 онд тэрээр олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо тун ч өвөрмөц гутал өмссөөр ирсэн юм.

Хоёр өсгий нь өөр бөгөөд тун ч өвөрмөц хийцтэй байсан нь олны харцыг булаагаад амжсан. Тухайн өдөр өмссөн илүү дутуй зүйлгүй цэвэрхэн хар даашинзтай тус сонирхолтой гутал сайхан зохицож байсан билээ.

Жилийн дараа гэхэд бүсгүй ахин нэг содон гуталтайгаар олны өмнө гарч ирсэн юм.

Сара Полсон

Жүжигчин Сара Полсон ч энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байв. 2019 онд тэрээр талстаар чимэглэсэн ижил буруу загвар хийц бүхий гутал өмсөж, “Glass” киноны нээлтэнд хүрэлцэн ирсэн юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!