Хүүхдийг ирээдүйд заавал амжилтанд хүргэдэг японы боловсролын системын 7 нууц

Японд сургууль бол амьдралын чухал алхам гэж үздэг. Тийм ч учраас Японд нэг хичээлийн улирал 210 хичээлийн өдөртэй байдаг АНУ 180 өдөртэй байдаг аж. Японы боловсролын систем болон бусад орнуудын боловсролын систем ижил төстэй зүйлс олон байдаг ч нилээдгүй олон талаараа дэлхийн хамгийн үр дүнтэй тогтолцооны нэг юм.

Та бидний бэлтгэсэн мэдээллээс японы боловсролын систем бусад орнууудаас юугаараа илүү тэргүүлдэгийг олж мэдэх болно.

1. Унтах нь хичээн зүтгэхийн нэг илрэл гэж үздэг

Японд сургуулиуд маш хатуу, чанга хуваарьтай байдаг учир хичээлийн үеэр унтах нь ердийн үзэгдэл байж болох юм. Бусад орнуудын хувьд хичээл дээр унтах нь залхуурлын шинж тэмдэг гэж тооцогддог. Харин японд амралтын шинж тэмдэгээр тооцдог.

2. Япон хүүхдүүд дөрөвдүгээр ангид ортолоо шалгалт өгдөггүй

Хачирхалтай санагдаж магадгүй ч Японы сургуулиуд ёс суртахууныг мэдлэгээс дээгүүр тавьдаг. Тэдний эхний 3 жилийн зорилго бол хүүхдүүдийнхээ зан араншинг зөв төлөвшүүлэх, тэдний мэдлэгийг үнэлэх бус харин зөв хандлагыг бий болгох явдал юм. Тэд өгөөмөр, өрөвч, энэрэнгүй байхыг сурдаг. Мөн бусдыг хүндлэх, байгаль, амьтадтай зөөлөн, энэрэнгүй холбоо тогтоохыг заадаг.

3. Хүүхдүүд өөрсдөө сургуулиа цэвэрлэдэг

Дэлхийн бусад сургуулиуд сургуулиа цэгцтэй байлгахын тулд харуул, хяналтын ажилтан, цэвэрлэгч ажиллуулдаг бол японд тийм зүйл байдаггүй. Сурагчид өөрсдөө анги танхим, цайны газар, бүр 00-ийнхоо цэвэр байдлыг хариуцдаг.

Хамтдаа хүрээлэн буй орчноо цэвэрлэх нь сурагчдад бие биедээ туслах, багаар ажиллахыг заадаг гэж үздэг. Мөн ширээ арчиж, шалыг шүүрдэж, арчсанаар сурагчид өөрсдийн болон бусдын ажлыг хүндэтгэж сурдаг.

4. Сурагчид ангидаа багштайгаа хамт хооллодог

Бусад улс оронд багш сурагчидтайгаа хамт хооллож байхыг харах нь огтхон ч боломжгүй зүйл боловч Японд энэ хэм хэмжээ нь сурагч багшийн эерэг харилцааг бий болгоход тустай гэж үздэг. Хоол идэж байхдаа гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлэх ба хэрэгтэй яриа өрнүүлж болно.

Мөн түүнчлэн японы боловсролын систем нь сурагчдыг эрүүл, тэнцвэртэй хооллохыг эрмэлздэг. Тиймээс улсын бага, дунд сургуулийн үдийн хоолыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд, мэргэшсэн тогооч нарын боловсруулсан стандарт цэсийн дагуу хийдэг.

5. Сурагчид хичээлээ тараад семинарт оролцдог

Японд хичээлийн дараах семинар, бэлтгэл нь маш алдартай. Тэнд сурагчид хичээлийн 6 цагийн хугацаанаас гадна шинэ зүйлийг сурч болно. Хичээлүүд оройн цагаар явагддаг бөгөөд ихэнх сурагчид сайн дунд сургуульд орохын тулд хичээлд хамрагддаг. Мөн дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон сурагчдаас ялгаатай нь япончууд амралтын өдрүүдэд ч гэсэн хичээллэдэг.

6. Япон сурагчид бусад хичээлээс гадна яруу найраг, уран бичлэгийг сурдаг

Япон уран бичлэг нь Шодо гэж нэрлэгддэг бөгөөд уг ханз үсгийг (Японы бичгийн системд хэрэглэгддэг хятад тэмдэгтүүд) илэрхийлэн бүтээлч байдлаар бичих урлагийн нэг төрөл юм.

Мөн Хайку бол гүн гүнзгий сэтгэл хөдлөлийг уншигчдад хүргэхийн тулд энгийн хэллэгийг ашигладаг яруу найргийн хэлбэр юм. Яруу найргийн энэ хэлбэр нь оюуны, эмчилгээний, гоо зүйн нөлөөтэй гэж үздэг. Эдгээр хичээлүүд хоёулаа хүүхдүүдийг олон зууны уламжлалаа хүндэтгэж, соёлоо дээдлэхийг заадаг.

7. Бүх сургуулиуд дүрэмт хувцсыг заавал өмсөх ёстой

Японы бүх дунд сургуулийн дүрэмт хувцас нь гадуурхлыг арилгаж, сурагчдын дунд хамт олон, гэр бүл, эв нэгдлийг бий болгоход туслах зорилготой юм.

Бонус: Японы сургуулиуд нэргүй будаг хэрэглэдэг

Нэргүй будаг нь нэг л хэвийн танил шошгыг илүү сонирхолтой өнгөний дүрслэлээр орлуулдаг. Улбар шар, ногоон, цэнхэр өнгийн нэмэлт сүүдэр бий болгохын тулд харааны шошгоны систем нь нэмэлтээр будагны дүрслэл оруулж өгдөг.

Будаг дээрх тэгшитгэл нь хүүхдүүдэд өнгөний онолын зарим үндсэн ойлголтуудыг ойлгоход тусалж, шинэ өнгийг хэрхэн хөгжилтэй байдлаар хослуулах, бүтээхийг заадаг.

Та эдгээр аргуудын алийг нь улсынхаа сургуулиудад хэрэгжүүлэхийг илүүд үздэг вэ? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!