Гэрийнхээ Wi-Fi сүлжээг одоо байгаагаас хэд дахин хурдан болгох шалгарсан 7 арга

2021 оны 1-р сарын байдлаар нийт интернет хэрэглэгчдийн 92.6% (4.32 тэрбум хүн) гар утсаараа холбогдсон байдаг. Энэхүү судалгаа Wi-Fi холболт нь олон хүмүүсийн хувьд маш чухал ач холбогдолтойг харуулж байгаа юм.

Тиймээс бидний зүгээс таны Wi-Fi дохиолол хамгийн хэрэгтэй үед тань бат бөх, найдвартай байх 7 зөвлөмжийг танд хүргэж байна. Эдгээр аргуудыг өөртөө туршиж үзээрэй, үр дүн нь удахгүй гарах болно.

1. Интернетийнхээ хурдыг шалгаарай

Сонирхолтой зүйлийг туршиж үзэхээсээ өмнө. Нэгдүгээрт, интернетийн хурдаа шалгаж үзэх хэрэгтэй. Энэ нь та төлж буй төлбөртөө нийцсэн хурдыг авч байгаа эсэхийг шалгах хамгийн сайн арга юм. Та дараах алхмуудыг хийгээрэй.

  • Ethernet кабель авах (интернет холболтыг хангахын тулд 2 утастай төхөөрөмжийг холбоход ашигладаг хамгийн түгээмэл кабель).
  • Кабелийн нэг үзүүрийг модемд, нөгөө үзүүрийг компьютер эсвэл зөөврийн компьютерт холбох.
  • Хурдны тестийг ажиллуулах

Хэрэв хэмжсэн хурд нь таны сэтгэлд нийцэхгүй байвал интернетийн үйлчилгээ үзүүлэгчтэйгээ холбоо барьж, асуудлыг шийдэх нь дээр юм.

2. Интернэт төхөөрөмжөө зөв байрлуулах

Та төхөөрөмжөө тохиромжтой газар байрлуулах нь илүү сайн дохиолол өгдөг. Жишээ нь: Гэрийнхээ төв хэсэгт, хана, хөргөгч (эсвэл бусад цахилгаан хэрэгсэл) гэх мэтээр саад болохгүй газар байрлуулах нь үр дүнтэй арга юм.

Төхөөрөмжөө байрлуулах хамгийн сайн байршлыг олоход туслах гар утасны апп хүртэл байдаг. Та түүнийг олоод ашиглаж болно.

3. Төхөөрөмжийнхөө антенийг зөв чиглүүлэх

Таны төхөөрөмж 2 антентай гэж бодъё. Тэднийг тохируулан чиглүүлэх хамгийн сайн чиглэл юу вэ? Та антенныг босоо байрлалд тохируулах юм бол дохио нь хэвтээ чиглэлд тархдаг. Хэрэв хэвтээ чиглэлд тохируулвал дохио нь босоо байдлаар цацагддаг.

Хэрэв таны гэр эсвэл оффис нэг давхар байвал антенныг босоо байдлаар байрлуулах нь хамгийн зөв юм. Мөн та дээд болон доод давхартаа Wi-Fi цацах шаардлагатай бол 30° өнцөг үүсгэн байрлуулах хэрэгтэй.

4. Wi-Fi сүлжээгээ шимэгч( Хууль бусаар хэрэглээх) хэрэглэгчдээс хамгаалаарай

Таны нууц үг “1234” эсвэл түүнээс дээш байж магадгүй ч таны сүлжээ хангалттай хамгаалагдаагүй байдаг.Та интернэтээ ганцхан өөрөө л ашигладаггүй ч байж магадгүй. Хэрэв тийм бол хурд тань маш удаан байх нь ердийн л үзэгдэл шүү дээ. Жаахан муухайгаар хэлэхэд магадгүй таны хөрш компьютер, гар утас, ТВ-ээрээ нэгэн зэрэг Netflix үзэж байж ч магадгүй юм.

Үүнийг шийдэх хамгийн сайн шийдэл бол сүлжээгээ сайн нууц үгээр хамгаалах явдал юм. Ингэснээр та хүсээгүй зочдын нэвтрэх хаалгыг хаадаг. Сул нууц үг нь ихэвчлэн “12345”, “qwerty”, “1q2w3e4r” гэх мэт ерөнхий хаяг эсвэл тоон дараалал, утасны дугаараас бүрддэг бөгөөд энэ нь тэдэнд боломж олгох сул тал болдог.

5. Ашиглахгүй байгаа төхөөрөмжөө салга (Утас, компьютер)

Ашиглаагүй байгаа олон төхөөрөмжөө бүгдийг асааж ачаалал нэмвэл тань интернэт хурданд ч бас нөлөөлнө. Тийм учраас Wi-Fi ашигладаг төхөөрөмжийн тоог бууруулж, сүлжээний ачааллыг багасгаарай.

6. Төхөөрөмжийнхөө програм хангамжийг шинэчлэх

Програм хамгамжийг шинэчлэх нь таны зайлшгүй хийж байх ёстой чухал дадал юм. Шинэчлэгдсэн функцүүд зөвхөн хурд болон гүйцэтгэлийг нэмэгдүүлээд зогсохгүй аюулгүй байдлыг ч хангадаг. Харин хэрхэн шинэчлэх вэ?

Энэ нь таны ашиглаж буй төхөөрөмжөөс хамаараад өөр өөр хийгдэг. Зарим хуучин төхөөрөмж вэбсайт руу орж програмыг өөрөө татаж авахыг шаарддаг. Харин шинэ төхөөрөмжүүд шинэчлэх товчлуурыг аль нэг талд нь байрлуулсан байдаг бөгөөд ганцхан товшилтоор шинэчилж болдог.

7. Шинэ төхөөрөмж болон сүлжээ дэмжигч худалдаж аваарай

Магадгүй та дээрх зөвлөмжүүдээс бүгдийг нь туршиж үзсэн боловч аль нь ч тус болоогүй байж магадгүй. Хэрэв тийм бол таны төхөөрөмж хуучирсан байж магадгүй бөгөөд шинэчлэх цаг аль хэдийнээ болжээ.

Шинэчлэгдсэн төхөөрөмжүүд нь илүү их хурдыг дэмждэг бөгөөд 10Gbps/сек хүртэл хурдыг давж чаддаг. (10 гигабит хурд таны системээр нэг секундын дотор дамжина гэсэн үг)

Гэхдээ та заавал шинэ төхөөрөмж авалгүйгээр сүлжээ дэмжигч авч ашигласан ч болно. Энэ нь төхөөрөмжийн хурдыг сайжруулах бас нэгэн арга юм.

Таны хувьд ямар шийдэл илүү үр дүнтэй байсан бэ? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!