Хүүхдээ 13 нас хүрэхээс нь өмнө заавал сургах 10 чухал чадвар

Судалгаанаас харахад нийгмийн чухал ур чадварыг бага наснаасаа эзэмшсэн хүүхдүүд насанд хүрээд илүү сайн боловсрол, ажлын байртай болохын зэрэгцээ амьдралын ерөнхий чанарын хувьд эрүүл, амжилттай амьдрах магадлал өндөр байдаг аж. Хүүхдүүдээ том болоод илүү сайхан амьдрах, илүү сайн хүн болохын тулд тэдэнд багаас нь шаардлагатай ур чадварыг сургах нь хичнээн чухал болохыг энэхүү нийтлэлээр хүргэж байна.

Хүүхдүүддээ доорх 10 чухал ур чадварыг эзэмшүүлэх нь ирээдүйд бидний хүссэн сайхан сэтгэлтэй, амжилтаар дүүрэн хүмүүс болж төлөвшихөд тусална гэдэгт итгэлтэй байна.

1. Өөрсдийнхөө болон бусдын төлөө хэрхэн босохыг заах

Хүүхдүүддээ өөрийнхөө болон бусдын төлөө хэрхэн босохыг заах нэг арга нь аюулгүй найз байх явдал юм. Өөр нэг арга бол хүүхдээ цуурхал тараахыг зогсоох, нэр дуудахаа болихыг заах явдал юм. Мөн хүүхдүүддээ ангид нь шинээр ирсэн эсвэл бусдаас тусгаарлагдсан хүүхдүүдтэй холбоо тогтоох, тэдэнтэй найз нөхөд болохыг зааж сургах нь таны хүүхэд болон тусламж хэрэгтэй байгаа хүүхдэд туслах болно.

2. Маргааныг эв зүйгээр шийдвэрлэхийг заах

Хүүхдүүдийн хооронд маргалдаан байнга гардаг, тэр ч байтугай хамгийн сайн найзуудтайгаа ч маргалдах тохиолдол их байдаг тул бид хүүхдүүдээ үүнд бэлдэж, хэрхэн шийдвэрлэхээ мэддэг байхыг зааж сургах ёстой. Маргалдааны эх үүсвэрийг олж тогтоох, дараа нь тайван замаар шийдвэрлэх арга замыг хүүхдэд заах хэрэгтэй. Эцэг эхчүүд биднээс хүүхдүүдийн зан авир тодорхойлогддог тул сайн харилцаа холбоо, өрөвдөх сэтгэлийг хүүхдэдээ сурган үлгэр дуурайлал болох хэрэгтэй.

3. Хариуцлагатай байдал болон халамжтай байхыг хүүхдэд сургах

Хариуцлага гэдэг нь өргөн хүрээний нэр томъёо бөгөөд тоглоомоо хураах, гэрийн ажилд туслахаас эхлээд гэрийн тэжээвэр амьтнаа асрах хүртэл бүх зүйлийг хэлж болно. Та хүүхдүүдэд тэдний даалгаврыг хийх хэрэгтэй энэ бол өөрийн хүлээх хариуцлага гэдгийг ойлгуулах ёстой, цаг хугацаа өнгөрөх тусам тэд үүнийг та хэлсэн болохоор хийх ёстой биш, хийх нь өөрийн хүлээж буй хариуцлага гэдгийг гэдгээ мэдэж байгаа болохоор хийх болно. Үүрэг хариуцлага бол хүүхэд сургууль, амьдралдаа амжилтанд хүрэх түлхүүр болдог чухал чанар юм.

4. Бусадтай хэрхэн хамт тоглохыг зааж сургах

Хүүхдээ бусадтай хэрхэн эв найртай тоглохыг заах нь багийн тоглогч болж, насанд хүрсэн хойноо бусадтай багаар сайн ажиллахад тусална. Багаар ажиллаж сурснаар хүүхэд хүндэтгэл, буулт, хүлээцтэй байдал, тэвчээр, харилцаа холбоо, өрөвч сэтгэл зэрэг нийгмийн олон ур чадвар эзэмших болно. Мөн тэд бусдад итгэх итгэлтэй болно, эдгээр ур чадвар нь тэдэнд сайхан ирээдүйг бий болгоно.

5. Уучлал гуйж, уучилж сурахыг заах

Хүүхдүүддээ зөвхөн “Уучлаарай” гэж хэлээд зогсохгүй хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстойг зааж сургах нь чухал юм. Тэднийг уучлалт гуйж байгаа зүйлийнхээ учир шалтгааныг ойлгож байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй бөгөөд та өөрөө мөн тайлбарлаж ойлгуулах нь чухал юм.

Нөгөөтэйгүүр, өршөөл нь маш чухал болохыг ойлгуулах хэрэгтэй. Насанд хүрсэн хүмүүсийн хооронд уучлаагүйн улмаас маш олон асуудал шийдэгдэхгүй байсаар байдаг тухай зааж сурган, уучлах нь чухал бөгөөд уучилдаг байх хэрэгтэй гэдгийг хүүхдүүддээ сануулах нь зүйтэй юм.

6. Хэрхэн сонсож сурах, өрөвч зөөлөн сэтгэлтэй байх талаар зааж сургах

Сайн сонсогч байх нь хүүхдүүддээ сайн үлгэр дуурайл болдог. Тэдэнд хүндэтгэлтэй хандаж, хэлэх зүйлийг нь сонирхож байгаагаа илэрхийлэх нь тэднийг өөрсдийг нь сайн сонсогч болгоход тусална.

Өрөвдөх сэтгэлд ч мөн адил – хүүхдэдээ өрөвдөх сэтгэлтэй хандах нь тэдэнд сайн үлгэр дууриал болох болно. Хүүхдүүддээ өрөвдөх сэтгэлтэй хандах нь тэднийг илүү хурдан ойлгож, бусдад санаа тавьж өрөвдөх сэтгэлтэй хандах ёстой гэдгийг ойлгох боломжийг олгодог.

7. Хэт их сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулахыг заах

Бага насны хүүхдүүд сэтгэл хөдлөлөө дийлэхгүй байх нь түгээмэл байдаг бөгөөд тэднийг чиглүүлэх нь эцэг эхийн үүрэг юм. Бид тэдний сэтгэл хөдлөлийг анзаарч, ярилцахад цаг гаргах хэрэгтэй бөгөөд ингэснээр тэд өөрсдийгөө хүлээн зөвшөөрч сурах боломжтой болно. Бидний биеэ авч явах байдал хүүхдүүдэд үлгэр дууриал болдог тул насанд хүрэгчид бид ч гэсэн эдгээр зүйлийг хийх ёстой. Бид мэдрэмжээ хүүхдүүдтэйгээ хуваалцаж, дараа нь тэдэнд асуудлыг шийдвэрлэх чадвар боломжийг харуулах ёстой.

8. Сэтгэл дундуур байгааг хүлээн зөвшөөрөх

Хүүхдүүд маань сэтгэл дундуур байдлаа эрт мэдэрч магадгүй, ямар ч байсан үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар сургах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ зовлонг сонсож, хүлээн зөвшөөрч, дараа нь алсын хараатай байж, шийдлийг хайх аргыг заах нь чухал юм. Урам хугарах нь амьдралын нэг хэсэг гэдгийг тэдэнд ойлгуулж, бууж өгч болохгүйг нь ойлгуулахын тулд тэдэнд итгэж байгаагаа харуулах нь маш чухал байх болно.

9. Өөдрөг үзэл, өөрийгөө хайрлах сэтгэлийг төлөвшүүлэх

Хүүхдүүдэд аливаа зүйлийн сайн талыг харуулах, тэдний хичээл зүтгэлийг үнэлэх, заримдаа бүтэлгүйтэхийг зүгээр л заах гэх мэт зүйлүүд нь тэдэнд үнэхээр хэрэгтэй өөдрөг үзлийг бий болгодог. Өөртөө итгэж, өөрийгөө эерэг талаас нь харж, хайрлахыг тэдэнд заа, эднийг магт. Та тэднээс өдөр бүр дуртай зүйлээ асууж эсвэл өөрийнхөө тухай дуртай зүйлээ асууж, хөгжилтэй тоглоом хийж болно.

10. Цаг төлөвлөлтийг сургах

Та хүүхдэдээ цагийн менежментийг зааж өгч, унтах цагийг тохируулж сурахад нь анхаараарай. Та тэдэнд долоо хоног тутмын үйл ажиллагаа, үүргээ төлөвлөх боломжтой хуанли үүсгэж, хэрхэн хөтлөхийг нь зааж өгч болох юм. Тэдний хоолны цагийг тогтоох нь маш чухал бөгөөд гэр бүлээрээ хамт хооллож, хамт суух нь ямар чухал болохыг зааж зөвлөх хэрэгтэй.

Бага насны хүүхдийг сурахад өөр ямар ур чадвар шаардлагатай гэж та бодож байна вэ? Бидэнтэй коммент хэсэгт хуваалцаарай,

Бүгдээрээ хүүхдийнхээ гэрэлт ирээдүйг бүрдүүлэхийн төлөө хамтран ажилцгаая.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!