Хэрэглэдэггүй ч, хаяж чаддаггүй гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрөөр ашиглаж болох санаанууд

Эмэгтэй хүн бүрт дуусгаагүй үлдээсэн гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн байж л байдаг. Хэрэглэж болдоггүй, хаяж бас болдоггүй тэдгээр зүйлсийг өөр хэрэгтэй зүйлд ашиглаж болох юм. Өнөөдөр та бүхэндээ гоо сайхны бүтээгдэхүүнийг өөр зорилгоор ашиглаж болох санаануудыг хүргэж байна.

Тоник

Ихэнх тоник спирт агуулдаг бөгөөд энэ нь бактерийг үр дүнтэй устгана.

  • Хэрэв гараа яаралтай халдваргүйжүүлэх шаардлагатай байгаа бол тоник ашиглаж болно.
  • Гар утас болон компьютерийн гараа тоникоор арчиж ариутгаж болох юм. Маш их бохирдож, бактер агуулж байдаг эдгээр зүйлсийг усаар угаах боломжгүй тул тоникоор арчих нь зөв сонголт болно.

Гоо сайхны тос

Арьс арчилгааны шингэн тос нь ган угаалтуурыг цэвэрлэж, өнгөлөхөд тусална. Үүнийг хөвөнд шингээж, угаалтуураа арчаад үзээрэй. Тус төрлийн тос нь гадаргуунд нимгэн бүрхүүл үүсгэж, савангийн толбо, элдэв тос наалдаж, бохирдол үүсгэхээс сэргийлдэг.

Өнгөгүй хумсны будаг

Лакан гадаргуутай тавилганд үүссэн зураас, сэвийг арилгахад өнгөгүй хумсны будаг хэрэг болно. Үүгээр тавилгаа нимгэн будаад үзээрэй. Мөн нүдний шил тань цуурч гэмтсэн бол хумсны будгаар нимгэн будаж, тогтоож болох аж.

Нунтаг өнгөгүй энгэсэг

Нунтаг энгэсэг нь чийг шингээх чадвартай эрдэс давс агуулдаг.

  • Зааланд дасгал хийхээс өмнө алга, суга, тохой зэрэгтээ багахан хэмжээний нунтаг энгэсэг цацаж түрхээрэй. Энэ нь таныг хөлрөхөөс сэргийлнэ.
  • Үүнийг та хуурай шампуний оронд хэрэглээрэй. Хуйхандаа багахан энгэсэг цацаж хэрэглэнэ.

Нүүрний будаг арилгагч

Нүүрний будаг арилгагчийг нүүрний будгаа арилгахаас өөр зорилгоор ашиглаж болно. Цамцны захад наалдсан энгэсэг, будаг зэргийг үүгээр арчиж арилгаарай.

Хумсны будаг арилгагч шингэн

Хумсны будаг арилгагч шингэнээр төрөл бүрийн толбыг ул мөргүй арилгаж болно. Мөн гарандаа цавуу наачихсан бол хумсны будаг арилгагч түрхээд хэсэг байлгаад үзээрэй.

Тос

Тос нь чийгшүүлэгч бодис агуулдаг. Арьсны тань онцлогт тохирохгүй тос гэрт тань байсаар байгаа бол үүгээр цүнх болон гутлаа арчлаарай. Арьсан цүнх болон гутландаа тос түрхэж, илүү гялалзсан болгож болох юм.

Уруулын бальзам

Салаалсан, гэмтсэн үсний үзүүрийг зөөлхөн болгоход уруулын бальзам ашиглаарай. Энэ нь чийгшүүлэх үйлчилгээтэй тул үсний үзүүрийг зөөлрүүлнэ. Мөн бальзамыг гацсан цахилгаан, хаалганы нугас зэргийг засахад ашиглаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!