Хүн бүрт эдгээр зүйлс байдаг бол хэн амьдралыг хэцүү гэх билээ

Техник технологийн эрин үед амьдарч байгаадаа талархах хэрэгтэй. Учир нь өдрөөс өдөрт бидний амьдралыг амар хялбар болгох шинэ технологиуд бий болсоор байна. Жижиг сажиг зүйлсэд цагаа зарцуулах шаардлагагүй, утгагүй зүйлсэд ч уураа барах хэрэггүй. Яг л ийм хүн бүрт хэрэгцээтэ шинэхэн бүтээлүүдийг танилцуулж байна.

Дэртэй цамц

Малгайтай цамцны малгайн дотор хийлдэг дэр байршуулж өгчээ. Ингэснээр малгайгаа өмсөөд, дэрээ хийлээд л тэр дороо шууд унтаад өгч болохоор юм. Үнэхээр тухтай бас амар хялбар.

Өглөөний сэрүүлэг

Таныг босоод хөлөөрөө шалавчин дээр гишгэх хүртэл чимээгүй болдоггүй сэрүүлэг. Нэгэнт орноосоо босоод хөлөөрөө газар гишгэсэн хүн тэр дороо л нойрноосоо сэргэдэг гэнэ шүү.

Номон гэрэл

Номоо нээхэд гэрэл асч, номоо хаахад гэрэл унтарна. Хамгийн өвөрмөц шийдэл бүхий тус гэрэл сүүлийн үед их алдаршаад байгаа.

Эзэн болон нохойны ор

Эзэн болон гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хос ор.

Дусал цуглуулагч аяга

Таны асгасан, асгаруулсан ундаа, цай, кофег ширээн дээр дусгалгүй цуглуулдаг аяга.

Хүүхдийн тэрэгтэй скүтэр

Энэ төхөөрөмж нь хүүхэд болон насанд хүрэгчдэд тун ч их таалагддаг гэсэн шүү.

Кофетой сэрүүлэг

Кофены машин болон сэрүүлгийг нэг төхөөрөмжинд багтааж өгсөн байна. Өглөө та кофены үнэр болон сэрүүлгэний дуунаар сэрнэ.

Хуудсан шоколад

Хуудсан бяслаг шиг савласан нимгэн зүсэм шоколад нь таны амьдралыг илүү амттай болгоно. Шууд л талхан дээрээ тавиад идэх боломжтой гэхээр амар биш гэж үү?

Ширээ, хөнжил, халаагчийн нийлбэр 

Котацу бол Японы уламжлалт тавилга юм. Тус хөнжил нь дээрээ ширээ суурилуулсан байх төдийгүй дотроосоо хална. Өвлийн улиралд хүмүүс гэртээ ийм байдалтай амарч байх сонирхолтой байдаг.

Амархан хуулагддаг скоч

Хайч, хутга хэрэггүй – тусгай утсыг татахад л скоч амархан хуулагдана.

Ундааны температураар тэжээгддэг цэнэглэгч

“Epiphany One Puck” нь температурын ялгааг ашиглан дулааны энергийг цахилгаан энерги болгон хувиргадаг. Энэ нь хүйтэн, халуун ундааны хувьд хөх, улаан гэсэн хоёр өнгийг гаргана. Аяга халуун кофе эсвэл мөстэй ундаа тавиур дээр тавьсны дараа 30 секундын дотор утсаа цэнэглэх боломж үүснэ.

Толгой түшигч дэр

Машинд суугаад тухтайхан унтаад явахыг хүсдэг л биздээ. Тэр үед танд ийм дэр л хэрэг болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!