Гэртээ саван хийж сурвал ямар вэ? Энгийн нэг саван биш шүү, ид шидтэй гээч!

Дэлгүүрээс худалдаж авсан энгийн саван нь арьс хуурайшуулах, хорсгох гэхчлэн сөрөг үр дүнтэй байдаг. Тэгвэл тэрхүү энгийн саванг ид шидтэй болгож хувиргах нэгэн аргыг танилцуулж байна.

Хэрэг болох зүйлс:

  • Е витамин – 2 капсул
  • Бүйлсэн самар
  • Саван – 1 ширхэг (глицеринтэй саван байвал сайн)

Савангаа үрж, нунтаг болгоно. Үүнийгээ халуун усны ууранд жижиг аяганд хийж хайлуулаарай. Өөр нэг сав авч дотор нь нүдэж нунтагласан бүйлсэн самараа хийж, Е витаминаа нэмнэ.

Үүнийгээ хайлуулсан саван дээрээ хийгээрэй. Ингээд хайлуулсан савангаа хэвтэй саванд хийж, хөргөгчинд 1 цаг байлгана.

Ингээд таны арьсанд чийгшэл өгч, тосноос дутахааргүй үйлчилгээ үзүүлэх саван бэлэн болох юм.

Гар хийцийн саван хийх арга:

  • Савангийн суурь – 500 гр
  • Хэмжүүртэй сав – 1 ш
  • Хутгуур – 1ш
  • Савангийн тавиур – 1 ш
  • Савангийн хэв – 1 ш
  • Хэмжүүртэй соруулагч – 1 ш
  • Essential Oil – 10 мл
  • Өнгө оруулагч – 5 мл
  • Үнэр оруулагч – 5 мл

Гар хийцийн саван хийх зааварчилгаа:

  • Гар болон савангийн суурь хайлуулах саваа сайтар угаана.
  • Савангийн сууриа савандаа хийж, зөөлөн гал дээр хайлуулна.
  • Хайлсан савангийн суурь дээрээ өөрийн арьсны онцлогтоо тохирсон essential oil-оо сонгож хийгээд, өнгө болон үнэрээ өөрийн хүссэнээрээ тохируулж хийгээд, сайтар хутгана. (Жич: 500 гр савангийн сууринд 10 мл essential oil хийнэ)
  • Мөн өөрийн сонголтоороо кофены шаар, овъёосны нунтаг, цэцгийн дэлбээ, хатаасан цэцэг, ногоон цайны ханд, сүү гэх мэт нэмэлт орцуудыг хийж болно.
  • Ингээд бэлэн болсон бэлдэцээ хэвэнд цутгаад, 2 цагийн дараа таны арьсны онцлогт тохирсон, таны дуртай өнгөтэй, тансаг үнэртэй, өвөрмөц хийцтэй гоо сайхны саван бэлэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!