Хүрэх төдийд л аюул учруулдаг 8 хортой ургамал. Тэднийг хэрхэн таних вэ?

Зарим ургамал, цэцэг нь анх харахад маш үзэсгэлэнтэй харагдах боловч бүгд аюулгүй биш юм. Зарим үед маш амттай жимс идсэн ч тэдгээр нь хэдэн өдөр, сараар харшил өгч тууралт үүсгэх магадлал өндөр байдаг.
Бид та бүхэндээ хүрч болохгүй 8 ургамлын талаар зөвлөмж бэлтгэлээ.

1. Аварга шарилж

Энэхүү том шарилж нь 1,5м хүртэл хэмжээтэй ургадаг ба үндэснээсээ дээш маш том навчтай байдаг. Энэхүү ургамал нь цагаан эсвэл ногоон цагаан өнгөтэй байж болох бөгөөд ишээ тойрсон хар, улаан толботой. Мөн толгой хэсэг нь шүхэртэй төстэй байдаг. Уг ургамалын навч болон их биенээс гарсан шүүс арьсанд хүрэх үед хүчтэй цэврүү үүсэхэд хүргэдэг байна. Тэр ч байтугаа нүдэнд хүрэх үед сохор болох аюултай байдаг ба та түүнийг зэрлэг луувантай андуурч мэдэх учир сайтар шалгаж үзэх хэрэгтэй.

2. Хортой гуава

Далайн эргийн алим гэж нэрлэгддэг энэхүү ургамал нь гялалзсан ногоон навч, жижигхэн ногоон шар өнгийн цэцэг, улаавтар саарал холтостой. Түүний жимс нь ногоон эсвэл ногоон шар өнгөтэй байж болох бөгөөд алимтай маш төстэй харагддаг. Энэхүү ургамлын бүх хэсэгт хорт бодис агуулагддаг бөгөөд шүүс нь арьсанд хүрэхэд харшлын шалтгаант дерматит үүсгэдэг.

3. Хортой царс мод

Хортой царс ургамалд урушиол хэмээх тослог бодис агуулагддаг бөгөөд бусад объект, хүн, амьтанд амархан дамждаг. Шүүсэнд хүрэх үед шууд ургамлаар эсвэл бусад зүйлээр дамжин цэврүүтэх, загатнах харшлын шалтгаан болдог.

Энэ ургамал нь бут шиг ургадаг бөгөөд навч нь өтгөн үслэг байдаг. Тэдгээр нь ихэвчлэн дэлбэн эсвэл дугуй хэлбэртэй, гялалзсан гадаргуутай байдаг. Уг царс модны навчийг цагаан царс модны навчтай андуурч болно (хоргүй ургамал)-ихэвчлэн хажууд нь ургадаг. Хоёр ургамлын навч хоорондоо маш төстэй боловч цагаан царс модны навчнууд нь 3 салаа ургадаг. Харин хорт царс мод нь ганц навчтай байдаг.

4. Сумак жимс

Хортой сумаканд хүрэх нь хэдэн долоо хоног үргэлжилдэг хүнд төрлийн тууралт үүсгэдэг. Тиймээс аюулгүй байхын тулд та улаавтар хальс болон 7-13 см урттай навчнуудаас бүрдсэн улаавтар ишээр ялгаж таних боломжтой. Хаврын эхэн үед хортой сумакийн навч нь тод улбар шар өнгөтэй байдаг. Хожим нь тэд хар ногоон болж, намар улаан улаан шаргал болж хувирдаг. Мөн хоргүй сумак байдаг бөгөөд тэдгээрийг жимсээр нь ялгаж салгаж болно. Хортой нь ногоон жимс, хоргүй нь улаан жимстэй байдаг.

5. Бяцхан хортон

Энэхүү дур булаам бяцхан өвстэй болгоомжтой харьцах хэрэгтэй ба түүнд хүрвэл хүчтэй загатнах, хорсоход хүргэдэг бөгөөд зарим хүмүүст арьсны өнгийг өөрчилж, хэдэн өдөр үргэлжилсэн харшил үүсгэдэг. Та энэ ургамлыг 3-5 ширхэг дэлбээнээс бүрдсэн цагаан цэцэг болон олон салаат навчаар нь таньж болно.

6. Gympie gympie

Хөрөөний ир мэт шүдтэй ирмэг бүхий том, зүрхэн хэлбэртэй навчнууд нь энэ ургамлыг таних гол түлхүүр юм. Мөн Gympie-gympie-ийн иш, жимс, мөчир, навч, дэлбээ нь бүгд ширүүн үсээр бүрхэгдсэн байдаг. Энэ ургамалд хүрсний дараа арьсыг хоромхон зуур хатгаж, шатаж буй мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд энэ нь хэдэн өдөр, бүр хэдэн сар үргэлжилдэг.

7. Түлдэг халгай

Халгайны навч, иш нь жижигхэн, хатуу үсээр хучигдсан байдаг тул хүрэхэд цочроох бодис ялгаруулж, арьсанд зовиур үүсгэдэг. Навч нь зөөлөн, ногоон бөгөөд өтгөн жижиг баглаа цэцэгтэй хүрэн эсвэл ногоон өнгөтэй цэцэг ургадаг.

8. Хортой ороонго өвс

Энэхүү хортой ургамлын навч, иш, үндэс нь тослог давирхай үүсгэдэг бөгөөд энэ нь цочроох, загатнах, хорсох зэргийг үүсгэн улмаар тууралт үүсгэж бүх биеэр тархах хортой. Хортой ороонго нь ургах үедээ 3 салаа навчтай ургадаг. Хавар навч нь улаан өнгөтэй, зун нь ногоон өнгөтэй, намар нь шар эсвэл тод улаан байж болно.

Зарим үед энэ ургамал бөөрөлзгөнө дундаас ч ургах магадлалтай байдаг учир та маш болгоомжтой ялгаж таних хэрэгтэй.

Бонус: Хортой ургамлыг хамгийн түгээмэл шинж чанараар нь хэрхэн таних вэ?

Ургамал аюултай эсэхийг тодорхойлох ганцхан арга байдаггүй ч аюултай ургамлыг тодорхойлоход туслах хэд хэдэн нийтлэг үзүүлэлтүүд байдаг.

  • Ургамал нь байгалийн гялалзсан навчтай.
  • Өтгөн шүүс ялгаруулдаг.
  • Ургамал нь шар эсвэл цагаан жимстэй байдаг.
  • Уг ургамал нь шүхэр хэлбэртэй цэцэг эсвэл навч ургуулдаг, эсвэл том баг цэцэг нь шүхэртэй төстэй байдаг.

Энэхүү жагсаалт нь бүх хортой ургамалыг багтаагаагүй боловч хэд хэдэн хор агуулдаг ургамлын талаарх мэдээллүүдийг танд хүргэсэн учир бага ч гэсэн тус болно гэдэгт итгэлтэй байна. Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!