104 настай Япон эмчийн танд өгч буй урт удаан амьдралын зөвлөгөө

104 настай Япон эмч Шигаке Хинохара нь хүмүүст урт удаан, эрүүл энх амьдрахын нууцыг зааж өгдөг байна.

Тэрээр эрүүл амьдралын хамгийн том нууц нь уур бухимдал, стресс бухимдлаас хол байх хэмээдэг аж. Мөн алдарт доктор нь амьдралынхаа турш 114 ном бичиж, хэвлүүлсэн байдаг.

Тэдгээрийн дундаас хамгийн алдартай нь “Living long, living healthy” юм. Та бүхэндээ түүний номын гол агуулгын товчлон хүргэж байна.

  • Нэгдүгээрт цахилгаан шатнаас илүү алхдаг шатыг сонгоорой. Шатаар алхах нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Хөл болон ташааны дараалсан хөдөлгөөний үр дүнд таны амьсгалын тоо олширч, зүрхний цохилт нэмэгдэнэ. Ингэснээр цусны эргэлт сайжирдаг. Мөн шатаар алхах нь чихрийн шижин өвчинтэй тэмцэхэд ч тусална. Юу ч болж байсан шатаар тайван алхахыг танд зөвлөж байна.
  • Эмчийн хэлсэн бүгдэд итгэх хэрэггүй. Эмч ч бас алдаа гаргахыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс өөрөө сурч мэд судал, өөр нэгэн чадварлаг эмчид ч ахин үзүүлэхэд гэмгүй шүү. Ялангуяа хүнд өвчин, таныг эргэлзэхэд хүргэсэн бол ахин дахин судлаад үзээрэй. Би хэдийгээр эмч ч гэлээ алдаа гаргаж л байсан.
  • Тэтгэвэрт гарах хэрэггүй. Хэдийгээр таны нас хүрч, улсаас тэтгэвэрт гаргасан байлаа ч, өөрийгөө хөгширсөн гэж бодож болохгүй шүү. Эсрэгээрээ таны амьдралд шинэ хуудас нээгдэж байна гэж бодоорой. Ямар нэгэн шинэ зүйл хийж эхэл. Энэ таныг эрч хүчтэй, эрүүл амьдрахад тусална.
  • Илүүдэл жингээс сал. Илүүдэл жин бол таныг аажим аажмаар хөнөөх зэвсэг. Тэр таны дотоод эрхтнүүдийг өөхлүүлж, бага багаар өвчлүүлэх бөгөөд эцэстээ алхаж гишгэж чадахгүй болгоно. Энэ аюулаас урьдчилан сэргийлж, удаан амьдрахын тулд ямар ч байсан хамгийн түрүүнд илүүдэл жингээс салаарай.

  • Аливаад хэт санаа зовохоо боль. Хэдийгээр таны амьдралд санаа зовоох, шаналгах зүйл болсон байлаа ч хэт өөрийгөө зовоож, тэр тухай бодох хэрэггүй. Маргааш нар мандадгаараа мандана. Тиймээс эерэг талыг нь олж харан, эрч хүчтэй, эерэг байхыг хичээ. Уур бухимдал, стрессээс хол байхад та урт удаан, жаргалтай амьдарч чадна.
  • Өөрийгөө бүрэн гүйцэт таних хэрэгтэй. Таныг юу аз жаргалтай болгодог болохыг сайтар тунгаасны эцэст олж мэд. Дараа нь үүнийгээ хийж, амар тухтай жаргалтай байдлыг бий болгоорой. Япон докторын тухайд одоо хэр нь сайн дурын ажил хийж, бусдад тусламжийн гараа сунгадаг байна. Бусдад тус нэмэр болж, тэднээс талархлын үг сонсох нь түүний насыг уртасгаж байдаг хэмээн доктор үргэлж ярьдаг аж.
  • Өвдөлтийг оюун бодлоороо намдааж ч болно. Би өвдөж байна, би зовж байна гэж бодохоос өмнө би жаргаж байна, бие өвдөхгүй байна гэж бодох хэрэгтэй. Ингэснээр нээрээ ч өвдөхгүй байгаа юм шиг санагдаж эхэлнэ шүү.
  • Эрүүл хооллолтыг эрхэмлэ. Эрүүл зөв хооллоод хөдөлгөөн сайтай байхад л та ямар ч асуудалгүй 100 насалж чадна. Дөнгөж 50 хүрчихээд тэтгэвэрт гарсан өвөө эмээ гэж өөрийгөө бүү бод. Та дөнгөж амьдралынхаа тал дээр явж байна шүү дээ.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!