Бидний өдөр тутмын амьралд үргэлж хэрэг болох хэрэгтэй 16 зөвлөгөө

Бидний амьдралд хэрэглэгдэх бяцхан заль мэхүүд нь зарим ажлыг хөнгөвчилдөг. Интернетээс авсан зарим зөвлөмж, заль мэх нь эхэндээ утгагүй мэт санагддаг. Гэхдээ та тэдгээрийг туршиж үзсэнийхээ дараа тэдэнгүйгээр хэрхэн амьдарч байснаа гайхаж магадгүй юм.
Та бидний бэлтгэсэн мэдээллээс олон сонирхолтой арга мэхийг мэдэж авах болэо гэдэгт найдаж байна.

1. Хэрэв танд 2 талдаа наалддаг скоч байхгүй бол түр зуур лентээр аргалж болно.

Та тоглоом болон эд хогшилынхоо эвдэрсэн хэсэгт лентээ зураг дээрх шиг холбож наагаад эргүүлвэл 2 талдаа наалдаж болно. Харин наасан хэсгийг нуухын тулд зураг зураад нааж ч болно. Энэ таны л дур.

2. Хэрэв танай гэрийн тавилга ганхаж хөдлөөд байвал цаасаар аргалахын оронд зоос ашиглаад үзээрэй. Зоос нь хатуу учир тэр бүр хөдөлгөхгүй.

3. Та машины чичиргээ тусгаарлагч ашиглан угаалтуур болон хоолой дахь урсгал усны чимээг арилгах боломжтой.

4. Та ийм тусгаарлагчийг машины сэлбэгийн дэлгүүрээс худалдаж авч болно. Үүнийг метал угаалтуур, ванн эсвэл хоолой дахь дуу чимээг багасгахад ашиглаж болно. Авсан материалаа наах зүйлдээ тааруулан хайчилж, үсний сэнсээр бага зэрэг халааж, цэвэр гадаргуу дээр наана. Үүний дараагаар хавтгай зүйлээр дарвал илүү сайн наалдана.

5. Та хоолоо хурдан хөргөөхийн тулд хоолны өмнө тавагаа хөлдөөгчинд байлгаж болно.

6. Хэрэв таны шүдний сойз уут болон гэргүй бол бохироос хамгаалахын тулд хувцасны хавчаар ашиглаж болно.

7. Та пүүзээ угаалгын машинд угаахдаа дангаар нь биш зарим алчууртай хамт угаавал илүү сайн угаагдана. Та гутал угааж байхдаа угаалгын машинд хэдэн хуучин алчуураа хамт хийхийг зөвлөж байна. Ингэснээр машинд байгаа гутал нь шил болон хана руу цохигдохгүйгээр илүү сайн угаагддаг. Нэг зүйлийг сануулахад хэрэв та цагаан пүүз угааж байгаа бол цагаан өнгийг будаггүй алчуур хэрэглэх нь зүйтэй.

8. Ариун цэврийн цаасны кардон дотор цэнэглэгч болон зарим хэрэгцээт залгууруудаа хадгалах нь маш тохиромжтой. Энэ нь таны кабелыг холилдуулахгүй.

9. Стикер болон зарим наалтнаас гарсан цавууны үлдэгдлийг ердөө хүүхдийн тосоор л арчихад болно.

10. Ханандаа өлгөсөн зургийн жааз ханыг тань зурахаас цавуугаар хамгаалж болно.

Фото зургийн жааз нь будаг, ханын цаасыг зурж болно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд цавуу ашиглан бамбай хийх хэрэгтэй.

11. Хөргөгчний тавиур, зуухны тавиур, хүнсний савыг , угаалтуур гэхээсээ илүү аяга таваг угаагч машинд угаахад маш хялбар байдаг.

12. Энгийн резинэн тууз нь өрөөний цоож эвдэрч, түгжигдэхээс урьдчилан сэргийлнэ.

13. Угаалгын өрөөнд толь тань усны ууранд дарагдахаас сэргийлэхийн тулд машины өнгөлөгч түрхээрэй.

Хэрэв та шүршүүрт орохоосоо өмнө толинд машины өнгөлөгч түрхвэл толь тань бүрсийхгүй. Харин та шүршүүрт орсны дараа толийг хуурай алчуураар арчихад л болно.

14. Та хумсны будаг ашиглан урагдсан шумуулын торыг засах боломжтой бөгөөд ингэснээр та шинээр худалдаж авах шаардлагагүй болно.

15. Ногоо хэрчихдээ мод тань гулгадаг бол резинээр тогтоож болно.

16. Угаалгын машинд хийсэн хувцас үрчийхээс урьдчилан сэргийлэхийн тулд та машинд мөс нэмж хийж болно.

Хэрэв таны угаалгын машин хатаах тохиргоотой бол та энэ аргыг ашиглаж болно. Хувцас хатаж байх үед машинд мөс нэмнэ. Уур болон мөс нь үрчлээ үүсэхээс сэргийлнэ.

Зураг дээрх даавуу болон футболка нимгэн материалтай хэрнээ ямар ч үрчлээгүй хатсан байгааг та харж байна.

Хэрэв та энэхүү аргуудаас өөр аргууд мэддэг бол сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!