Хөлийн эврийг байгалийн аргаар арилгах шилдэг 8 арга

Ихэнх хүмүүс хөлийн эврийг өндөр өсгийт өмссөнөөс болж ургадаг гэж үздэг ч энэ нь дан ганц өндөр өсгийт биш удамшлын онцлог нөлөөлдөг. Мэдээжийн хэрэг өндөр өсгийтэй гутал өмсөх нь асуудлыг улам бүр дордуулдаг боловч ургасан эвэрний өвдөлтийг бууруулахын тулд ашиглаж болох шийдлүүд байдаг. Энэхүү аргуудыг туршиж үзсэний дараа үр дүн мэдрэгдэхгүй бол та мэс засал хийлгэх нь хамгийн сүүлчийн найдвартай арга юм.

Бид танд хөлийн эвэр ургахад нөлөөлөх хүчин зүйлс болон түүнийг хэрхэн эмчлэх тухай олон аргуудыг хүргэж байна.

1. Лакросс болон теннисний бөмбөг ашиглах

Таны хийж болох маш энгийн дасгал бол теннис эсвэл лакросс бөмбөгийг шалан дээр тавиад хөлөө нааш цааш нь эргүүлж эхлэх юм. Та энэ хөдөлгөөнийг 2 хөлөндөө 3 эсвэл 5 минутын турш давтаж хийнэ. Хөлийн чинь нэг нь эвэр ургаагүй байсан ч гэсэн та дасгалаа хийж болно. Энэ нь таны хөлийг тайвшруулах болно.

2. Хөлийн хуруугаараа алчуур авахыг хичээ

Өөр нэг энгийн дасгал бол алчуурыг шалан дээр тавиад хөлийнхөө хуруунуудаар барьж, өөр рүүгээ татах явдал юм. Та энэ дасгалыг 5 удаа давтаж болно, та зогсож эсвэл сууж аль ч байрлалаас болно. Энэ хурууны хөдөлгөөн нь хөлийг бэхжүүлж, хуруугаа уян хатан байлгахад туслах болно.

3. Өлмийгөө өргөх

Тэ эхлээд өвдөгөө бага зэрэг нугална. Дараагаар нь та зөвхөн хөлийн хуруун дээрээ зогсох учир өсгийгөө аажмаар өргөж эхэлнэ. Хэрэв та хүнд хэлбэрийн эвэртэй бол энэ нь өвдөж, эвгүй санагдаж магадгүй ч та бага багаар хичээх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам хөлийн хурууны булчин чангарч, ясны бөөгнөрөл тань ургахаа болино.

4. Элс ихтэй далайн эрэг дээр аль болох удаан алхаарай

Энэ нь таны амьдардаг газраас хамааран хүн бүрт боломжгүй байж болох ч элс нь таны хөлийг маш сайн массажилж өгдөг. Элс нь зөвхөн хөлийг амраахаас гадна бэхжүүлэхэд тусалдаг. Энэ арга нь үе мөчний өвчнөөр шаналж буй хүмүүст маш ашигтай арга байх болно.

5. Хөлөө халуун, бүлээн мөстэй усанд байлгах

Удаан, стресстэй өдөр өнгөрсний дараа хөлөө халуун ус, эсвэл давстай усанд байлгавал таны алжаал тайлагдах болно.Та шагай хүртэл ванныг дүүргээд хөлөө 10-15 минут байлгахад л болно. Мөн унтахаасаа өмнө дор хаяж 10 минутын турш хөлөө мөстэй усанд байлгавал бүх хавдар, үрэвслийг багасгах болно.

6. Шөнийн цагаар хөлөө жийргэвч эсвэл чиг барьж боох

Ихэнх хүмүүс шөнийн цагаар жийргэвч өмсөж унтах нь эвэрний өвдөлтийг намдаадаг гэж үздэг энэ нь ч зөв зүйл юм. Жийргэвч нь таны хөлөнд буй асуудлыг үүрд шийдэж чадахгүй ч, таагүй байдлыг багасгаж чадна.

7. Оливын тосоор хөлдөө массаж хийх

Өдөрт нэг эсвэл хоёр удаа хөлдөө массаж хийх нь таны хөлийн хурууг уян хатан байлгахад тусална. Та оливийн тосоор массажилвал үе мөчийг илүү зөөлөн, уян болгоно.

Хөлийнхөө хуруунуудад нэг дор 15 минутын турш массаж хийж үзээрэй, та хурууныхаа цусны эргэлтэнд том нөлөө үзүүлж буйгаа анзаарах болно. Үүнд оливын тос илүү тус болно.

8. Турмерикийг шөнийн цагаар түрхээрэй

Капсаицин гэх бодис нь олон төрлийн тосны үндсэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өвдөлт, үрэвслийг бууруулдаг. Энэ нь бас турмерикэнд агуулагддаг тул та усаар зуураад хөлийн ясан дээрээ түрхвэл өвчнийг хоромхон зуур намжаадаг.

Бонус:

  • Та хөлийн ийм асуудлаас болж тохирсон гутал худалдаж авах гэж байгаа бол хэд хэдэн шинж чанарыг ажиглан худалдаж аваарай. Үүнд: Өндөр өсгийтэй гутал таны хөлийг илүү их гэмтээх тул таны жагсаалтнаасаа бараг л хасах хэрэгтэй. Тэд таны хөлийн хурууг улам бүр хажуу тийш нь түлхэж, өвдөлтийг нэмэгдүүлэх болно.
  • Урд тал нь өргөн гутал сонгоорой, ингэснээр эвэр дарагдахгүй, шахагдахгүй байх хангалттай зайтай болно. Мөн өргөн резинэн ул нь нэмэлт дэмжлэг үзүүлэх тул давуу тал болно.
  • Гутлынхаа материалд анхаарлаа хандуулаарай. Резин, уян хатан арьс, тор нь тохиромжтой. Хөлийн тань арьс, ясыг үрж улам их өвдөлтийг мэдрүүлэх хатуу материалаас хол бай.
  • Та улам олон мэдээлэл авахын тулд эмчид хандаж болно. Тэд таны хөлийг оношлоод яг юу хэрэгтэйг зааж өгнө.

Та бидний бэлтгэсэн мэдээллийн аль нэгийг нь туршиж үзсэн үү? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!