Өдөр бүр мелатонин хэрэглэх ёстой 5 шалтгаан

Бидний мэддэгээр мелатонин нь нойрны даавар юм. Энэхүү даавар нь биед нойрны дааврыг бий болгон унтах сэдлийг өдөөдөг. Энэ нь бидний биед байгалиасаа байдаг бөгөөд бие махбодь өөрөө гаргаж чадахгүй бол заавал нэмэлтээр хэрэглэх шаардлага тулгардаг. Мөн үүнийг хоол хүнснээс авах ёстой бөгөөд өсөлт, хөгжилтөнд нөлөөлдөг тул амин чухал ач холбогдолтой даавар юм.

Бид мелатонин дааврын ач холбогдлыг судалсан бөгөөд энэхүү нийтлэлээр судалгаагаар юу олж мэдсэнээ та бүхэнд танилцуулж байна. Мөн өдөр тутмын хоолны дэглэмд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө эмч, хоол тэжээлийн мэргэжилтэнтэй зөвлөхөө мартуузай.

1. Бидний бие 2 төрлийн мелатонин боловсруулж байдаг

Бидний бие хоёр төрлийн мелатонин агуулдаг: нэг нь боргоцой булчирхайд, нөгөө нь бусад эрхтнүүдэд боловсордог. Эхнийх нь гэрэлд мэдрэмтгий, өөрөөр хэлбэл бидний бие гэрэлтэй орчинд байхаа болих үед боловсордог бөгөөд унтах буюу биологийн хэмнэлийг хянах үүрэгтэй.

Хоёр дахь нь боргоцой булчирхайн гаднах мелатонин гэж нэрлэгддэг бөгөөд илүү их хэмжээгээр биед ялгардаг. Хамгийн чухал үүрэг нь үрэвсэл, исэлдлийн эсрэг үйлчилгээтэй тул эсийн хамгаалалт гэж хэлж болно.

2. Боргоцой булчирхайн дааврын үүрэг

Боргоцой булчирхайн мелатонин нь бидний биеийн биологийн цагийг хянадаг бөгөөд бидний амрах мөчлөгийг хариуцдаг. Энэ нь үдшийн бүрийд бид бага гэрэл мэдэрч эхлэх үед ялгарч эхэлдэг бөгөөд хамгийн их ялгарах үе нь шөнийн харанхуйд байдаг. Энэ нь нойрны эм шиг нойрыг өдөөдөггүй. Түүний үүрэг бол биднийг унтуулах биш харин биеийг амраахад туслах юм.

3. Боргоцой булчирхайн гаднах мелатониний үүрэг

Энэ даавар нь боргоцой булчирхайнаас хамаардаггүй бөгөөд шаардлагатай үед бүх эд эрхтэн өөрсдөө ялгаруулж эхэлдэг. Түүний үүрэг нь эсийн түвшинд явагддаг. Энэ нь хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, эсийг хамгаалан, исэлдлийн үүрэг гүйцэтгэх, аюул заналхийлсэн үед үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээр эсийн үйл ажиллагааг хангадаг.

4. Бидэнд ямар ач тустай вэ?

Энэхүү даавар нь нойр, амралтыг зохицуулагч юм. Мөн үүнээс гадна бидий биед чухал ач тусыг өгдөг.

  • Байгалийн исэлдлийн эсрэг: Саяханыг хүртэл Е витаминыг хамгийн үр дүнтэй антиоксидант гэж үздэг байсан боловч олон тооны судалгаагаар мелатонин хоёр дахин хүчтэй болохыг тогтоожээ. Энэ даавар нь эсэд хуримтлагдах хорт бодисыг устган чөлөөт радикалуудыг муудахаас хамгаалах замаар саармагжуулах чадвартай.
  • Хөгшрөлтөөс сэргийлдэг: Мелатонин нь мөн эсийн хөгшрөлтийг зохицуулдаг даавар учраас энэ даавар дутагдах үед эрт хөгшрөлт үүсдэг.
  • Дархлааны системийг зохицуулдаг: Үрэвслийн фермент, чөлөөт радикалуудын эсэд хуримтлагдах нь эрүүл эдийг гэмтээж улмаар архаг өвчин үүсэх шалтгаан болдог. Мелатонин нь халдвартай тэмцэх дархлааны системийн эсийн тоог зохицуулдаг бөгөөд үрэвслийн эсрэг ажилладаг гэж хэлж болох ба архаг үрэвслээс урьдчилан сэргийлдэг.
  • Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг: Дээр дурдсан бүх шинж чанарууд дээр нэмж хэлэхэд мелатониныг хорт хавдрын эсрэг даавар гэж үздэг. Энэ нь хими эмчилгээ, туяа эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гаж нөлөөг багасгахад тусалдаг.
  • Энэ нь мэдрэлийн үйл ажиллагаанд тусалдаг: Ахмад настнуудад зориулсан мелатонин бэлдмэл нь тархи, нугасыг хорт бодисоос хамгаалдаг гематоэнцефал мембраныг хамгаалахад тусалдаг. Үүнийг нас ахих тусам тусах магадлалтай Альцгеймер болон бусад мэдрэлийн өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.

5. Мелатонин авахад тусалдаг хоол хүнс

Хэдийгээр энэ даавар бие махбодид байгалийн гаралтай ялгардаг боловч үүнийг хоол хүнснээс шууд хэрэглэх, бие махбодид нийлэгжүүлэхэд шаардлагатай амин хүчил авахын тулд бидний хоолны дэглэм чухал ач холбогдолтой болно.

  • Жимс: Интоор, ялангуяа хүчиллэг жимс нь мелатонины өндөр агууламжтай байдаг бөгөөд мөн гадил жимс ч бас шөнийн цагаар унтахад тусалдаг. Мөн мелатонинаас гадна хан боргоцой, авокадо, чавга зэрэг нь унтахад тустай амин хүчилүүд агуулдаг.
  • Хүнсний ногоо: Амин хүчлээр баялаг хүнсний ногоонууд нь бууцай, нишингэ, лууван, цоохор майлз, брокколи зэрэг ногоонууд байдаг.
  • Самар: Бүх самар дотроос хушганы самар нь хамгийн их мелатонин агуулдаг бөгөөд нэг грамм хушганы самар тутамд 3.5 нанограмм мелатонин агуулдаг. Бусад самар нь амин хүчил, В, С витамин, уураг, магни, омега 3 агуулдаг.
  • Амуу тариа: Цагаан будаа, овъёос (голчлон үр тариа), чихэрлэг эрдэнэ шиш зэрэг нь мелатонин их хэмжээгээр агуулсан хоол хүнс юм.
  • Буурцагт ургамал, үр: Гүц будаа, сэвэг зарам, шар буурцаг, Гүнжидийн үр, хулуу, наранцэцгийн үрийг амин хүчлээс гадна В1, В3, В6, В9, магнигаар баялаг байдаг.
  • Мах: Ялангуяа цацагт хяруул, тахиа, загас, өндөг зэрэг уураг ихтэй бүтээгдэхүүн нь амин хүчлээр баялаг байдаг.

Бидний бэлтгэсэн нийтлэлээс хэрэгцээт мэдээлэл авч чадсан гэдэгт найдаж байна. Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!