Энэхүү маск таны арьсыг ердөө 30 минутын дотор цайруулах болно. Гайхалтай үр дүнтэй!

Халуун зуны улиралд борлох нь хамгийн санаа зовоосон асуудалд тооцогддог. Арьс борлож, өнгө зүсээ алдаснаар, царай төрх гунддаг билээ.

Та хүссэн дэлгүүртээ ороод, дурын нэгэн цайруулагч аваад хэрэглэж болох ч, тус төрлийн бүтээгдэхүүнүүдийн орц найрлагын 60%-ийг химийн бодис эзэлдэг тул үргэлж хэрэглэх нь арьс болоод эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй билээ.

Иймд бид та бүхэндээ цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглаж, гэрийн нөхцөлд арьс цайруулах маскыг хэрхэн бэлтгэх аргыг танилцуулъя.

1. “Будааны гурилтай” маск

Орц:

  • Будааны гурил – 2 халбага
  • Өргөст хэмхний шүүс
  • Куркума – 1 чимх

Хэрэглэх арга: Та орцнуудаа нэгтгэж, өргөст хэмхний шүүсээр зуураарай. Ингэхдээ хэт их шүүс хийж, маскаа шингэн болгож болохгүйг анхаарах хэрэгтэй.

Одоо харин нүүрээ сайтар угааж цэвэрлээд, “сарнайн ус”-ыг хөвөнд шингээж, арчаарай. Дараа нь маскаа нүүрэндээ жигд түрхэж, 5 минут иллэг хийнэ.

Эцэст нь бүлээн усаар нүүрээ угаахад хангалттай. Сарнайн ус нь Энэтхэг барааны дэлгүүрүүдээр түгээмэл худалдаалдаг бол будааны гурил нь солонгос хүнсний дэлгүүрүүдэд ихээхэн худалддаг юм.

2. “Нунтаг зандан модтой” маск

Орц:

  • Нунтаг зандан мод- 2 хоолны халбага
  • Сарнайн ус – 2 хоолны халбага
  • Зөгийн бал – 1 хоолны халбага

Хэрэглэх арга: Орцуудаа нэгтгэж, хутгана. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 15 минут байлгаарай. Дараа нь бүлээн усаар угааж, арчина.

Та эдгээр маскыг хэрэглэснээр борлосон арьсаа богино хугацаанд цайруулж, өнгөлөг царай, өө сэвгүй арьсаараа хүмүүсийг гайхшруулах болно.

Мөн та нунтаг зандан модыг Энэтхэг барааны дэлгүүрээс худалдан авч болох бөгөөд будааны гурилыг томоохон супермаркетууд, хүнсний захаас худалдаж аваарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!