Хийхэд амархан 8 хоолны санаа. Та заавал ресторанд орох шаардлагагүй

Бид бүгд өөр өөр амттай хоолонд дуртай байдаг бол зүгээр л хоол хийх дуртай хүмүүс ч байдаг. Хүмүүс дунджаар долоо хоногт 6.5 цагийг гал тогоонд өнгөрүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Мөн 3 хүн тутмын 1 нь хоол хийх дуртай байдаг гэнэ. Ийм хүмүүсийн ачаар бид энгийн хоолыг хэрхэн төгс болгох талаар илүү ихийг мэдэж авдаг.

Бид та бүхэнд хэрхэн хялбар аргаар гоё хоол хийх талаарх нийтлэлийг хүргэж байна.

1. Яг л италичууд шиг паста хийх арга

Паста шиг амархан хоол байдаггүй юм шиг санагдаж болох ч та уг хоолны талаар зарим зүйлийг мэдэж байх хэрэгтэй. Хамгийн багадаа 6 литрийн багтаамжтай сав ашиглах хэрэгтэй. Та савандаа хангалттай хэмжээний ус хийнэ, ус нь нийт талбайн 3/4 хэсгийг эзэлж байх ёстой, эс тэгвээс гоймон нь наалдамхай зөөлөн болно. Хэрэв та гоймонгоо соусаар амтлах гэж байгаа бол усанд тос нэмж болохгүй. Тос нэмэх нь гоймонгийн амтанд нөлөөлдөг бөгөөд соусыг гоймонд уусгадаггүй.

Хамгийн гол нь гоймоныг уутан дээр байгаа заавраас 1-2 минут бага буцалгана. Дараа нь буцалж буй соус руу хийж хутгана. Та хоол хийх туршилтаас бүү ай. Та олон зүйлийг туршиж байж сайхан үр дүнд хүрнэ.

2. Шаржигнуур загас шарах амархан

Махны гадаргууг шаржигнуур болгох нь мэргэжлийн бус тогоочийн хувьд ч гэсэн хийхэд хялбар байдаг. Энэ нь танд ч гэсэн тийм ч хэцүү биш юм. Зөв хайруулын таваг сонгох нь бас чухал юм. Наалдамхай гадаргуутай хайруулын таваг бүү ашигла: загас хэзээ ч хангалттай шаржигнуур болохгүй. Ширмэн төмөр нь бас зөв сонголт биш, учир нь энэ нь хоолонд гадаад үнэр, амт оруулж өгдөг. Харин зэвэрдэггүй ган бол төгс сонголт юм.

Та эхлээд бага зэрэг утаа гаргаж эхлэх хүртэл тосыг дунд зэргийн температурт халаана. Загасыг хальстай нь хайруулын тавган дунд тавиад бага зэрэг дараарай. Мэдээж энэ нь наалдана, зүгээрээ энэ бол хэвийн зүйл. 3-4 минут байлгаад бүх тос чийг алга болж, арьс нь зөв өнгөтэй болж эхэлнэ. Болсон хэсгийг эргүүлж нөгөө талаас нь бага температураар шарж болгоно.

3. Өндөг шарах талаар зарим зөвлөмжүүд байдаг

Өндөг шарахдаа бага температурт ургамлын тос эсвэл цөцгийн тосоор шарахыг зөвлөж байна. Та өндөгний шарыг хагалахгүйн тулд хайруулын тавагтайгаа маш ойрхон хагалж хийхэд л болно.

4. Хайруулын тавагаа соусаар ч цэвэрлэж болно

Мах эсвэл хүнсний ногоог хуурсны дараа, эсвэл зууханд жигнэсний дараа гадаргуу дээр хоол хүнс, өөх тосны үлдэгдэл байдаг. Үүнийг цэвэрлэх сайн шингэн хийх боломжтой гэдгийг цөөхөн хүн мэддэг. Дөнгөж хэрэглээд дууссхн байгаа хайруулын тавган дээр бага зэрэг шингэн хийнэ. Энэ нь мах эсвэл ногооны шөл байж болно. Та ойролцоогоор 1 аяга шингэн хийж, буцалгаад соусын чийг бага зэрэг уурших хүртэл байлгах хэрэгтэй.

5. Халуун шоколадыг илүү амттай болгож болно

Reddit-ийн нэгэн хэрэглэгч энэ нууцыг хуваалцсан нь: “Халуун шоколаданд давс нэмэх нь илүү амттай болгодог. Хүн бүр миний халуун шоколадыг хамгийн шилдэг нь гэж хэлдэг, гэхдээ би зүгээр л сүү, бага зэрэг давс хэрэглэдэг! ” Гол зүйл бол давс юм.

6. Улаан лоолийн соусын нууц найрлага

Төгс улаан лоолийн соусны жорыг бэлтгэхдээ: оливын тосонд сармис, сонгино хуурч, бага зэрэг улаан лооль нэмээд 20 минутын турш буцалгана. Нууц найрлага нь цөцгийн тос юм. Энэ нь улаан лоолийн хүчиллэг чанарыг багасгаж, соусыг илүү зөөлөн болгодог. Танд улаан лоолийн 1-2 жижиг хэсэг хэрэгтэй бөгөөд таны хоолонд илүү сайхан амт нэмж өгнө.

7. Өндөгийг дутуу болгож амттай хоол хийх хэд хэдэн зөвлөгөө

Өндөгийг дутуу болгох нь тийм ч хялбар байдаггүй. Тогооч Жэйми Оливер сонирхогч тогооч нарт хүнсний цаас ашиглахыг зөвлөдөг. Өндөгийг хагалахдаа бага зэрэг цөцгийн тосоор тослоод хагалвал шар нь хагарахгүй бөгөөд жижиг цаасанд боогоод бага температурт буцалц буй усанд 3-4хийвэл төгс хэлбэрт орж таны хоолны ширээг чимэх болно.

8. Тахианы махыг илүү зөөлөн болгохын тулд дэвтээх нь зөв арга юм

Шарсан тахиа бол тогооч Маркус Самуэльссоны дуртай хоолны нэг юм. Тэрээр төгс хоол хийх бүх нууцыг мэддэг нь гарцаагүй. Түүний хэлсэнээр: Сайхан хоол хийх зөвлөмжүүдийн нэг бол тахиаг шарахаас өмнө усанд дэвтээх явдал юм. Мөн давсыг сайн уусгахын тулд 2 аяга усанд 1 аяга давс буцалгана. Дараа нь дахиад 6 аяга хүйтэн ус нэмээд тахианы махаа хийгээд 90 минутын турш хөргөгчинд хийнэ. Энэ арга нь таны хоолыг илүү амттай зөөлөн болноно. Та энэхүү аргыг туршиж үзээрэй.

Та хоол хийх зөвлөмжөө бидэнтэй хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!