Жүжигчин Женифер Гарнер хэзээ ч биеийн галбиртаа санаа зовдоггүй. Тэрээр үргэлж 3 хүүхэдтэй эмэгтэй шиг харагдахыг хичээдэг

Ихэнхдээ камераар хүрээлүүлдэг учир бие махбодтойгоо эвлэрэхэд хэцүү болдог. Алдартнууд хүүхэд төрүүлэхдээ аль болох хурдан жингээ хасахыг хичээдэг нэг шалтгаан нь энэ юм. Женнифер Гарнер бол хүүхэд төрүүлснийхээ дараа бие махбодтойгоо эвлэрсэн бахархалтай ээж юм.

Женнифер саяхан энэ асуудлыг ярилцлагадаа хөндсөн бөгөөд бид түүний үнэнч шударга байдлыг биширдэг.

Хүмүүс түүний гэдэснээс болж жирэмсэн гэж ярьдаг

Жиованна Флетчертэй хийсэн подкаст дээр Женнифер өөрийгөө жирэмсэн гэх цуу ярианы дунд амьдардаг хэмээн ярьсан. “Би 48 настай, би ганц бие. Тэгсэн ч хүмүүс ингэж ярьсаар л байна. ” Хүмүүс түүнийг туранхай биш болохоор жирэмсэн болсон гэж хардаг. Тэрээр “Энэ бол зүгээр л бие. Хүүхдүүдпийг маань авч ирсэн ачтан шүүдээ гэж хариулсан.

Төрсөний дараагаар хүн бүрийн бие махбодь буцаад яг л өмнөх шигээ байж чаддаггүй шүүдээ

Зарим эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, анхны хэлбэртээ ордог бол зарим нь жингээ хасах гэж тэмцдэг үүнд буруу зүйл байхгүй. Женнифер гайхалтай биетэй найз нөхөдтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч тэр тэдний нэг биш энэ нь ч түүнд төвөгтэй санагддаггүй.

Тэр байгаагаараа байхдаа дуртай байдаг

Холливудын ердийн стандартад нийцэхгүй байгаа тул Гарнер “Би үнэхээр шаргуу ажиллаж, үнэхээр чийрэг байж чаддаг бас 3 хүүхэдтэй эмэгтэй шиг харагдахдаа ч дуртай гэж хэлдэг. 2014 онд тэр уг асуудлынхаа талаар ярьж, нялх хүүхэдтэй болох болно гэдгээ ч хэлсэн.

Тэр олон хүүхэд төрүүлэхийг хүсдэггүй

Женнифер хуучин нөхөр Бен Аффлекээс 3 хүүхэдтэй: Виолет, 15 настай; Серафина, 12 настай мөн хүү Самуел, 9 настай. Хэн нэгэн “Та жирэмсэн үү?” Гэж асуухад би дахиж хүүхэд төрүүлэхгүй гэж хариулсан. Инстаграм дээрээ сэтгэгдэл бичихдээ тэр дахиж хэзээ ч жирэмсэн болохгүй гэж нэмж хэлжээ. Тэрээр эрүүл хүүхдүүд, сайхан гэр бүлдээ сэтгэл хангалуун байдаг.

Та төрснийхөө дараа биеийн галбираа сэргээхийг оролдож байвуу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!