Өглөө сэрэхэд дэр дүүрэн үс, үсээ самнахад сам дүүрэн үс, толгойгоо илэхэд гарт дүүрэн үс… Их ч уйлсан. Харин үүнийг хэрэглэж би үсний уналтаа зогсоосон!

Үс уналт бол эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн ч сэтгэлийг зовоосон хэцүү асуудлуудын нэг шүү дээ. Халзралт явагдаж эхлэхэд хүн өөрийн наснаасаа хэд дахин хөгшин харагддаг бөгөөд өөртөө итгэх итгэлээ ч алддаг юм.

Цаашид өглөө бүрийг ор дэрээр нэг унасан үс, сам дүүргэх шахам их үсээр угтахыг хүсэхгүй байгаа бол бидний мэдээлэлд анхаараарай.

Хамгийн гол нь унаад байгаа үс өдрөөс өдөрт нэмэгдээд байвал, та үсэндээ анхаарал тавих хэрэгтэйн дохио юм. Үс нь хэд хэдэн шалтгаанаас болж унадаг.

Ген, удамшил, дааврын тогтолцоо алдагдах, биеийн дархлаа сулрах, арьсны элдэв халдварт өвчин, чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин, мөн химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх, үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлсээс болж унах нь элбэг.

Зарим тохиолдолд, экологийн хүчин зүйлс, буруу хооллох, стрессээс болж унадаг байна.

Үс унах нь түр зуурын, халзралт гэж хоёр янз байна. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан сэргэж ургана. Харин патологийн үс халзралт найдвар багатай.

Халзралт нь ахимаг насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд дух, толгойн оройн хэсгээс эхэлж халзарна.

Эмэгтэйчүүдийн хувьд дааврын ялгаруулалтаас ихээхэн хамааралтай байдаг. Эмэгтэй гормон эстроген нь үсний насыг уртасгадаг бол эр гормон андроген нь харин ч эсрэгээрээ богиносгодог юм.

Эмэгтэй хүний бие организмд дээрх хоёр гормон тэнцвэртэй байдаг ч цэвэршилт, төрөлт, дааврын эм бэлдмэл хэрэглэх үед баланс нь алдагдаж, эм гормон эстроген багассанаас болж үс унаж эхэлдэг

Сармис айл бүрт л байдаг шүү дээ. Хэдийгээр бид үүнийг хоол хүнсэндээ хэрэглэдэг ч, үс болоод сормуус хөмсөг ургуулах гайхалтай үйлчилгээтэй болохыг нь сайн мэддэггүй.

Үүнийг бэлтгэхийн тулд, 7-8 хумс сармисыг сайтар бяцлан, 2 цайны халбага оливын тостой хольж, халцарч байгаа, болон хуйхандаа түрхэж өгнө.

Ийнхүү 20-30 минут байлгасны дараа усаар зайлаарай. 7 хоногт 2-3 удаа давтвал үр дүнгээ өгнө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!