Хамгийн сүүлийн шинэ судалгаагаар хүүхдээ уйлуулж орхих нь хэвийн зүйл болжээ. Үүний шалтгаан нь…

Бяцхан хүүгээ/охиноо уйлахыг сонсоход хэцүү байдаг, тиймээс та тэр даруй хүүхдийн ор руу яаран очдог байх. Гэсэн хэдий ч шинэ судалгаагаар хүүхдээ ганцааранг нь уйлуулах нь ашигтай зүйл юм.

Бид та бүхэнд таны хүүхэд бага зэрэг уйлсан ч эрүүл саруул гэдгийг батлах мэдээллийг бэлтгэлээ.

1. Уйлах нь таны хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлэхгүй

The Journal of Child Psychology болон Psychiatry сэтгүүлийн хийсэн судалгаагаар нялх хүүхдийг уйлуулж орхих нь түүнд сөрөг үр дагавар авчирдаггүй болохыг тогтоожээ. Туршилтын явцад нялх хүүхдийн хөгжилд муу нөлөө илрээгүй. Нэмж дурдахад энэ нь нялх хүүхэд, эхийн харилцааг улам сайжруулдаг. Товчхондоо нялх хүүхдээ хэд хэдэн удаа уйлуулж орхих нь олон хүний бодож байгаа шиг тийм ч хор хөнөөлтэй зүйл биш юм.

2. Тэд сайн унтдаг

Шөнө уйлж байгаад унтсан нярай хүүхдүүд илүү сайн унтдаг болохыг тогтоожээ. Туршилтанд нярай хүүхдүүдийг 2 бүлэгт хуваасан: (уйлж байгаад унтсан хүүхэд), (орондоо хэвтэж байгаад унтсан хүүхэд). Эндээс харахад эхний бүлгийн нярай хүүхдүүд цөөн удаа сэрдэг бөгөөд ерөнхийдөө хурдан унтдаг байна.

3. Тэд өөрийгөө хянах чадварыг өөрсдөө бий болгодог

Хүүхдийнхээ уйлж байх тэр даруйд нь хариу өгөхгүй байх нь тэднийг өөрсдийгөө тайвшруулж сургахад тусална. Анхны судалгааг удирдсан профессор Дитер Волке тэднийг уйлж байхад хөндлөнгөөс оролцохгүй байхыг зөвлөдөг. Түүний хэлснээр нялхас өөрийгөө тайвшруулж сурахад ганцаараа хэсэг хугацаа шаардагдана гэжээ. Нэгэнт дассан бол тэд зөвхөн өдрийн цагаар ч зогсохгүй шөнийн цагаар өөрийгөө хянаж чаддаг болно.

4. Тэд өөрийгөө тайвшруулж сурдаг

Заримдаа нялх хүүхэд хэт их анхаарал шаарддаг тул зарим зүйлд хяналт тавих хамгийн сайн арга бол түүнийг уйлж байхад тоохгүй орхих явдал юм. Үүнээс гадна, энэ нь хүүхдэд сэрүүн байдлаас унтах горимд шилжиж сурах цорын ганц арга зам юм.

Хүүхдүүд өөрийгөө тайвшруулах ур чадвар эзэмшдэг. Та үр дүнг 3-4 шөнийн дотор харах болно.

5. Тэд ааш багататай болдог

Уйлах нь хүүхдүүдийг сахилгагүй, ааш мутай биш байхад тусалдаг гэж үздэг. Энэ арга нь хүүхдийг гадны туслалцаагүйгээр тайвшруулахад тусалдаг. Ямар ч нялх хүүхэд балчир байхдаа бага зэрэг уурлах, ааш сурах магадлал өндөр байдаг. Тэд өдрийн турш илүү аз жаргалтай байх бөгөөд унтахдаа ч асуудалгүй болно.

6. Тэд бие даан унтаж сурдаг

Хэсэг хугацааны турш өөрийгөө тайвшруулсны дараа хүүхдүүдэд шөнийн цагаар сэрэхэд унтах нь хэцүү байдаггүй. Нярай хүүхэдтэйгээ ойрхон байхад эцэг эх нь хэрэгтэй байгаа болохоор л уйлдаг байж магадгүй. Тиймээс Тэврэх, бүүвэйлэх, зэрэг эцэг эхийн туслалцаа авах шаардлагагүй.

Та энэ аргыг аюулгүй гэж бодож байна уу? Та хүүхдүүддээ туршиж үзэх үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!