2000 он гарсаар өнөөг хүртэл дахин тренд болсон 10 хувцас

2000 онд бидний хувьд шинэ мянган эхэлж , түүнтэй хамт хөгжил дэвшлийн бүх гэрч болсон. Хаа сайгүй шинэ технологи, хүн төрөлхтний хувьд шинэ эрин үе эхэлсэн юм. Хэдийгээр тэр үеийн тренд хэдийнээ ард хоцорсон мэт санагдаж байгаа ч бидний амьдралд эргэн дуртай хувцаслуулалтын нэг болон хувирдаг бөгөөд 20 жил тутамд дэлгүүрүүдэд бидний мартсан байсан хувцас, дагалдах хэрэгсэл эргэн ирсэн байдаг.

Бид дээр үеийн ямар хувцас бидний амьдралд эргэн тренд болж байгаа талаарх мэдээллийг бэлтгэлээ.

1. Углааш

Бид хэдэн арван жилийн өмнө эдгээр шаахайг өмсдөг байх үед энэ нь маш тухтай гутлуудын нэг байсан. Маш олон янзын өнгөтэй байхаас гадна хөлд эвтэйхэн, өдөржин өмсөж болно. Хэдийгээр энэ төрлийн гутал 2009 онд бүрмөсөн алга болох гэж байсан ч одоо тэд хувцаслалтанд маань тав тухтай мэдрэмжийг өгөхөөр эргэн ирсэн.

2. Хувин малгай

Энэ төрлийн малгай 80-аад оны үед хип хопын ачаар супер алдартай болсон бөгөөд 2000-аад оны үед тэднийг илүү өргөн цар хүрээтэй загварлаг болгосон нь Жей Зи байв. Загвар зохион бүтээгчид буцааж тренд болгохоор оролдсон боловч эдгээр малгай загасчдын малгай болж хувирсан. Хэсэг хугацааны дараагаар загварын тайз, гудамж зэрэгт Белла Хадид, Кайли Женнер, Билли Айлиш зэрэг алдартай оддын өмсгөл болж хувирсан юм.

3. Эрвээрэйн хавчаар

Үсний хавчаар болон үсний бусад хэрэгсэл нь 2000 -аад оны онцлох шинж тэмдэг байсан: Эрвээхэйн хавчаар нь маш олон янзын өнгө, хэлбэртэй бөгөөд маш гоёмсог байсан тул одоо тоглолт, улаан хивсэн дээрх алдартнуудын үсний гоёлын нэг хэсэг болжээ.

4. Богино суудалтай өмд

Зарим хүмүүсийн үзэн яддаг богино суудалтай өмд нь бэлхүүсээ ил гаргахад дургүй хүмүүсийн хувьд хамгийн муу бүтээл байсан байж магадгүй. Загвар зохион бүтээгч Александр Маккуиний бүтээсэн энэхүү хувцас нь Кристина Агилера, Бритни Спирс зэрэг алдартнууд 2020 оны 9 -р сард загварын долоо хоногийн тайзнаа эргэн амилуулсан бөгөөд эргэн тренд болсон юм.

5. Гар утасны зүүлт

20 жилийн өмнө гар утасны зүүлт нь хүн бүрийн авахыг хүсдэг шинэлэг зүйл байсан бөгөөд гоёмсог байх нь маш чухал ач холбогдолтой байв. Зүүлтүүд өнгө, хийц бүхий зүйлийг хийдэг үйлдвэртэй байжээ. Хэдийгээр өнөөгийн гар утсанд зүүлт байхаа больсон ч гоёл чимэглэл хийх хэв мая байсаар байгаа.

6. Спорт хослол

Загвар ба тав тухтай энэхүү хувцсыг Парис Хилтон байнга өмсдөгөөр нь уг хослолоор тодорхойлж болно. Тэд ихэвчлэн ягаан, цэнхэр, ногоон гэх мэт тод өнгөөр худалдаанд гардаг байсан бөгөөд маш алдартай байсан тул тэднийг бүтээсэн Juicy Couture брэнд энэ загвараараа сая сая доллар олсон байна. Гэхдээ загвар бол үргэлж трендээрээ байдаггүй бөгөөд хэсэг хугацааны турш хүмүүс өмсөхгүй байж байгаад дахин алдартай болсноор төгс байр сууриа олжээ.

7. Урт нарийн цүнх

Францчууд жижиг цүнх үүрдэг. урт оосортой жижиг цүнх нь зарим хүмүүст ажил хэргийн үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлж байсан ч тухайн үедээ амжилтанд хүрсэн нь сонин байв. 1997 онд Fendi брэндийн бүтээсэн энэ төрлийн цүнх тухайн үеийн тренд байсан. 2019 онд загвар зохион бүтээгчид дахин худалдаанд гаргасан байна. Түүнээс хойш янз бүрийн загварын брэндүүд өөр өөр загвартай болгож, хэрэглэгчид үүнийг ямар ч хэв маягаар, хамгийн чимээгүй энгийн харцнаас хамгийн дэгжин хүртэл хэрэглэж эхэлсэн.

8. Алчуур

Ороолт, алчуур гэх мэт нь 20 жилийн өмнө маш тренд болж байсан бөгөөд олон охид үсний дагалдах хэрэгсэл болгон боодог байв. Өнөө үед Гудамжны загварын нэг хэсэг байсан энэхүү алчуурыг алдартай дизайнерууд 2020-2021 оны намар-өвлийн загварын тайзан дээр дахин сэргээж чадсан бөгөөд энэ нь тэднийг одоо ч гэсэн тренд хэвээрээ гэдгийг баталсан.

9. Өнгөт шил

Аливаа хувцсыг чимж өгдөг өнгөт нарны шил нь 2000 -аад оны үед хэрэглэж байсан өнгөнүүд албан ёсоор эргэн иржээ. Эдгээр өнгөлөг шилнүүдийг алдартнуудын сошиал медиа хуудсууд дээр аль хэдийн харагдаж эхэлсэн бөгөөд нарнаас өөрийгөө сонирхолтой өнгөнүүдээр хамгаалах нь хувцасны чимэг болж өгдөг.

10. Жинсэн хувцас

Зарим нь үүнд дуртай, зарим нь үзэн яддаг, гэхдээ жинсэн өмд нь 2000 -аад оныг бусад жилээс ялгаруулсан загварын чиг хандлагатай болгосныг хэн ч үгүйсгэхгүй. Жинсэн өмд, хувцас өмсөх хандлага нь Виктория Бекхэм, Наоми Кэмпбелл, Бритни Спирс, Жастин Тимберлейк нарын оддын дуртай зүйл байсан бөгөөд тэд 2001 онд хувцаслалтаа хослуулан өмсөж, загвар, хөгжимийн ертөнцөд хамгийн мартагдашгүй мөчүүдийг бүтээсэн.

Гэхдээ жинсэн өмд, ижил цамц, хүрэмтэй хамт өнгөрсөн үедээ үлдээгүй, учир нь 2019 онд жинс нь янз бүрийн хувцасаар загвар нь өсч одоо ч тренд хэвээр байгаа.

Таны байнга өмсдөг байсан хамгийн дуртай хувцас юу байсан бэ? Та өнгөрсөн үеийн хувцасаа дахин өмсөх үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!