Олон эмэгтэйчүүд үнэн гэдэгт итгэсээр байдаг хүүхдээ хөхөөр хооллох талаарх 10 буруу ойлголт

Хүүхдээ хөхөөр хооллох нь амин чухал зүйл юм. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд олон ашиг тустайгаас гадна ээжтэйгээ тогтоосон эх үрийн холбоог бэхжүүлдэг. Эхийн сүүг эхний 6 сар болон 2 нас хүртэл нэмэлт хоол хүнснийхээ хажуугаар хэрэглэх ёстой гэж зөвлөдөг. Ийм учраас хүүхдээ хөхөөр хооллох талаар буруу ойлголтуудыг мэдэж авах нь маш чухал юм.

Бид та болон таны хүүхдэд маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

1. “Хүүхдийг 3 цаг тутамд хооллож байх ёстой.” Худал: Байнга хооллох ёстой

Эхний долоо хоногт хүүхдээ хүссэн үедээ хөхүүлэх хэрэгтэй. Өдөр, шөнийн цагаар аль ч цагт хөхүүлэхийг зөвлөж байна. Цаг тутамд 3 удаа байж болно. Энэ нь нярай хүүхдийн гэдэс жижиг учир байнга өлсдөг, хөхний сүү амархан шингэдэгтэй холбоотой юм.

Үүнээс гадна байнга хөхөөр хооллох нь сүү сайн хуримтлагдахад тусална. Таны хүүхэд өсч томрох тусам илүү ухаалаг болж өснө.

2. “Хөхөөр хооллох нь амархан, учир нь энэ нь байгалийн жам ёсны зүйл юм. “Худал: Хөхөөр хооллох нь хэцүү байж болох бөгөөд олон зүйл сурах шаардлагатай.

Хэдийгээр хөхөөр хооллох нь байгалийн үйл явц гэдэг нь үнэн боловч та энэ талаарх олон мэдээллийг мэдэх шаардлагатай. Хөхөөр хооллож сурахад цаг хугацаа хэрэгтэй ба хөхний өвдөлт, уур бухимдал эсвэл сул хөхөх зэрэг зарим хүндрэлүүд байж болзошгүй тул хөхүүлэхэд төвөгтэй байж болно.

Эрүүл, тайван хөхүүлэхийн тулд ээж нь хөхүүлэх өөр өөр байрлалыг мэддэг байх ёстой. Хүүхэд хөхөө сайн хөхөж сурах шаардлагатай бөгөөд нярайн эмчээс тусламж хүсэх хэрэгтэй.

3. “Хөхөндөө сүү оруулахын тулд та хоолоо бага багаар идэх хэрэгтэй.” Худал: Хөхүүлэх нь их байх тусам сүү их хэмжээгээр ялгардаг.

Хөхний сүү оруулах хамгийн сайн арга бол тогтмол хөхөөр хооллох явдал юм. Хүүхэд хөхөх тусам ээжийн хөхөнд илүү их сүү хуримтлагддаг.

4. “Сүү их хуримтлуулахын тулд та сүү уух хэрэгтэй.” Худал: Сүү хуримтлуулахын тулд та эрүүл хоол хүнс идэх хэрэгтэй.

Бие махбодид сүү хуримтлуулахад шаардлагатай энерги, тэжээлийг авахын тулд ээж нь шим тэжээлтэй бүтээгдэхүүнээс бүрдсэн олон төрлийн уургаар баялаг, өдөрт 330-400 калори илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог. Мах, өндөг, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, загас, мөнгөн усны агууламж багатай далайн хоол, түүнчлэн үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хэрэглэх хэрэгтэй.

5. “Хөхөөр хооллох нь зөвхөн 6 сар хүртэл байх ёстой.” Худал: Ээж, хүүхдээ хүссэн хугацаагаар хөхөөр хооллох боломжтой.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эхийн сүү нь 2 настайгаасаа хойш эх, хүүхдэд хоёуланд нь ашиг тусаа өгдөг хэвээр байх бөгөөд энэ үйл явцыг хэзээ дуусгах нь тэдний шийдэх асуудал юм.

6. “Хэрэв та дахин жирэмслэх юм бол хүүхдээ хөхнөөсөө салга.”Худал: Хэрэв жирэмслэлт эрүүл байвал хөхөөр хооллох нь эх, нярай хүүхдэд нөлөөлөхгүй.

Хүүхдээ хөхүүлж байгаа ээж дахин жирэмсэлж, том хүүхдээ хөхнөөс гаргахгүй байхаар шийдсэн тохиолдолд хоёуланг нь хөхүүлэх шаардлага гардаг. Энэ бол өнөөгийн шинжлэх ухааны нотолгоонд жирэмслэлт, ураг, хүүхдийн хөгжилд нөлөөлөх магадлал багатай зүйл юм.

7. “Хөхөөр хооллох үед жирэмсэн болох боломжгүй.”Үүнд: LAM арга гэж байдаг, гэхдээ энэ нь зөвхөн 6 сар хүртэл, зарим тохиолдолд л боломжтой.

Хөхүүл үед өндгөн эсний боловсролт зогсдог, өндгөн эс боловсрохгүй бол жирэмсэн болж чадахгүй. Энэ аргыг сарын тэмдэг үзэгдэхгүй болох буюу (LAM) гэж нэрлэдэг бөгөөд хэрэв зөв дагаж мөрдвөл энэ нь жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэлтэй бараг адил үр дүнтэй байдаг.

Гэхдээ хүүхэд хөхний сүүнээс өөр зүйлээр хооллодог эсвэл угж хэрэглэдэг бол энэ арга нь жирэмслэлтээс урьдчилан сэргийлэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн, энэ арга нь нярай хүүхдийн эхний 6 сард эсвэл сарын тэмдэг ирэх хүртэл жирэмслэлтээс хамгаалах болно гэдгийг санаарай.

8. “Ээж нь айсан эсвэл уурласан үедээ сүүний үүсэл буурч хүүхэд хөхөж чадахгүйд хүрдэг.” Худал: Хүчтэй сэтгэл хөдлөлийн дараа ч эхийн биед сүү үүсэх процесс хэвийн үргэлжилсээр байдаг.

Хүний бие стресс, айдас гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөлд өртөхдөө адреналин, норадреналин, кортизол гэх мэт бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалах дааврыг үүсгэдэг бөгөөд энэ нь сүү үүсэх процессийг түр саатуулдаг.

Хүчтэй сэтгэл хөдлөл мэдэрсэн ч ээж нь хүүхдээ хөхүүлэх үед сүү үүсэх процесс хэвийн үргэлжилдэг байна.

9. “Хэрэв ээж нь ханиадтай байгаа бол хүүхдийг хөхүүлж болохгүй.” Худал: Эхийн сүүнд хүүхдийг өвчлөлөөс хамгаалах олон тооны дархлааны эсрэг бие агуулагддаг.

Эх нь бага зэргийн өвчин, халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг илрэх үед хүүхэд аль хэдийн өвчнөөр өвчилсөн байх тул хүүхдийн дархлааг дэмжхийн тулд хөхний сүүгээр хооллохыг зөвлөж байна.

Нөгөөтэйгүүр, ихэнх ханиадны эм нь хөхөөр хооллохтой нийцдэг бөгөөд хөхүүлэх үед хэрэглэхэд аюулгүй байдаг. Гэсэн хэдий ч цөөн тооны эмүүд хөхөөр хооллох үед хүүхдэд аюул учруулж болзошгүй тул эхлээд эмчийн зөвөлгөө авах хэрэгтэйг анхааруулж байна.

10. “Жижиг хөхтэй эмэгтэйчүүд хүүхдээ цадтал нь хөхүүлж чадахгүй.” Худал: Хөхний хэмжээ нь сүүний үүсэх хэмжээтэй холбоогүй болно.

Хөхний хэлбэр, хэмжээ нь тухайн хүний биеийн жинтэй шууд хамааралтай байдаг бөгөөд сүү үйлдвэрлэх үүрэгтэй булчирхай  хөхний дотор байрлаж бие даан хөгждөг. Тиймээс хөхний хэмжээ, гадаад хэлбэр нь эхийн хөхүүлэх чадварт нөлөөлдөггүй байна.

Хүүхдээ хөхүүлэх тухай бидний мэдэхгүй өөр зүйлсийн талаар сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай. Магадгүй хөхүүл ээжүүдэд хэрэгтэй байж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!