Францад жил хагас амьдарсан залуугийн мэдэж авсан хамгийн чухал 9 зүйл

Франц улс гэхээр хүн бүрт л тансаг, эрхэмсэг байдал санаанд буудаг. Харин тэр төсөөлөл бодит байдал дээр хэрхэн хувирч өөрчлөгдөхийг харахыг хүссэндээ Франц улсыг зорьсон юм. Би тус улсад нэг жил хагас амьдарсан. Тэнд амьдрах хугацаандаа мэдэж авсан зүйлсээ та бүхэнд хуваалцахыг хүслээ.

1.

.. Францад амьдрах газар олоход маш хэцүү байдаг. Орон сууц түрээслэх нь зөвхөн гадаадын иргэнд төдийгүй франц хүнд ч амаргүй даваа. Байр түрээслэхийн тулд орлого, тогтвортой ажлын байр зэргээ нотлох шаардлагатай болдог. Түрээслэгчид 25-30 метр квадрат байранд суух нь элбэг бөгөөд тухайн байр угаалгын машинтай тул тансаг зэрэглэлд багтана.

2.

Франц хүн бүр багет, гич, бяслаг, гахайн утсан мах зэргийг өдөр тутамдаа тогтмол иддэг. Францчууд квишийг “франц пицца” гэж нэрлэдэг бөгөөд үүнийг хөргөгчинд байгаа гарын доорхи материалаар хийнэ. Өдрийн цайндаа хүн бүр шахуу цөцгийн тос, гахайн утсан махтай хачиртай талх иддэг.

3.

Оройн хоол бэлтгэнэ гэдэг тэдний хувьд маш чухал. Хоолтойгоо тохирох дарс сонгох, ширээ засах, тавагны өнгөтэй тохирсон салфетка бэлтгэх гэхчлэн маш их хичээл зүтгэл гаргадаг. Мөн хоолоо сайтар амталж, мэдрэхийн тулд удаан иддэг.

4.

Францад халаалтын зардал маш өндөр байдаг. Мөнгө хэмнэхийн тулд францчууд орон сууцаа огт халаадаггүй эсвэл температураа 57 ° F -59 ° F орчим байлгадаг. Өвлийн улиралд гэртээ нимгэн хувцастай байгаа хүмүүс бол баячууд гэсэн үг.

5.

Хүмүүс Францыг тайван амгалан гэж ойлгодог. Гэхдээ ажил хөөцөлдөхөд энэ улсад үнэхээр хэцүү. Төрийн албан хаагчид хүнд сурталтай. Эндээс бичиг, тэндээс баримт, энийг тэдэн хувь хэвлэ, цээж зургаа авчир, нотариатаар баталгаажуул гэхчлэн олон арван шаардлага тавьдаг. Та бүх баримт бичгийг цуглуулсны дараа шуудангаар илгээх хэрэгтэй. Би үүнд дасаж чадаагүй ч бараг 1.5 жилийн турш долоо хоногт хоёр удаа шуудангаар үйлчлүүлэх шаардлагатай болсон. Баримт бичиг, өргөдөл, маягт бүрийг хадгалах нь хамгийн чухал зүйл. Учир нь тэдгээр зүйлс эргээд хэзээ ч хэрэг болж магадгүй.

6.

Францад банкны систем маш төвөгтэй байдаг. Зөвхөн мөнгө шилжүүлэхийн тулд маш урт дансны дугаарыг мэдэх хэрэгтэй. Мөн шилжүүлэг нь хэдхэн хоног болдог. Та зүгээр л зээлийн картын дансандаа мөнгө хийж болохгүй: танд бэлэн мөнгө хаанаас ирснийг харуулсан баримт бичиг хэрэгтэй болно. Мөн олон франц хүн утасныхаа төлбөрийг онлайнаар төлөх боломжтой гэдгийг мэддэггүй.

7.

Ихэнх францчууд жилийн өмнө амралтаа төлөвлөдөг. Бараг бүх хүмүүс 8 -р сард амралтаа авдаг тул хот эзгүйрчихдэг. Харин эсрэгээрээ хотыг жуулчид дүүргэнэ.

8.

Францад ганц төмөр замын компани байдаг. Энэхүү монополь байдлаас болж Францын аль ч газар руу явах тасалбар нь үнэхээр өндөр үнэтэй. Тийм ч учраас Бельги рүү явах галт тэрэгний билет, Португал руу нисэх онгоцны тийз худалдаж авах нь Францын бусад хотуудаар аялахаас хамаагүй хялбар байдаг. Парист очиж үзээгүй Франц хүмүүс ч олон байдаг шүү.

9.

Дэлгүүрээс импортын дарс олох бараг боломжгүй. Супермаркетуудад импортын дарстай ганц л тавиур байдаг боловч ихэвчлэн дотоодын дарснаас хамаагүй үнэтэй байдаг. Ийм байдлаар засгийн газар Францын дарс үйлдвэрлэгчид болон дотоодын зах зээлийг дэмждэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!