Таны толгойг сэргээх сонирхолтой тааврууд

Таавар, эвлүүлдэг тоглоомыг таах яг тэр мөчид бид “Аааа” гэж дуу алддаг, энэ мөч дэх сэтгэл ханамж нь бидэнд яг л хүүхэлдэйн кинон дээр ямар нэг зүйлийг зөв хийх үед шар гэрэл асдагтай адилаар мэдрэгддэг. Адерналин гэх даавар бидний анзаараагүй зүйлсийг олж харахад тусладаг болохыг та мэдэх үү.
Бид энэхүү нийтлэлээр таньд нүдээ аниад тархиа ажлуулах 16 тааврыг санал болгож байна.

1. Тэд яаж бүгд идэх загастай болсон бэ?

2. Дараах 3 хүний аль нь худлаа ярьж байна вэ?

3. Хэн нь ганцаараа амьдардаггүй вэ?

4. Цагдаагийн ажилтан яагаад хувийн байшингаасаа гарч явах үед нь хулгайд сэжиглэн баривчилсан бэ?

5. Англи “E” үсгээр эхлээд “Е” үсгээр төгсдөг, дүндаа нэг “Е” үсэг орсон энэ ямар үг вэ?

6. Бусдаасаа ялгаатай одыг олоорой.

7. Зурагт хэдэн дөрвөлжин байна вэ?

8. Хэн нь нууц саятан бэ?

9. Зурагны алдааг олоорой.

10. Та мангасууд амьдардаг маш гүн харанхуй нүхэнд унасан гэж төсөөл. Танд ердөө 3 ширхэг дарсыг л өгөх бөгөөд нэг нь таныг томруулж, нэг нь далавчтай болгож, харин нэг нь үл үзэгдэгч болгоно. Та алийг нь сонгох вэ?

11. Хейлид 3 доллар байв. Хэрэв улаан алим 1 доллар, ногоон 2 доллар, цэнхэр 3 доллар бол тэр аль алимыг нь худалдаж авсан бэ?

12. Дүүрэн нүхтэй боловч ус хадгалах чадвартай нэг зүйл, (амьд хүнийх биш) гарын нийлсэн 4 хуруу, тусдаа эрхий хуруу зэргийг худалдан авч ирэх даалгавар өгвөл та юу юуг худалдаж авах вэ?

13. Аль эмэгтэй нь сугалаанд хожсон бэ?

14. Барьж чадах боловч хаяж чадахгүй энэ юу вэ?

15. Нэг эмэгтэй 3 өөр бэлэг авсан боловч нэг нь таалагдаагүй. Аль нь вэ, яагаад?

16. Дэвид, Эмма, Мэйв нар алимны шүүсэнд дуртай; Анна, Лайла, Ава нар жүржийн шүүсэнд дуртай. Атлас ямар жүүс дуртай вэ?

Хариулт:

1. Өвөө, аав, хүү гурав байсан.

2. Дунд нь зогсож байгаа хүний төвөнх нь гарсан буюу тэр эрэгтэй хүн байна. Тиймээс тэр худлаа ярьсан.

3. Шүдээ угааж байгаа хүн.

4. Эмэгтэй энэ байшинд амьдардаг гэж хэлж байгаа боловч түүний байшинруу орсон хөлийн мөр нь цонхоор орсон байгаа учраас түүнийг хулгай хийсэн гэж үзжээ.

5. ENVELOPE

6. Гурав дах эгнээний дөрөв дэх од

7. Арван ширхэг байна. А хариулт

8. Зүүн гар талд сууж буй залуу бол саятан. Учир нь тэр саятан гэдгээ батлах гэсэн ямар нэг оролдлого хийгээгүй байна.

9. Гурав болон 18 гэсэн тоо доошоо харсан байна.

10. Хэрэв аврага том болгох шингэнийг уувал та тухайн газраас гарч чадахгүйд хүрнэ. Харин үл үзэгдэгч болгох шингэнийг уувал таныг үнэрээр чинь хялбархан олох болно. Далавчтай болгодог шингэнийг уувал та хурдан зугтаж чадах юм.

11. Тэр нэг улаан нэг ногоон алим худалдаж авсан. Та урьд өмнө нь цэнхэр алим харж байсан уу?

12. Гал тогооны спонж(хөсвгөр алчуур), бээлий

13. Зүүн гар талын эмэгтэй хөргөгчөөрөө дүүрэн тансаг хэрэглээний бүтээгдэхүүнүүд хийжээ. Тэр сугалаанд хожсон нь гарцаагүй.

14. Ханиад хүрэх

15. Бээлий. Учир нь энэ 2 бээлий хоёулаа нэг гарын бээлий байна.

16. Атлас жүржийн шүүсэнд дуртай. Учир нь жүржийн жүүсэнд дуртай гэж дүрслэгдсэн хүмүүсийн нэрийн зүй тогтлыг ажиглавал “А” үсгийн ард ямар нэг гийгүүлэгч байгаа бөгөөд алимны жүүсэнд дуртай хүмүүсийн нэрэнд ямар нэг давхацсан зүй тогтол ажиглагдахгүй байна.

Та хэр олон таавар зөв таасан бэ, зөв хариултыг олоход хэр хугацаа зарцуулсан бэ? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!