Гэрлээ асаалттай унтвал танд юу тохиолдож болох вэ?

Бид бүгд хүүхэд байхдаа гэрэлээ асаалттай унтдаг байсан үеээ санаж байгаа байх. Энэ нь тухайн үедээ шүүгээний мангасуудаас өөрсдийгөө хамгаалах цорын ганц арга зам байсан. Үүнээс гадна зарим насанд хүрэгчид харанхуйгаас болж гэрэл асаахыг илүүд үздэг. Гэвч жинхэнэ аюул энэ бүх хугацаанд гэрэлд нуугдаж байдаг.

Бид та бүхэнд хор хөнөөлгүй мэт санагдах энэ зуршлын тухай үнэн мэдээллийг хүргэж байна.

1. Энэ нь таны нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм

Нэгэн судалгаагаар шөнийн цагаар байгалын бус гэрэлд өртөх нь үргүйдлийн эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Туршилтыг эм хулгана дээр хийсэн бөгөөд шөнө гэрэлтэй унтсан хулганууд үргүй болох магадлал өндөр байв. Циркадийн хэмнэл (биеийн дотоод цаг) нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл явцын хугацаанд нөлөөлдөг гэж үздэг.

Өөр нэг судалгаагаар шөнийн ээлжинд ажилладаг сувилагч нар болон шөнийн цагаар ажил эрхэлдэг хүмүүс сарын тэмдгийн мөчлөг нь тасалдаг байна.

2. Энэ нь зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй юм

Мелатонин нь биеийн температурыг бууруулдаг төдийгүй цусны даралтыг бууруулдаг. Хэрэв та шөнийн цагаар гэрэлд өртвөл мелатонины хэмжээг бууруулдаг. Үүний үр дүнд таны цусны даралт нэмэгддэг. Тогтмол нойргүйдэл нь эргээд зүрхний өвчин, цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг.

3. Жин нэмэх магадлалтай

Шөнийн гэрэл хэт их байх нь бодисын солилцоог удаашруулах шалтгаан болдог. Үүнээс гадна нойр болон циркадийн хэмнэл алдагдах нь таргалалтад нөлөөлдөг. 43,000 гаруй эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар зурагтаа асаалттай унтдаг хүмүүс жин нэмдэг бөгөөд нойрны чанар, үргэлжлэх хугацаанаас үл хамаардаг.

4. Энэ нь дааврын өөрчлөлтийг өдөөж болно

Гэрлийн багахан эх үүсвэр ч гэсэн дааврын тэнцвэрт байдлыг өөрчилж чаддаг. Ухаалаг гар утас, зурагт, компьютерийн гэрэл нь мелатонины дутагдалд нөлөөлдөг. Үүнээс гадна бусад биологийн процессууд тасалддаг. Нойрны тасалдал нь хөгшрөлтийн дааварыг нэмэгдүүлж, хөгшрөлтийн эсрэг дааварыг бууруулдаг.

5. Та сэтгэлийн хямралд орж магадгүй юм

Шөнө гэрэлд байх нь сэтгэл гутралд орох эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн циркадийн хэмнэл алдагдах нь сэтгэл гутралын шинж тэмдгийг улам дордуулж болзошгүй юм. Сонирхолтой нь улаан туяа нь хортой нөлөө багатай байдаг тул бид улаан гэрлийн долгионыг мэдрэх чадвар багатай байдаг. Зарим тохиолдолд сэтгэл гутралыг эмчлэхэд ашигладаг.

Та гэрэл асаалттай унтдаг уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!