18 настай залуу охид шиг арьстай болохын тулд үүнийг бэлтгээд нүүрэндээ түрх

Эмэгтэй хүн бүр л аль болох залуу харагдахыг хичээдэг. Тэдний сэтгэлийг чилээдэг хамгийн том асуудал бол арьс шүү дээ. Тэгвэл арьсны хөгшрөлтийг юу удаашруулж, зогсоож чадах бол? Үүний хариултыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэсэн юм.

Өдөр бүр бэлтгэн хэрэглэх нэгэн маскыг танилцуулж байна.

Хэрэг болох зүйлс:

  • Нунтаг кофе
  • Сүү – Тослог багатай сүү хэрэглэхийг зөвлөж байна. Кофе нь өөрөө тос агуулдаг учраас сүүний тослогийн хувь бага байх ёстой
  • Маск зуурах аяга
  • Халбага болон багс

Хэрхэн бэлтгэх вэ?

Аягандаа кофегоо хийж, дээр нь сүүгээ нэмнэ зуурна. Өтгөн зуурмаг болох ёстойг санаж сүүгээ тохируулж хийгээрэй. Сүү нь ихдэж, маск нь шингэн байж болохгүй.

Бэлтгэсэн маскаа нүүрэндээ тарааж түрхэнэ. Ингэхдээ багс ашиглаж түрхээрэй. 15-20 минут хүлээж, маскаа арьсандаа шингээж өгнө.

Дараа нь бүлээн усаар нүүрээ угааж, маскаа арилгаарай. Энэ аргаар долоо хоногт 1-2 удаа маск бэлтгэн хэрэглэнэ. Кофе, сүүний маск нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг залуужуулж, нөхөн сэргээх үйлчилгээтэй. Нэг ёсондоо таныг залуужуулна гэж ойлгож болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!