Халимаг үстэй төрхөөрөө алдартай бүсгүйчүүд үсээ ургуулж, танигдахын аргагүй өөр болжээ

Алдартай бүсгүйчүүд ямагт дүр төрхөө өөрчилж, шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барих дуртай байдаг. Тэгвэл богино үсээрээ хэдийн бидний зүрх сэтгэлд хоногшоод байсан алдартнууд үсээ ургуулж, хэрхэн дүр төрхөө өөрчилсөн болохыг хамтдаа сонирхоцгооё. Мөн тэдэнд аль үс нь илүү зохиж байгаа талаар сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцаарай.

Майли Сайрус

Анх 2012 онд үсээ жижигхэн болгосон дуучин бүсгүйн тухайд тэр хэвээр олон жилийг өнгөрүүлсэн. Майли гэхээр жижиг үстэй, дүрсгүй бүсгүй хүн бүрийн санаанд буудаг. Тэгвэл дуучин бүсгүй маань саяхнаас үсээ ургуулж эхэлсэн бөгөөд энэ нь түүнийг илүү дулаахан, зөөлөн төрхтэй харагдуулж байгааг шүтэн бишрэгчид нь хуваалцжээ.

Кети Перри

Одоогоос хэдэн жилийн өмнө Кети үсээ жижиг болгон засуулж, цайвар өнгөөр будуулсан. Үсээ тайруулсан өдрөөсөө эхлэн тэр ёстой л эрс тэс өөрчлөгдсөн гэж болно. Асар эрч хүчтэй, галзуу нэгний дүрээр гарч ирсэн гэхэд болно. Харин одоо тэрээр үсээ ургуулж, эргээд амар тайван, анир чимээгүй амьдрахыг илүүд үзэх болсон бололтой.

Эмма Ватсон

Харри Поттер киноны зураг авалтын дараахан жүжигчин бүсгүй үсээ тайруулж, халимаг болгосон. Өөртөө итгэлтэй, зоригтой бүсгүйн өөрчлөлт тухайн үедээ олныг гайхшруулж байсан. Олон жилийн турш халимаг үстэй явсан Эммаг “Little Women” кинон дээрээс урт үстэй байхыг харсан шүтэн бишрэгчид нь тун ч баяртай бйасан билээ.

Кристен Стюарт

Кристен Стюарт нь “Бүрэнхий” киноны даруухан Белла шиг харагдахаа больсон. Үсээ халимаг болгож, өнгө өнгөөр будаж, ёстой л олны хэл амны бай болж байсан билээ. Харин сүүлд түүний бүтээгээд буй Диана гүнжийн дүр нь бүсгүйг ахин нэг удаа зөөлөн, дулаахан төрхтэй харагдахад хүргэжээ.

Холли Берри

Ердөө өнгөрсөн 4-р сард богино үстэйгээр улаан хивсний ёслолд оролцож байсан жүжигчин бүсгүйн үс их урт ургажээ. Урт үс нь түүнд үнэхээр сайхан зохиж байгааг үзэгч, шүтэн бишрэгчид нь ч хэлээд амжсан.

Скарлетт Йоханссон

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйд урт ч тэр, богино ч тэр бүх төрлийн үс засалт сайхан зохидог. Сүүлийн жилүүдэд богино үсээр гоёж байсан тэрээр үсээ ургуулахаар шийдсэн байна. Зарим хүмүүс түүнд урт үс нь илүү зохиж, залуухан харагдуулж байна гэх сэтгэгдэл үлдээжээ.

Морена Баккарин

Богино үс гоё зохидог цөөхөн хэдэн алдартны нэг бол яах аргагүй Морена. Түүний жижиг үс нь бараг л нэрийн хуудас болоод байсан гэхэд буруудахгүй. Тэгвэл жүжигчин бүсгүй маань мөн л үсээ ургуулж байгаа аж.

Зое Кравиц

Богино үстэй Зое тун ч алдартай. Тэгвэл урт үс түүнд ямар харагдах бол? Хариултыг нь жүжигчин бүсгүй өөрөө барьсан байна.

Шейлин Вудли

Богино шаргал үс бол түүний хамгийн алдартай дүр төрх. Энэ төрхөөр л хүмүүсийн сэтгэлд хоногшсон байдаг билээ. Тэгвэл тэрээр тэс өөр нэгэн мэт харагдахуйц болж өөрчлөгджээ. Түүний өөрчлөлтийн ганц нууц нь ердөө л урт, бор үс аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!