Бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийж байдаг зүйлс

Эмэгтэй хүн бүр биеийнхээ аль нэг хэсэгт дургүй буюу сэтгэл хангалуун бус байдаг. Энэ нь хүмүүсийн хэлдэг хүйтэн үгс, өөрсдийн дураар тогтоосон хэм хэмжүүр зэргээс болсон хэмээн ойлгож болох юм. Мөн инстаграмын гоё сайхан бүсгүйчүүдтэй өөрийгөө харьцуулж, өөртөө итгэлгүй болох хандлагатай байдаг. Өнөөдөр та бүхэндээ бүсгүйчүүдийг өөртөө итгэлгүй болоход хүргэдэг биеийн шинжүүдийг танилцуулж байна.

Нүдний доорх хар хүрээ

Нүдний доод талын хар хүрээ нь царай төрхийг гундуу харагдуулдаг гэж үздэг. Тийм ч учраас энэ төрлийн асуудалтай бүсгүйчүүд зузаан будаг түрхэж, нүүрний будаггүйгээр гэрээс цухуйхаас татгалздаг. Гэхдээ та ингэж их нууж хааж, будгаар хучихын оронд арьс болон биедээ анхаарал хандуулаад үзээрэй. Тус төрлийн уутанцар нь дутуу нойртой явах, ядрах, буруу хооллох зэргээс үүдэлтэй байдаг.

Дугуй хэлбэртэй эрүү

Загварын чиг хандлага гээч нь байнга өөрчлөгдөж байдаг. Нэг бол дугуй эрүү гоё, нэг бол хурц эрүү үзэсгэлэнтэй гээд л хэдэн жил болоод л өөрчлөгдөнө. Олон бүсгүйчүүд трэндэд нийцэж чадаагүйн улмаас нүүр царайгаа голох, өөрчлөх гэх мэт шийдвэрт хүрнэ. Гэхдээ нүүр царайгаа өөрчилж, өөрийгөө голох хэмжээнд тэр трэнд, чин хандлага үнэ цэнэтэй гэж үү? Бусад хүмүүс юу гэх нь хамаагүй, та л өөртөө итгэл дүүрэн, өөртөө хайртай байхад хангалттай. Булцгар хацартай, дугуй эрүүтэй олны танил үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ч тун олон байх бөгөөд тэд бусдад таалагдахын тулд өөрийгөө өөрчлөхийг хүсээгүй.

Тослог арьс

Тослог арьстай хүмүүс ихэвчлэн арьсаа үзэн яддаг. Гэхдээ энэ нь эргээд танд ямар ашиг тустай болохыг анзаардаггүй. Жишээ дурдахад тослог арьс нь арьсыг үрчлээнээс удаан хугацаанд хамгаалж, сайн чийгшүүлж, бактерийн эсрэг үйлчилгээтэй. Харин тослог арьсны сул талыг бол амархан шийдвэрлээд байж болно. Хамгийн энгийнээр нүүрээ хөөсөн угаагчаар угааж, чийгшүүлэгч түрхэнэ. Чийгшил дутагдсан арьс тослогтох хандлагатай байдгийг санаарай. Мөн арьсыг гэмтээж болохуйц спирт агуулсан цэвэрлэгч бодис хэрэглэхгүй байх нь чухал.

Нимгэн уруул

Зузаан уруул гоё гэх нийтлэг ойлголт хэдийн тараад удаж байгаа. Үзэсгэлэнтэй харагдахын тулд урууландаа филлер шахуулж, бусадтай адил болохыг хичээх бүсгүйчүүд ч цөөнгүй. Гэсэн ч өөртөө хайртай, өөртөө итгэлтэй олон бүсгүйчүүд нимгэн уруултай хэдий ч нэмж ямар нэгэн зүйл шахуулалгүй явж байна. Тэдний дунд алдартай бүсгүйчүүд олон зуугаараа багтана. Та ч бас өөрийгөө нимгэн уруултай гэж голохын оронд байгаагаа арчилж, байгаадаа талархаж явах хэрэгтэй шүү.

Биржгэр арьс

Хүн төгс байх боломжгүй. Таны голоод байгаа зүйлийг өөр хэн нэгэн насаараа мөрөөдөж яваа гэдгийг сана. Биржгэр арьс бол нэг төрлийн арьсны өвчин. Гэхдээ энэ нь ямар ч аюулгүй бөгөөд хор нөлөөгүй. Маш түгээмэл тохиолддог бөгөөд алдартай одуудын хөл ч мөн адил ийм л байдаг. Тиймээс ганц та өөрийгөө ийм арьстай гэж бодолгүй, тайван байж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!