Яаралтай үед таны аминд орох 7 зүйл

Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн. Бид ирээдүйд юу тохиолдох бүү хэл, хэдхэн минутын дараа юу тохиолдохыг ч хэлж мэдэхгүй шүү дээ. Тиймээс ямагт бэлтгэлтэй явахад буруудахгүй. Энэ нь таны амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ч болох юм. Та бүхэндээ яаралтай үед аминд орох 7 зүйлийг танилцуулж байна.

Давс

Хоолыг амттай болгохоос гадна давсыг хамгаалалтын хэрэгсэл болгон ашиглаж болно. Амьтан, аюултай хүн таныг хөөх үед давсаа гаргаад нүд рүү чиглүүлээд цацаарай. Энэ нь танд илүү хол зугтаж, амь гарах боломжийг олгох юм. Үүнээс гадна мөсөн дээр алхах, гүйхэд хальтираад хэцүү байвал давс асгаад асуудлаа шийдэж болно.

Хуурамч хэтэвч

Дээрэмчинд хөөгдөх үед үүнийг ашиглаж болно. Хоосон хэтэвчээ хаячихаад зугтахад хулгайч, дээрэмчин газарт унасан хэтэвчийг авч, онгойлгож үзэх нь тодорхой. Энэ хооронд нь та аюулгүй газарт хүрч чадна.

Зузаан шилтэй усны сав

Зузаан шилтэй усны саванд ус хийгээд авч явж байгаарай. Усаа уухаас гадна үүнийг яаралтай тохиолдолд бие хамгаалах хэрэгсэл болгож ашиглах боломжтой. Усны саваа тэлээгээр бэхлээд, халдахаар дайрч буй хүн рүү чиглүүлээд эргүүлээрэй.

Бугуйн цаг

Байнга бугуйндаа цаг зүүж байгаарай. Энд тэнд төөрлөө гэхэд утас унтарсан үед цаг хамгийн их тус болж, цагийн баримжаа олгоно. Үүнээс гадна хэн нэгэн тань руу халдсан тохиолдолд бугуйн цагаа нударгандаа байрлуулж байгаад цохиорой. Гар өвдөхгүйн дээр гэмт этгээдэд хүчтэй цохилт өгөх болно.

Үсний сам

Үсний сам бие хамгаалах хэрэгсэл болоод зогсохгүй эд зүйлсээ хадгалах нууц газар ч болж чаддаг. Тиймээс эргэлзэлгүйгээр үсний самаа цүнхэлж байгаарай.

Шүдний утас

Шүдний утас нь шүд цэвэрлэхээс гадна олон төрлийн ашиг тустай. Хөдөө гадаа яваа үед хоол хүнс хуваах, боолт бэхлэх, загас барих, гутлын үдээс хийх гэхчлэн онцгой үед таны баруун гар мэт л байх болно.

Сүрчигний сав

Дууссан сүрчигний саванд халуун ногооны амтлагчтай ус хийж авч яваарай. Шаардлага гарсан үед үүнийг халдагчийн нүд рүү цацаж, амь гарч болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!