Рестораны ахлах тогоочоос дутахгүй хоол хийдэг болгох гал тогооны дүрмүүд

Хоол хийх нь урлаг. Таарсан бүхнээ хольж хутгаад хоол гэж нэрлэж болохгүй. Хоол зөв хийж сурахын тулд багагүй мэдлэг басхүү туршлагатай байх хэрэгтэй. Өнөөдөр та бүхэндээ онцгойлон амттай хоол хийх аргуудаас хуваалцаж байна. Гал тогоонд босс байхын тулд эдгээрийг хийж болохгүй.

Хөлдүү махыг шууд хайруулын тавган дээр тавьж шарж болохгүй

Хөлдүү махыг халуун тосонд хийж болохгүй. Энэ нь тосыг үсэргэж, гар түлэх аюултай. Заавал махаа гэсгээж байгаад шарж хуураарай.

Гоймонгоо чанасны дараа хүйтэн усанд зайлж болохгүй

Чанасан гоймонг наалдуулахгүй гэсэндээ хүйтэн усаар зайлж болохгүй. Харин үүний оронд гоймон дээрээ багахан тос хийж хутгаарай.

Махын модон дээрх ногоогоо хутгаар хусч хийж болохгүй

Махны модон дээрх ногоо, мах зэргээ хайруулын тавганд хийхдээ хутгаар хусч болохгүй. Энэ нь махны модонд наалдсан бохирдол муухай бүхнийг хусч хоолонд хийх аюултай юм. Үүний оронд модон хусуур ашиглаж байгаарай.

Мах шарахдаа хайруулын тавгаа дүүргэж болохгүй

Котлет шарахдаа хайруулын тавганд махаа дүүргэж болохгүй. Энэ нь эргүүлэхэд хэцүү төдийгүй махнуудыг түлэгдэхэд хүргэдэг. Хэмжээг нь тааруулж байх нь хамгийн чухал.

Сармисаа эхэлж шарж хуурч болохгүй

Сармисыг сонгинотой хамт хуурч болохгүй. Сармис амархан шатаж, түлэгддэг тул хоолны амтыг таагүй болгох магадлалтай. Тиймээс сармисаа хоолоо хуурах явцдаа хийгээрэй.

Гурилыг аягаар хутгаж авах нь буруу

Цаасан ууттай гурилнаас аягаар хутгаж авч болохгүй. Энэ нь асгарах аюултай төдийгүй гуриланд хий оруулдаг. Тиймээс савтай гурилаа аяга руу хийж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!