Сугалаанд хожихоос илүү аз тохиож, насан туршийн найзтайгаа учирсан хүмүүсийн түүх

Амьдралаас авч болох хамгийн том бэлэг бол өн удаан нөхөрлөл хэмээсэн байдаг. Сахилгагүй, дэггүй хүүхдүүд байхаасаа нөхөрлөж, салж хагацахгүй найзууд болсон хүмүүс олон. Хамгийн нандин дурсамжыг хамт бүтээсэн, хажууд нь байх төдийд бүхий л асуудлаа мартаж орхидог, зовлон зүдгүүрийг нимгэлж өгдөг заяагаар учирсан найзууд гэж байх аж. Танд ч бас тийм найзууд байдаг бол өөрийгөө тун ч азтай нэгэнд тооцоорой. Яг таньтай адил олон жил нөхөрлөсөн найзуудын түүхийг хуваалцаж байна.

2012 онд миний төгсөлтийн баяр, 2013 онд түүний төгсөлтийн баяр. Харин 2021 онд түүний хуримаар авахуулсан зураг байна. Бидний нөхөрлөл хамгийн энгийн бас хамгийн үнэ цэнэтэй. 

20 жилийн нөхөрлөл маань хайр дурлал болж хувирсан

Сандра Буллок болон түүний сайн найз Мелисса Маккарти нар. Тэд Халловины баяраар ямар дүрд хувирсан байгааг хараач. Жинхэнэ зүрхний найзууд гэж тэднийг хэлнэ дээ.

Брэд Питт, Леонардо Ди Каприо нар 90 -ээд оноос хойш найзууд яваа. Бүр нэгнийгээ дууддаг хочтой гэсэн шүү.

60 жилийн нөхөрлөл

4 настай байхаасаа бид нөхөрлөсөн. Нэгнийхээ дутууг нөхөж, олон жилийг хамт өнгөрүүлсэн дээ. 

Намайг 8 настай байхаас бид найзласан. Одоо тэр миний хуриманд оролцоод явж байна. Үнэхээр сэтгэл хөдөлгөм.

Нэгдүгээр ангиасаа нөхөрлөсөн бид хамтдаа төгсөлтийн баяраа тэмдэглэж байна.

10 настай байхаасаа нөхөрлөсөн. Эрэгтэй эмэгтэй хүмүүс найз байх боломжтой гэдгийг баталсан.

Женнифер Анистон болон түүний үсчин найз. Жүжигчин бүсгүйг урлагийн салбарт орж ирсэн цагаас тэд нөхөрлөжээ. 

Коллежийн найзууд 25 жилийн дараа дахин зургаа авахуулсан нь

17 жил нөхөрлөсөн найз минь анхны маань хүүхэдтэй хамт байна. Бидний нөхөрлөл удаан үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!