Сэрүүлэг дуугарсны дараа шууд босолгүй үргэлжлүүлж унтаад байвал таны биед юу болох вэ?

Бид амьдралынхаа 3.5 сарыг утасны сэрүүлгээ түр хойшлуулахад зарцуулдаг. Хэдийгээр хааяа нэг хийх нь танд төдийлөн нөлөөлөхгүй ч гэсэн байнга уг товчлуурыг дарах нь шөнийн цагаар муу унтахад хүргэдэг. Сэрүүлэг дуугарсны дараа их унтдаг нь таны жин, арьс, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Бид та бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтлэн хүргэж байна.

1. Энэ нь таны нойрны мөчлөгийг алдагдуулж болзошгүй юм

Сэрэхээс 2 цагийн өмнө таны бие өдрийг эхлэхэд өөрийгөө бэлдэж эхэлдэг. Таны биеийн температур нэмэгдэж, таны бие сэрүүн байх үүрэгтэй бодис ялгаруулдаг. Анхны сэрүүлгээ сонсоод босоход таны бие сэрэх процесст сайн бэлтгэгдсэн байдаг. Хэрэв та түр хойшлуулах товчлуурыг дараад дахин унтах юм бол цаашид нойрмоглох магадлал өндөр байна.

2. Өдрийн турш та улам ядарч сульдаж магадгүй

Сэрүүлэгний дараа дахин унтах нь өдрийн цагаар илүү их эрч хүчийг мэдрэх болно гэж та бодож байж болох ч бодит байдал дээр эсрэгээрээ ажилладаг. Үнэндээ 20,000 шахам хүний дунд хийсэн судалгаагаар зүүрмэглэгчид өдрийн цагаар ядарч сульдах нь элбэг байдаг. Хэдийгээр та түр хойшлуулах товчлуурыг үе үе дарсны дараа унтах нь танд ноцтой нөлөөлөхгүй ч гэсэн үүнийг тогтмол хийх нь удаан хугацааны туршид нойргүйдэлд хүргэж болзошгүй юм.

3. Энэ нь таны гэдэсний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг

Зүүрмэглэх цаг нь олшрох тусам биеийн дотоод цагийг төөрөлдүүлж, орой сайн унтах чанарт нөлөөлдөг. Таны бие унтах, сэрэх цаг хэзээ болохыг мэдэхгүй болвол та шөнөжингөө өөр тийшээ эргэж, унтах цагаасаа илүү бага унтдаг. Үүний үр дүнд энэ нь таны ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, бодисын солилцооны эмгэгийг өдөөж, жин нэмэхэд хүргэж болзошгүй юм.

4. Таны арьс илүү эмзэг болж магадгүй юм

Хэдийгээр та арьсаа сайн арчилж тордсон ч гэсэн нойр дутуу байх нь таны хичээл зүтгэлийг алдагдуулж, арьс тань эмзэг болох шалтгаан болдог. Хэрэв та хангалттай унтаж чаддаггүй бол энэ нь таны биед стрессийн дааврын түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд мөн энэ нь үрэвсэл, өөх тосны хэт их ялгаралт үүсгэж, нүүрний нүхжилт үүсгэхэд хүргэдэг.

5. Энэ нь таны дархлааны системд нөлөөлж магадгүй юм

Нэмэлт хэдэн минут унтах нь сайхан мэт санагдах боловч үүнийг зуршил болговол сөрөг үр дагавар нэмэгдэх болно. Жишээлбэл, та өмнөхөөсөө илүү олон удаа өвдөж, ханиад хүрч магадгүй. Нойр дутуу байх нь таны биеийн хамгаалалтын механизмыг сулруулж, дархлааны систем тань таныг вирусээс зохих ёсоор хамгаалж чадахгүй болдогтой холбоотой юм.

6. Энэ нь сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулж болзошгүй юм

Өглөө эрт түр хойшлуулах товчлуурыг дарах нь сайхан санаа мэт боловч өдөр бүр хийх нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Тогтмол бус унтах нь сарын тэмдэг, өндгөвчний үйл ажиллагааг хариуцдаг нөхөн үржихүйн дааваруудад нөлөөлдөг. Унтахгүй байх нь эцэстээ таны биед илүү их стресс үүсгэж, улмаар сарын тэмдэг тогтмол бус эсвэл хоцроход хүргэдэг.

Бонус: Зүүрмэглэх зуршлаас хэрхэн салах вэ?

Хэрэв та уг товчийг байнга дардаг бол түүнийг эрүүл зуршлаар солиход туслах зарим аргыг сонирхоод үзээрэй.

Идэвхтэй байгаарай. Бие махбодийн хувьд илүү идэвхтэй хөдөлгөөн сайтай хүмүүс түр хойшлуулах товчлуурыг ашиглах нь бага байдаг. Тиймээс та өдөрт дор хаяж хагас цаг алхаж заншаарай.

Сэрүүлгээ өөрөөсөө хол тавь. Энэхүү эртний заль мэх нь түр хойшлуулах хүсэл эрмэлзлийг болиулахад тусална.

Гэрэл асаах. Харанхуй байхад сэрэх нь илүү хэцүү байдаг бөгөөд гэрэл асаах нь илүү сайн сэрэхэд тусална.

Snooze тохиргоогүй цаг худалдаж аваарай. Хэрэв таны сэрүүлэгт түр хойшлуулах товчлуур байхгүй бол та дахин унтах хүсэл төрөхгүй. Зүүрмэглэх сонголтгүйгээр аажмаар сэрээх зориулалттай цагийг сонгоорой.

Та зүүрмэглэгч үү? Энэ зуршлаасаа салах өөр арга замыг та мэдэх үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!