Нохой хэн нэгний худлаа ярьж байгааг хэлж чаддаг болохыг судалгаагаар баталжээ

Нохойтой байх нь таныг илүү эрүүл, аз жаргалтай болгодог төдийгүй илүү сайн хүн болгодог гэсэн олон судалгаа байдаг. Инээд хөөр, дархлаа нэмэгдүүлэхээс эхлээд хүүхдүүдэд алдагдлыг хэрхэн даван туулах талаар зааж сургадаг. Амьтан үрчлэх нь танд болон таны гэр бүлд тустай. Гэхдээ нохойтой харьцах бидний зан байдал тэдэнд бас нөлөөлдөг.

Та бүхэнд нохойны талаарх олон сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

1. 260 үүлдрийн нохойнд судалгаа хийжээ

Хүмүүс бид нохойг хууран мэхлэлтийг тийм ч сайн гадарладаггүй гэдэг нийтлэг ойлголт байдаг. Гайхалтай нь судалгаагаар эсрэгээр нь харуулжээ

Нохой үнэн худлыг ялгаж чаддаг уу? Венийн их сургуулийн судлаачид үүнийг олж тогтоохоор шийджээ. Үүний тулд тэд 260 өөр нохойн үүлдрийг судалсан байна. Энэ нь маш их ажил мэт санагдаж болох ч судлаачид янз бүрийн хэлбэр, хэмжээтэй нохойнуудтай харьцаж цагийг сайхан өнгөрүүлсэн гэж найдаж байна.

2. Эхлээд эмчилгээ, дараа нь заль мэх

Энэхүү судалгааг 2 аягаар хийсэн бөгөөд нэгийг нь хоосон байлгаж, нөгөөд нь амттан нуусан байжээ. Нэгдүгээрт, нохойнууд хүний зааврыг дагаж, 2 аяганы алинд нь амттан нуусан болохыг олоход сургасан. Нохой дуулгавартай дагаж, зөв сонгосны дараа тэд амттангаа авчээ. Дараагаар нь дахин нэг арга хэрэглэж, өмнөх аргаас өөр хүн амттанг нохойнуудын өмнө өөр аягаруу шилжүүлж дахин давтав.

3. Нохой худлаа ярьж байсан хүнийг үл тоомсорлов

2дахь хүн хоосон аягыг хэргээр нохойд буруу зааж өгөв. Гайхалтай нь нохой тухайн хүн тэднийг төөрөгдүүлж байгааг мэдсэн бөгөөд тэр зөвлөгөөг үл тоомсорлов. Судлаачид нохой хүнийг худал хэлж байгааг нь мэддэг тул тэдний хэлснийг үл тоомсорлодог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

4. Нохой буруу зөвлөгөөг үл тоомсорлодог

Эхний 2 хүн туршилтаас гарж 3 дахь хүн ирж, амттанг хаана байгааг мэдэхгүй ч аль нэг аягаруу нь заав. Амттанг өөр аяганд шилжүүлэхэд тухайн хүн байхгүй байсан учир түүний зөвлөгөөг нохойнууд дагаагүй.

5. Нохойн итгэмтгий байдал нь шимпанз болон хүүхдүүдээс бага байдаг

Өмнө нь 5с доошү насны хүүхэд болон шимпанз сармагчин дээр туршилт хийж байжээ. Энэхүү судалгаагаар нохой нь бага насны хүүхэд болон сармагчингаас итгэмтгий байдалаараа маш бага байдаг байна.

6. Нохой бэлтгэлгүй байсан ч үнэнийг үнэрлээд олж чаддаг

Нохой нь аяга болон амттангийн туршилтаар үнэн болон худлийг ялгах чадвартай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэрийн тэжээвэр нохой нь зөвхөн хүнээс шаардлагатай мэдээлэл олж авахаас гадна тэдний зорилго, итгэл үнэмшлийг олж тогтоох чадвартай аж.

Тиймээс нохой бол маш ухаалаг амьтан юм. Таны нохой таныг гайхшруулж байсан удаа бий юу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!