Гаднын улс орнууд ард иргэдээ тухтай амьдруулахын тулд хэчнээн их анхаардаг болохыг батлах зүйлс

Улс орон бүрт өөр өөрийн нэрийн хуудас болсон бусдаас ялгарах онцлог байдаг. Ард иргэдийнхээ ая тухтай амьдралыг хангах гайхалтай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байх бөгөөд оршин суугчид нь энэ талаар цахим сүлжээнд хуваалцдаг байна. Үүнийг хараад өөрсдийн улс оронд оруулж ирэх гэх мэт арга хэмжээг авч байгаа гадаад улсууд ч олон байгаа аж. Хамтдаа тэдгээр амьдралыг хөнгөвчлөх эд зүйлстэй танилцацгаая. Мөн эдгээр зүйлс манай улсад бас байсан бол хэчнээн сайхан бэ гэх бодол өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун.

Нидерландын метроны буудал нь энерги гаргаж, утсаа цэнэглэдэг савлууртай. Утсаа цэнэглэхийн тулд савлуур дээр тоглож, цахилгаан энерги гаргах ёстой юм.

Амстердам нисэх онгоцны буудлын энэ машин таны утас, паспортыг 25 секундын дотор үнэгүй ариутгана.

Саудын Арабын нэгэн фитнес төвд савтай усыг температурыг нь харгалзан өрж байрлуулдаг. Та хэр хүйтэн эсвэл бүлээн ус уухыг хүсч байгаагаас хамааран, хэмийг харж усаа авч болох юм.

Голландад сургууль орчмын замыг харандаа хэлбэрийн шонгоор тусгаарласан байдаг.

Бельгийн алдарт дугуй болон явган хүний гүүр

Австралийн дэлгүүрүүдэд талхны уут хуванцар бус цаасан хавчаартай байдаг. Энэ нь хүмүүс хуванцар хэрэглээнээс татгалзая гэх мессежийг өгдөг.

“Оддын дайн” киноны хэв маягаар тохижуулсан онгоцны суудал

Өмнөд Солонгост янз бүрийн болцтой гадил жимсийг нэг багцад хийж, хэд хоногийн турш идэх боломжийг олгодог. 

Байгаль орчинд зохицсон Японы хүнсний автомат машин

Логан олон улсын нисэх онгоцны буудлын сандалнууд хүмүүст хэвтэх боломжийг олгодог.

Америкийн шатахуун түгээх газрын угаалгын өрөөний хаалганы бариул

Дани улсын Копенгагены их сургуулийн дугуйн зогсоол

Италийн жижиг хотуудад үнэгүй усны цорго байдаг. Та карбонатлаг, хөргөсөн, ердийн гэсэн уснаас сонгон ууж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!