Цай буцлах хооронд л бэлэн болох амттай талхны жор

Сүүлийн үед гэрийн эзэгтэй нар маань гэртээ нарийн боов, талхаа хийж, дэлгүүрээс худалдаж авахаа больсон. Энэ нь мөнгөнд хэмнэлттэй төдийгүй илүү амттай, илүү их хайр шингэсэн талх, нарийн боовыг гэр бүлийнхэндээ идүүлэх давуу талтай. Шинэхэн талхны үнэр гэрээр нэг ханхлах хэчнээн сайхан гээч. Тэгвэл өнөөдөр хамтдаа цай буцлах хооронд хийчих хялбархан нэгэн талхны жорыг хамтдаа сурч авцгаая. Амралтын өдрөөр хүүхдүүддээ хийж өгөөрэй.

Орц:

  • Тараг – 200 мл
  • Элсэн чихэр – 1 халбага
  • Өндөг – 1 ширхэг
  • Хөөлгөгч болон давс – тус бүр тал амны халбага
  • Гурил – 3 аяга
  • Масло – 30 гр

Өндгөн дээрээ элсэн чихэр хийж сайтар хутгана. Үүнийгээ тарган дээрээ нэмж, хутгаарай. Хуурай гурил дээрээ хөөлгөгч, давс хийгээд дээр нь өндөг тарагны зуурмагаа нэмж, зуурна. Зуурсан гурилаа 10 минут амраагаарай.

Одоо гурилаа 1 см зузаантай болгож элдэнэ. Хайлуулсан маслоо гурилан дээрээ түрхэж, доороос нь эхэлж өнхрүүлж чанга орооно.

Ороосон гурилаа өргөн хэмжээтэй хэрчиж, тус бүрийг нь дээрээс нь зөөлөн дарж бэлтгээрэй.

Хайруулын тавгандаа ургамлын тос хийж халаагаад боорцгоо хийж шарна. Хоёр талаар нь ээлжлэн шарж, шаргал өнгөтэй болгоод гаргаарай.

Бэлэн болсон нарийн боовон дээрээ сахрын пүдр цацаж, хэсэгхэн хугацаанд амраасны дараа идэж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!