Гар утсаа хэт халалтаас хамгаалахын тулд бидний зайлсхийх ёстой 10 алдаа

Хүмүүс өдөрт дунджаар 4 цаг 10 минутыг зөвхөн гар утсандаа зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Бидний амьдралд ажлын харилцаа, чөлөөт цагаа зөв өнгөрөөх, хувийн амьдрал зэрэг нь чухал элементүүд болдог. Хэрэв амьдралын энэхүү элемэнтүүд байхгүй бол олон хүний бухимдал үүсэх шалтгаан болно.

Танд тулгарч буй бэрхшээлүүдийн нэг бол ухаалаг гар утасны хэт халалт эсвэл магадгүй хэт их хэрэглээ ч байж болох юм. Та бидний бэлтгэсэн мэдээллээс гар утасны тухай чухал ойлголтыг мэдэж авах болно.

Таны утас хэт халалтанд өртөж болзошгүй гэсэн дохио юм

Өөрөөр хэлбэл та утасаа барих үед ердийнхөөс илүү удаан ажиллаж эсвэл та дулааныг мэдэрч байвал энэ нь халдаг болж эхэлж байгаагийн шинж юм. Ямар тохиоолдлуудад илрэх вэ?

Үүнд:

  • Ажиллаж буй процессууд удаан, зарим апп нээгдэхэд хэсэг хугацаа шаардагддаг эсвэл гэнэт хаагддаг.
  • Таны камерын гэрэл ажиллахаа болино
  • Батерейг цэнэглэх нь ердийнхөөс удаан цэнэглэдэг эсвэл огт цэнэглэдэггүй.
  • Дэлгэц бүдгэрэх эсвэл бүр унтрах магадлалтай
  • Утасны цэнэг дуусах үед ямар нэгэн дохиолол өгөхөө болино.

1. Та утасаа халуун өдөр гадаа ашиглахаас зайлсхийх хэрэгтэй

Хэдийгээр энэ нь ойлгомжтой сонсогдож байгаа ч халуун өдөр ухаалаг гар утсаа нарны гэрэлд эсвэл машин дотороо орхихоос зайлсхий. Жишээ нь: бид утсаа ширээн дээр гадаа хоол хүнс идэж байх үедээ өөрөө ч мэдэлгүй нарны шууд тусгалд орхидог.

Түүнчлэн бид утасаа машины урд шилэн дээр байрлуулж хөтөч болгон ашигладаг. Хэрэв температур 30 хэмээс дээш байвал утсаа нарны шууд тусгалд ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

2. Та үргэлж компьютер, таблет, бусад зүйлсээ утасныхаа хажууд байлгадаг

Бид ажил болон гэртээ ихэвчлэн компьютер гэх мэт шаардлагатай бүх электрон хэрэгслийг гар утас, таблетынхаа хажууд байлгадаг. Тэднийг хэрэглэсний дараа ч бид бүгдийг нэг цүнхэнд авч явдаг. Хэрэв эдгээр төхөөрөмжүүдийн аль нэг нь халах юм бол хоорондоо ойрхон байснаар тэд дулааныг бусад төхөөрөмжид дамжуулдаг бөгөөд энэ нь температурыг өөрчилж, урт хугацаанд халалтанд нөлөөлдөг. Тийм учраас тэднийг салгах нь хамгийн сайн арга юм.

3. Та гар утсаа халаасандаа хийж явдаг

Хэрэв таны утас өндөр температуртай өдөр халаасанд чинь байгаа бол та үүнд биеийнхээ дулааныг нэмж хэт халалт үүсгэдэг. Үүнээс үүдэн Та утсыг хөргөх эсвэл бүр халалтаас урьдчилан сэргийлэх нь танд улам хэцүү байх болно. Ийм учраас халуун өдөр бүү хэл утсаа үргэлж халаасандаа хийх нь зохисгүй юм.

4. Та утасандаа юу тохиолдож байгааг төдийлөн анхаарч үздэггүй

Утсаа дулааны эх үүсвэрийн дэргэд орхих нь төдийлөн халаах шалтгаан биш юм, учир нь жижиг процессууд нь утас өөрөө дотоод эд ангиудыг халаах шалтгаан болдог. Хэрэв танд ийм асуудал тулгарч байгаа бол гар утаснаасаа нөөц, энерги зарцуулдаг функцууд эсвэл арын дэлгэц шинэчлэлт гэх мэт шаардлагагүй процессуудыг идэвхгүй болго.

5. Та утасны кейсээ хэзээ ч тайлдаггүй

Гар утасны кейс нь тэднийг гадны гэмтэлээс хамгаалдаг. Харамсалтай нь, тэд бүгд утсыг хангалттай агааржуулалттай байлгадаггүй. Хэрэв таны утас ердийнхөөс арай дулаан санагдаж байвал та кейсийг тайлах хэрэгтэй. Та мөн утасныхаа батерейг цэнэглэж байхдаа үүнийг хийж болно.

6. Интернэт холболтоо идэвхгүй болгодоггүй

Олон удаа анзааралгүй, тэр ч байтугай утасаа оролдоогүй үедээ интернэт холболт нь асаалттай байдаг. Жишээлбэл, хэрэв бид дохиолол муутай эсвэл сүлжээ муутай газарт байгаа бол бидний гар утас сүлжээгээ үргэлжлүүлэн хайж олох эсвэл Bluetooth -ийн хувьд холбогдох бусад төхөөрөмжийг хайж дотоод процесс нь чимээгүйхэн ажиллаж халах шалтгаан болдог. Хэрэв таны ухаалаг гар утас халж эхэлвэл температураа зохицуулах хүртэл бусад холболтоо унтрааж үзээрэй.

7. Та утасныхаа “горим” -ыг үл тоомсорлодог

Хэрэв таны утас ердийнхөөс бага зэрэг халж байвал харанхуй горимыг туршиж үзээрэй, энэ нь дэлгэцийн гэрлийг бууруулж, улмаар бага дулаан ялгаруулдаг. Үүнийг утасныхаа ерөнхий тохиргооноос эсвэл Facebook, WhatsApp гэх мэт зарим програмаас идэвхжүүлж болно. Таны утасыг хөргөх бас нэг арга бол онгоцны горимыг идэвхжүүлэх явдал бөгөөд энэ нь утасны дотоод ажиллагааг бууруулдаг.

8. Та утсандаа ажиллагаа ихтэй програмуудыг ашигладаг

Хэрэв та гар утсан дээрээ тоглоом тоглох дуртай эсвэл ухаалаг гар утаснаасаа кино бүтэн улирлын турш үзэх дуртай бол эдгээр төрлийн үйлдэл нь таны гар утсыг ердийнхөөс илүү халаахад хүргэдэг гэдгийг санаарай. Дэлгэцийг удаан хугацаанд ашигласнаар энэ нь таны процессорыг илүү их ажиллахад хүргэдэг бөгөөд ингэснээр маш их дулаан ялгаруулдаг.

9. Та батерейг буруу цэнэглэдэг

Батерей болон цэнэглэхтэй холбоотой асуудлууд нь ихэвчлэн гар утасны хэт халалтын хамгийн түгээмэл шалтгаан болдог. Ийм учраас та утсаа цэнэглэж байхдаа тодорхой алдаа гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Цэнэглэх явцад илүү их дулаан ялгаруулдаг өөр нэг алдаа бол түүнийг дэрэн доор эсвэл агааржуулалтыг зөв хийхгүй гадаргуу дээр байрлуулах явдал юм.

10. Та гар утас болон түүний аппликейшнийг байнга шинэчилдэггүй

Утсаа байнга шинэчилж байхыг хичээгээрэй. Энэ нь үйлдлийн систем болон програмуудад хоёуланд нь хамаатай, учир нь ихэнх тохиолдолд эдгээр шинэчлэлтүүд нь зарим алдааг засч, үйл явцыг сайжруулдаг бөгөөд энэ нь таны гар утасны халаалтад нөлөөлж болзошгүй юм. Мөн ашигладаггүй програмуудаа устгаж байх хэрэгтэй. Магадгүй тэдний зарим нь таны утасны процессор болон батерейнд илүү их ачаалал өгөх болно.

Хэрэв таны утас хэт халдаг бол яах вэ?

Хэрэв та дээр дурдсан алдааг гаргаагүй байхад таны утас халсан хэвээр байвал та дараах зөвлөмжийг туршиж үзээрэй.

  • Утасаа унтрааж, температураа зохицуулах хүртэл асаах хэрэггүй.
  • Утасаа сэнсний дэргэд эсвэл агааржуулагчтай орчинд байрлуулна.
  • Температурыг гэнэт өөрчлөх нь урт хугацаанд илүү хор хөнөөл учруулж, дотоод эд ангид асуудал үүсгэж болзошгүй тул хөргөгчинд бүү тавь.

Хэрэв та халуун бүсэд амьдардаг бол ухаалаг гар утсандаа иймэрхүү асуудалтай тулгарах нь элбэг байдаг. Та гар утасаа өдөрт хэдэн цаг ашигладаг вэ? Та халаахгүйн тулд ямар арга ашигладаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!