Зөвхөн онцгой тохиолдолд сормуусны будаг хэрэглэдэг хүмүүст ч таалагддаг 17 гоёмсог будалт

Чиг хандлага маш хурдан өөрчлөгддөг. Өчигдрийн алдартай байсан тод хэлбэрийн будалт, өнөөдөр ч өөрчлөгдөж болно. Бид хэд хэдэн загварын шоу үзэж, нүүр будалтын мэргэжилтнүүдийн блогыг судалсан бөгөөд нүүр будалтын гайхалтай аргуудыг олж мэдсэн юм. Эдгээр аргуудыг уншигч та бүхэндээ хуваалцаж байна.

1. Аалзны хөл мэт сормуус

Хийлгэсэн сормуус нь илүү байлалийн мэт харагддаг гэж хүмүүс боддог байсан бол сүүлийн үед дэлхий нийтэд “наалддаг” сормуус ихээр тренд болж эхэлсэн. Олон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энэ чиг хандлагыг аль хэдийн хүлээн зөвшөөрч, “өтгөн аалзны хөл мэт сормуус” бүхий будаг гаргадаг сормуусны будаг бүтээжээ.

2. Гял цал

Euphoria цувралын ачаар өнөө үед гялалзсан ер бусын будалт түгээмэл болж байна. Гаж мэт боловч өөртөө итгэлтэй харагдуулахуйц энэхүү будалт нь саа болон тенийг нүдний дээд талд биш доод талд түрхдэг. Дашрамд хэлэхэд энэ нь нүдний доорх хар хүрээг нуух гайхалтай арга юм. Сааг хаана ч түрхэж болно – жишээлбэл хамар, хөмсөг, гэх мэт. Харин бүү хэтрүүлээрэй.

3. Утас шиг хөмсөг

90-ээд оны гоёлууд эргэн ирж, хамгийн маргаантай тренд болох нарийн хөмсөг ч эргэн ирж байна. Хөмсөгний харандаагаа хойш тавьж, шүүгээнээсээ хөмсөгний хямсаа авах цаг болжээ. Түүнчлэн, энэ хандлага хэр удаан үргэлжлэхийг хэлэхэд хэцүү . Түүгээр ч зогсохгүй 90 -ээд оны бусад чиг хандлагууд дахин эргэж ирсэн.

4. Хиймэл алмаз

Энэ бол Euphoria цувралын ачаар бидэнд ирсэн бас нэгэн гайхалтай тренд юм. Алдарт артист Винсент Оквэндо хэлэхдээ гоёмсог будалт хийх хамгийн хялбар арга бол адмаз юм гэжээ. Та тэдгээрийг сормуусны цавуугаар нүүрэндээ нааж болно. Эсвэл өөрөө наалддаг алмаз багц худалдаж авах боломжтой.

5. Урт контур

Нүдэндээ шулуун контур зурж чаддаггүй хүмүүст зориулсан төгс мэдээ энд байна. Одоо та хамгийн тохиромжтой контур зурах гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Юу вэ гэвэл: Хурц үзүүргүй, зузаан далавч мэт контур нь илүү тод дүр төрхийг бий болгоход тусална. Та энэ будалтыг туршиж үзэж болно, учир нь тод нүдний харандаа энэ жилийн тренд болсон.

6. Нүдээ хүрээлж будах

Диор 90 -ээд оны үеийн ширүүн харцнаас урам авсан бололтой. Загварын тайз дээрх тэдний загвар өмсөгчдийн нүдийг нүүрний будалт маш содон харагдуулдаг. Уг будалт нь өнөө үед моодонд ороогүй ч уг будалтыг та тод биш бага зэрэг хийхэд л таны царайг гэрэлтүүлж чадна.

7. Нэг өнгийн будалт

Нэг өнгийн будалт бол мөнхийн тренд юм. Энэ тохиолдолд уруулын будаг, нүд, үсний будалт, ижил өнгөтэй байх ёстой. Та илүү тод өнгө ашиглавал төвийг сахисан дүр төрхийг бий болгож чадна. Нүүр будалтын жигд өнгө нь эв танд гайхалтай зохих болно.

8. Өнгөлөг сормуусны будаг

Оддын нүүр будалтын артист Молли Стерн өнгөлөг сормуусны тусламжтайгаар өдөр тутмын будалтаа тодотгохыг санал болгодог, хөх, хар хөх өнгийн өнгөнүүд өнөөгийн чиг хандлагын жагсаалтын оргилд байна. Цэнхэр өнгийг хэтрүүлэхээс айдаг хүмүүст Стерн өнгөлөг сормуусны будаг түрхээд дараа нь хүрэн эсвэл хар өнгийн сормуусны будаг түрхэхийг зөвлөж байна.

9. Жүрж

Нүүр будалтын артист загвар өмсөгч бүсгүйчүүдэд нүүр будалтын шүүгээндээ улбар шар өнгийн сүүдэр нэмэхийг зөвлөлөг. MAC-ийн ахлах нүүр будалтын артист Фатима Томас улбар шар өнгийн тод сүүдэрт үргэлж анхаарлаа хандуулдаг.

10. Хацар өнгөлөгч

Нүүр будалтын артистууд хэдэн жилийн турш арьсны байгалийн гялалзсан байдлыг хадгалахын тулд хурц контур тавихгүй байхыг зөвлөж хацраа өнгөлөхыг зөвлөдөг. Жишээлбэл та хацраа цайвар ягаан өнгийн болгож, сааг хөмсөгний доорх хэсэгт түрхэж тухшиж үзэж болно.

11. Нүүр будалтгүй мэт будалт

Цэвэр, чийгшүүлсэн арьс, бага зэрэг ягаан хацар, төвийг сахисан уруул, хөмсөг, байгалийн сормуус нь сэтгэл татам “будалтгүй” дүр төрхийг бий болгох гол шинж чанарууд юм.

12. Нүдний булангаа будах

Нүд будалтын тусламжтайгаар нүдний дотоод буланг тодотгож өгөх энгийн нүүр будалтын санаа энд байна. Үүнийг хэдхэн секундын дотор хийж болох бөгөөд гайхалтай үр дүн гарах болно. Ихэнхдээ энэхүү будалтыг нүдний харандаагаар, контураар хийнэ.

13. Нүдэн дээрх график

Таны төсөөллийг асааж, ер бусын далавчтай мэт нүдний контур зурах хамгийн тохиромжтой мөч бол одоо юм. Жишээлбэл, дотор нь дүүргээгүй график ч юм уу.

Эсвэл та зовхиныхоо дээд хэсэгт хөмсөгний доод талд шулуун зурж үзээрэй. Энгийн хар нүдний будгийг тод өнгө эсвэл цагаан будгаар сольж өгөх нь зүйтэй.

14. Одоо урууландаа анхаарлаа хандуулцгаая

нүдний будалтгүй, тод уруул – энэ чиг хандлага нь нүүр будалтын артист болон жирийн охидын дунд тренд болсон. Хамгийн гол нь таны уруул анхаарлын төвд байх тул уруулын будгийг зөв түрхэж, хүрээг нь нарийн гаргасан байх ёстой.

15. Нүдний эргэн тойрон дахь будалт

Цайвар, хар хөх өнгийн өнгөнүүд өнөө үед түгээмэл болж байна. Та өөрийгөө бүү хязгаарла, төсөөллөөрөөрөө өөрийгөө өөрчлөөрэй.

16. Гялалзсан будгийн хослол

Хүнд дүр төрхийг, хөнгөн байдлаар сольсон. Хурц сүүдэр, бүдэг будалт нь илүү сайхан харагдуулна. Нүдийг ихэвчлэн жижиг харагдуулдаг хар сүүдрээс ялгаатай нь энэхүү будалт нь эсрэгээрээ гадаад төрхийг илүү нээлттэй болгодог.

17. Twiggy маягийн будалт

Энэ жилийн нүүр будалтын артистууд Twiggy маягийн будалтаас санаа авчээ. Ер бусын будалт нь нүдийг том харагдуулж, дүр төрхийг илэрхийлэхэд тусалдаг.

Бонус: Өнгөрсөн үеийн үс засалт

90 -ээд онд телевизийн олон ангит киноны жүжигчид хэрхэн гадаад төрхөө илүү сонирхолтой болгохыг бидэнд харуулсан ба өнгөрсөн үеийн үс засалт бидэнд дахин эргэж ирсэн мэт санагдаж байна.

Олон тооны өнгийн резин бүхий нүүрний ойролцоох үсийг боосон үс засалт сайхан харагдаж байна. Хэрэв та залуу насандаа богино хугацаанд эргэж очихыг хүсч байвал нарийн, нимгэн уян резин бүхий боолтоор боож болно.

Та бидний бэлтгэсэн мэдээллээс аль нэгийг нь туршиж байсан уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!