Жүжигчин Золзаяагийн ээлжит хайрын эзнээр рэппер Roockie тодорлоо

“Бүтэн амьдрал” киногоороо олны хайр хүндэтгэлийг хүлээж, чамгүй авьяастай жүжигчин гэдгээ харуулаад авсан бүсгүй бол жүжигчин Золзаяа.

Тэрээр ганц бие амьдралдаа цэг тавин өөрөөсөө нилээн дүү залуу уран бүтээлч болох рэппер Roockie буюу Мөнхбаганатай үерхэж эхэлсэн гэх мэдээлэл гараад эхэлжээ.

Олны анхаарлыг үргэлж татдаг жүжигчин Г.Золзаяа өмнө нь найруулагч Б.Тамиртай амьдрал зохиогоод амжсан ч төдийлөн амжилт олоогүй юм.

“Урлаг монголд хөгжихийн төлөө” нэгдлийн өвөрмөц өнгө төрх бүхий реппэр бол Roockie юм. Тэрээр сүүлийн үед уран бүтээлдээ түлхүү анхаарч, сонсогчиддоо бэлэг барих болсон.

Ямартай ч шинэхэн хос уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!