Төгс дүр төрхийг ч сүйтгэж чадах бидний анзаардаггүй 12 алдаа

“Анхны сэтгэгдлийг төрүүлэх хоёр дахь боломж танд хэзээ ч олдохгүй”  гэдэг үг бий. Энэ нь ч үнэн бөгөөд заримдаа жижиг нарийн ширийн зүйлс нь бидний гадаад төрхийг бүрмөсөн сүйтгэж болзошгүй байдаг. Гэрээсээ гарахдаа бид толгойноосоо хөл хүртэл сайхан харагдахыг илүүд үздэг бөгөөд бүх зүйл төгс төгөлдөр гэж боддог. Гэвч бидний жижигхэн алдаа бүх хүчин чармайлтыг хоосон болгож болзошгүй юм.

Бид танд ямар жижиг зүйлс таны гадаад төрхийг сүйтгэж болзошгүй, ийм зүйл тохиолдохгүйн тулд юу хийх ёстой талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Суга хэсгийн үрчлээ

Гарны тухайд бид цэвэрхэн маникюр хийлгэх, гараа чийгшүүлэх, илүүдэл үсийг арилгах талаар л санаа зовдог. Гэсэн хэдий ч бид суга хэсгийн үрчлээндээ төдийлөн анхаарлаа хандуулдаггүй. Энэ нь жин, нас, бие галбирын хувьд хүмүүст өөр өөр илэрч харагдаж болно.

Заримдаа энэ нь тааруулаагүй хөхний даруулгаас болж тохиолддог, жишээлбэл хэт жижиг байвал эдгээр үрчлээс ньилүү их харагдана. Хэрэв танд тийм зүйл тохиолддог бол дасгал хийж энэхүү асуудлаа шийдээрэй.

2. Арьсан дээрээ цацлага хэрэглэх

Олон хүмүүс наранд борлосон арьсанд дуртай бөгөөд шүршиж борлуулах аргыг сонгодог. Энэ нь ялангуяа хурдан, аюулгүй үр дүнд хүрэхийг хүсч байвал хэрэглэх арга юм. Гэсэн хэдий ч шүршиж борлуулах нь тийм сайн зүйл биш. Хэрэв та үүнийг хэтрүүлбэл эсвэл маш халуун өрөөнд орвол будаг бороонд урсдагтай л адил зүйл болж, арьс, хувцсан дээрээ толбо үлдээж болно. Үүнээс зайлсхийхийн тулд та бүтээгдэхүүнийг чухал үйл явдлын өмнө л хэрэглэхийг зөвлөж байна.

3. Буруу хэмжээтэй гутал

Та заавал таарсан гутлаа өмсөх хэрэгтэй. Хэт том эсвэл жижиг энэ асуудал нь ялангуяа зуны гутал дээр илт харагдаж болно. Буруу хэмжээтэй гутлууд таны гадаад төрхийг сүйтгэхээс гадна эвгүй байдалд хүргэж, бага зэргийн гэмтэл учруулж болзошгүй юм. Таны хөлийн хамгийн урт хурууны үзүүр ба улны урд ирмэгийн хооронд бага зэрэг зай байх ёстой гэж үздэг.

4. Холгох болон эвэрших

Таны гадаад төрхийг сүйтгэх бас нэг нарийн зүйл бол бусдад харагддаг хөлийн эвэр, холголт юм. Тэд ихэвчлэн буруу хэмжээтэй гутал өмссөнөөс болж бий болдог. Эвэршилтээс салахын тулд хөлөө төгтмөл бүлээн усанд угааж хуурай арьсыг гуужуулж болно. Гэсэн хэдий ч та тэдгээрийг бий болгохгүй тулд зөв хэмжээтжэй гутал өмсөх хэрэгтэй.

5. Хүүхдийн үсний боолт

Өнөө үед үсний дагалдах хэрэгслийн асар их сонголт байдаг – таны төсөөлж буй ямар ч дүр төрхийг бий болгож чадна. Гэсэн хэдий ч хүүхдийн боолтыг хэрэглэх нь тийм ч зөв сонголт биш юм. Хүүхэд болон том хүний хооронд маш том ялгаа байдаг учир өөрт таарсан үсний боолт хэрэглэх хэрэгтэй.

6. Үсний гоёл чимэглэл

Өөр нэг маргаантай үсний дагалдах хэрэгсэл бол шигтгээ бүхий үсний хавчаар юм. Эдгээрийг бусад үнэт эдлэлтэй хослуулах нь хэцүү төдийгүй таны үсийг гэмтээж болзошгүй юм. Мэдээжийн хэрэг, ийм үсний гоёл чимэглэл нь онцгой тохиолдлуудад тохиромжтой байж болох боловч өдөр тутмын дагалдах хэрэгсэл биш юм.

7. Наранд түлэгдсэн арьс

Зөвхөн далайн эрэг дээр бус цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж, дугуй унах эсвэл цэцэрлэгт ажиллах үед арьсан дээр түлэгдэлт үүсч болзошгүй байдаг. Мэдээжийн хэрэг, энэ бол байгалийн зүйл боловч заримдаа эдгээр тэмдэг нь таны дүр төрхийг сүйтгэж болзошгүй, ялангуяа хэрэв та нуруу ил гарсан даашинз зэрэг арьс ил гарсан хувцас өмсөхийг хүсч байвал. Та уг түлэгдэлт бий болсон хэсгээ арилгахыг хүсч байвал кокосын тос эсвэл нимбэг, зөгийн балны хольц түрхэж болно.

8. Хөлс хувцсанд нэвтрэх

Хөлсний толбо нь төгс дүр төрхийг хүртэл сүйтгэдэг. Энэ асуудалд хэн бүхэнд байдаг – бид сандрах эсвэл хурдан хөдөлж эхэлмэгц гарын доор хар толбо болж гарч ирдэг. Хэрэв та хэт их хөлрөхөөс болж зовж байвал үүнтэй тэмцэх хэд хэдэн арга байдаг. Дулаан улиралд байгалийн гаралтай даавуугаар хийсэн хувцас өмсөх, эсвэл хар, хар хөх, цагаан өнгийн хувцас сонгох нь хөлсний толбо төдийлөн тод харагддаггүй.

9. Хөлс дарагчний толбо

Хөлс дарагч нь хөлстэй тэмцэх найдвартай тусламж хэдий ч нэмэлт бэрхшээлийг бий болгодог. Хувцас өмсөх, тайлахдаа хөлсөө дарах хэсгээр толбо үлдэх магадлал өндөр байдаг. Энэ нь таныг эмх замбараагүй харагдуулдаг, ялангуяа бараан өнгийн хувцас өмссөн бол. Ийм таагүй нөхцөл байдалд орохгүйн тулд хөлс дарагчийг гэрээсээ гарахаас өмнө биш харин хөлс дарагчаа хэрэглээд хатсаных нь дараа хувцасаа өмсөх хэрэгтэй.

10. Хиймэл сормуус

Хиймэл сормуус нь нэлээд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд нүдийг тань илүү тод болгож өгдөг. Гэсэн хэдий ч хэт урт эсвэл дэрвэгэр сормуус нь хамгийн сайн сонголт биш юм. Байгалийн төрх чиг хандлага хэвээр байгаа тул хиймэл урт сормуус нь тийм ч сайхан харагддаггүй.

11. Жигд бус улаан уруулын будаг

Улаан уруулын будаг үргэлж анхаарлыг татдаг. Энэ нь царайг тод болгож эсвэл таны дүр төрхийг бүрмөсөн сүйтгэж болзошгүй юм. Уруулын будаг урууландаа түрхэхээсээ өмнө хангалттай чийгшүүлсэн эсэхийг шалгаарай, эс тэгвээс өнгө нь жигд бус болно. Мөн нүүр будалт хийхээс өмнө уруул дээрх арьсыг гуужуулж, тэжээлийн гавар түрхэж, уруулынхаа эргэн тойронд тос түрхэх хэрэгтэй.

12. Хуучин бариултай цүнх

Харамсалтай нь өндөр чанартай арьс хүртэл цаг хугацааны явцад анхны өнгө, гялалзах чадвараа алдаж, түүний гадаргуу дээр янз бүрийн зураас, гарч ирдэг, ялангуяа бидний өдөр бүр хэрэглэдэг цүнх. Хэдийгээр бид цүнхний урд талын зураасыг шууд анзаарсан ч хуучирсан бариулыг анзаарахгүй байж магадгүй юм. Энэ жижиг зүйл ч гэсэн таныг бага зэрэг муутгаэ харагдуулж болох юм.

Та бусад хүмүүсийн гадаад төрх байдлын бусад жижиг нарийн ширийн зүйлийг анзаарч байсан уу? Та сэтгэгдлээ үлдээгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!