Хэзээ ч өвддөггүй, хорт хавдар гээчийг мэдэлгүй 100 насалдаг овгийнхон өөрсдийн нууц жороо задалжээ!

Хойд Пакистаны нэгээхэн хэсэгт амьдардаг Хунза хүмүүс нь дэлхийн хамгийн жаргалтай, эрүүл, урт насалдаг хүмүүст тооцогддог.

Тэд амьдралдаа хорт хавдар гээчийг үзэлгүй өнгөрдөг бөгөөд 65 насандаа ч төрж, хүйтэн усанд хүүхдээ гаргадаг хүмүүс юм.

Дэлхийн алдартай эмч болон судлаач нар тэдний нууцыг олж мэдэхийн тулд олон жилийг зарцуулсан бөгөөд эцэст нь эрүүл амьдралын нууцыг нь мэдэж чадсан байна.

Тэд өөрсдийн тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бөгөөд гаднаас огт хүнсний зүйл худалдаж авдаггүй.

Хунза хүмүүсийн хооллолтын цэсэнд түүхий жимс, хүнсний ногоо, самар, хатаасан чангаанз, сүү, арвай, шар будаа, сагамхай, шош, өндөг, бяслаг гэх зэрэг багтах бөгөөд тэд бага идэж, их хөдөлдөг.

Ялангуяа ургацаа бүрэн гүйцэт хураах хүртлээ наранд хатаасан чангаанзыг иддэг байна. Судлаач нар тэдний эрүүл урт удаан амьдралыг нууцыг “чангаанз” гэж үзсэн аж.

Хатаасан чангаанзыг их хэмжээгээр идэх нь эрүүл мэндэд тун ч тустай болохыг та ч бас мэдэх биз ээ.

  • Кальц, төмөр их хэмжээгээр агуулдаг тул жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдэд их хэрэгтэй. Жимсний шүүс нь шингэц сайтай. 150 гр шүүс нь хүний өдөрт авбал зохих каротины хэмжээг хангана.
  • Цус багадалттай хүн өдөрт 100 гр чангаанз идэхэд 250 гр элэг идсэнтэй тэнцэх хэмжээнйи төмөр авч чадна.
  • Биеийн ерөнхий байдал сэргээх тэжээллэг хүнсний зориулалтаар хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд өдөрт 100-150гр хатаасан чангаанз идэхэд хангалттай.
  • Калигаар баялаг тул зүрх судасны дутагдалтай хүмүүст мөн тустай.
  • Фосфор, магний ихтэй учраас тархины үйл ажиллагаа сайжруулна.
  • Кальци ихтэй учраас мэдрэлийн судлын булчин сэргээнэ.
  • Магни ихтэй тул артерийн даралт бууруулж, хэвийн хэмжээнд барихад тустай. Тийм ч учраас даралт ихэсдэг хүмүүст чангаанз их идэхийг зөвлөдөг.
  • Ходоод гэдэсний салст бүрхүүлийн үрэвслийн үед тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг тул ходоодны өвчинд чангаанз хандалж уух сайн.
  • Чангаанзны шүүс нь ходоодны хүчиллэгийн үзүүлэлтийг хэвийн хэмжээнд байлгаж бүдүүн гэдэсний үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлнэ.
  • Чангаанз шээс сайн хөөдөг тул хаван хөөнө. Найрлага дахь калийн хэмжээ нь натрийн хэмжээнээс 11 дахин их. Иймд шарх болон хавангийн үед чангаанзны шүүсийг хооллохын өмнө болон хойно 70-80 граммаар хоногт 6-7 удаа уух хэрэгтэй. Хатаасан чангаанз хэрэглэх бол: 100 грамм чангаанз дээр 1 литр халуун ус хийж таглан дулаан хучиж 6 цаг хандална.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!