Хүмүүс төдийлөн мэддэггүй тул жуулчид бараг очдоггүй үзэсгэлэнтэй газрууд

Халдварт өвчин, цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар тун ч хүнд байдалд орсон. Хүмүүсийн тухайд аялах зөвхөн мөрөөдөл болж үлдсэн бөгөөд сайхан цагийг хүлээж, цалингаа хурааж суугаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл та бүхэндээ цар тахал дууссаны дараа аялж болох үзэсгэлэнтэй газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. Гоё сайхан гэсэн алдартай газруудад хүмүүс ихээр очиж, сүүлдээ үзэх харах боломж ч олдохгүй, бужигналдсаар дуусдаг сул талтай. Харин шинээр гайхалтай газруудыг нээн илрүүлж, тийшээ аялж, анхдагч болох сайхан биш гэж үү?

Шотландын “Махри Мур0” тойрог чулуу

Махри Мур бол Шотландын Арран арал дээр байрладаг 6 чулуун тойргийн нэр юм. Хүн бүр “Stonehenge”-ийг сонирхож, очиж үзэхийг мөрөөдөх боловч үүнтэй ижил байгалийн гайхалтай тогтоц бүхий Махри Мурыг төдийлөн мэддэггүй. Тус чулуунууд өөрсдийн гэх сонирхолтой түүхтэй төдийгүй ойр орчмын байгаль нь тун ч үзэсгэлэнтэй. Хүмүүс бараг мэддэггүй тул очиж сонирхох хүмүүс ч цөөн. Та тэнд тухтай цагийг өнгөрүүлж, сайхан дурсамжийг бүтээж болох юм.

Английн “Hedge Maze”

Тус сонирхолтой газрын урт нь 2.7 км бөгөөд 16 мянган ширхэг бутнаас бүрдэнэ. Бараг 2.5 метр өндөр бут сөөг нь ажиглалтын төв цамхагийг хүрээлж байрладаг. Хүмүүс тус төөрдөг бутан дунд орж, гарцыг олохыг хичээнэ. Харин хинт хэрэгтэй бол ажиглалтын тавцан дээр гарч, замаа харж болох юм. Үнэхээр сонирхолтой, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг тус газар танд өгөх болно.

Баган, Мьянмар

Эртний хотын суурин дээр байрладаг түүхэн бүсэд 2 мянга гаруй ариун сүм, пагода, хийд байдаг. Ариун сүмүүд нь гантиг, шохойн чулуу, элсэн чулуугаар хийгдсэн байдаг. Баган бол 9-13 -р зууны хооронд харийн шашинт хаант улсын нийслэл байв. Гэвч монголчуудын довтолгоо эцэстээ паганизмын уналтад хүргэв. Цаг хугацаа өнгөрөхөд энэ газар нь буддистуудын мөргөлийн газар болжээ. 2019 онд Баган ЮНЕСКО -гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Тус газар одоо л хүмүүсийн хараанд өртөж эхэлж байгаа учир жуулчид тийш зүглэх хандлагатай байгаа.

Унгар, Бокоди нуур

Цөөхөн хүний мэддэг загас агнуурын жижигхэн тосгон нь Бокоди нууран дээр байрладаг. Өмнө нь загасчид байшинд амьдардаг байсан бол одоо тус газарт жуулчид хүлээн авдаг болжээ. Усан дээрх байшингууд жуулчдын хувьд шинэлэг бөгөөд тун ч сонин содон мэдрэмж төрүүлнэ.

Дашрамд дурдахад тус газар нь Мальдивийн аралтай тун ч төстэй. Гэсэн ч Мальдив шиг жуулчид их байдаггүй, тайван тухтай амралтыг өгнө гэдгээрээ онцлог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!