Төрсөн ээжээс дутахгүй хадам ээжтэй учирсан хамгийн азтай бэрүүд

Хадам ээж гэхээр хахир хатуу, зөвхөн өөрийнхөө хүүхдийг л хайхарч хайрладаг нэгэн мэт ойлголт хүмүүсийн толгойд суусан байдаг. Энэ нь магадгүй кинон дээр хадам ээжийг тэгж бараан харагдуулдагаас үүдэлтэй байж ч болох юм. Үнэндээ бодит амьдрал дээр ээжээс дутахгүй хадам ээжүүд олон байх аж. Хамтдаа бэрээ хүүгээсээ дутахгүй хайрладаг хадам ээжүүдтэй танилцъя.

Хадам ээж маань надад өөрийн ээжээс залгамжилж авсан бөгжөө өгөөд хүссэнээрээ өөрчлөөд зүүж болно гэсэн. Тэгээд би ийм болгож өөрчлүүлээд зүүж байгаа. Яг л хадам ээж шигээ энэ бөгжөө хүүгийнхээ эхнэрт дамжуулж өгнөө.

Хадам ээж маань охингүй болохоор намайг яг л төрсөн охин шигээ хайрладаг. Бүр хос цүнх аваад, надад нэгийг нь бэлэглэсэн шүү. Ээж охин хоёр хослоод явбал хэчнээн гоё вэ гээд хайр дүүрэн нүдээр ширтэж байгаад өгсөн.

Миний бие таагүй байсан болохоор оройн хоолоо ч идэж чадаагүй юм. Гэтэл хадам ээж маань намайг унтаж байхад зөндөө их хоол хийж авчраад тавьчихсан байсан. Бүр намайг сэрээлгүй чимээгүйхэн гэр цэвэрлэж, хоол үлдээгээд явсан байсан. Баярласандаа нүдэнд нулимс цийлэгнэж, ээждээ хайртай шүү гэж араас нь мессеж илгээсэн.

Хадам ээж маань өөрийн хайрлаж ургуулсан цахирмаа цэцгүүдээ надад авчирч өгсөн. Агаар цэвэршүүлдэг, биед сайн болохоор миний охин ав гээд авчраад өгчихсөн. 

Хадам ээж маань намайг хуримын өдрөө зүүгээрээ гээд энэ алтан зүүлтийг өгсөн. Энэ зүүлтийг хадам ээжийн өвөө нь урласан, үе дамжсан тун ч үнэтэй эдлэл гэсэн дээ.

Миний бодлыг уншдаг юм уу гэлтэй хамгийн хэрэгтэй зүйлийг маань зул сарын баяраар бэлэглэсэн. Хамгийн шилдэг хадам ээж.

Хэвлийд маань бүрэлдэж байгаа бяцхан зүрхэнд зориулж, хадам ээж маань үүнийг урлаж өгсөн. 

Намайг амарч бай гээд хадам ээжийн маань бэлдсэн оройн хоолны ширээ. Үнэхээр хөөрхөн биш гэж үү?

Намайг амьтанд тэр дундаа мууранд хайртайг хадам ээж маань тун сайн мэднэ. Тэгсэн нэг л өдөр ийм хөөрхөн амьтныг аваад ирсэн. Намайг юунд дуртай, юунд дургүй сайн мэддэг, намайг хайхардаг анхаардаг хадам ээжтэй байх хэчнээн сайхан гээч.

Хадам ээж маань өөрийн үнэтэй сувдан зүүлтээ тасалж, надад зориулан ийм гоёмсог хослол хийж өгсөн.

Биднийг гэртээ ирэхэд хадам ээж маань ийм гэнэтийн бэлэг бэлдсэн байв. Үнэхээр инээдтэй байсан шүү.

Шинэхэн төрсөн хүүд маань зориулж хадам ээжийн хийж өгсөн бэлэн. Зургийг нь аваад интернэтэд тавихад хүн бүр гайхаж магтсан шүү.

Хадам ээжийн мууранд маань зориулж хийж өгсөн бяцхан буйдан.

Хадам ээж зул сарын баяраар ямар бэлэг авмаар байна гэхээр нь “Ordinary” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнээс аль нь ч байсан яах вэ гэсэн юм. Гэтэл тэр надад ийм бэлэг өгсөн. Үнэхээр хэлэх үггүй болсон шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!