Инстаграмд хамгийн олон дагагчидтай Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд

Сүүлийн жилүүдэд ямарваа нэгэн хүний амбиц, карьер, байлдан дагуулах чадварыг нь мэдье гэвэл хувийн цахим хуудас, сошиал дахь орчныг нь судлаад үзэхэд л хангалттай болжээ. Тэр ч утгаараа инстаграм, фэйсбүүк, твиттэр-т “ноёрхол”-оо тогтоосон бүсгүйчүүд цөөнгүй. Ингээд 2021 оны 1 сарын байдлаар инстаграмын хатан хаан Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийг танилцуулж байна.

10. baljkaann 278k

Мисс, загвар өмсөгч Ю.Балжидмаа сүүлийн үеийн загвар өмсөгчид дундаа хамгийн нуруулаг царайлаг гэгддэг. Дөнгөж 20 нас гарч яваа тэрээр News агентлагийн захирал Г.Анархүүтэй дэр нэгтгэж өнгөрсөн намар хүүтэй болсон.

9. tsengel_tsenguu 313k

“Боолын гэрээ”, “Сайна уу амьдрал минь”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг киногоороо олны танил болсон хөгжилтэй, сэргэлэн, эрч хүчтэй, чадварлаг жүжигчин.

8. tugs_saruul 376k

Монголын загварын ертөнцийн хамгий амжилттай нүүр царай болж буй бүсгүйчүүдийн нэг бол загвар өмсөгч С.Төгс. Тэрээр авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгээр олонд танигдсан Ч.Цэнгүүнтэй хамтран амьдраад нилээдгүй удаж байгаа. Тэд Монголын хамгийн сайхан хосуудын нэг.

7. dulguun_positivemongolians 383k

Швед улсын Стокгольм хотод амьдарч байгаад Монголдоо ирсэн хосууд болох Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын гэр бүлийг “Positive Mongolians” влогоор бид сайн мэднэ.

6. shuuderheen 404k

Жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг одоогоор АНУ-д суралцаж байгаа. Олон нийтийн сүлжээнд маш идэвхтэй байдаг бүсгүйчүүдийн нэг.

5. khishigdalai 415k

Сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч нам гүм байгаа ч дуучин А.Хишигдалай загварын чиглэлээр тун амжилттай яваа. Рок попын ертөнцийн өвөрмөц, содон хоолоотой үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг бол яалтчгүй Хишигдалай мөн.

4. urankholboo 417k

Гала хамтлагийн гишүүн дуучин Уранхолбоо одоогоор реклам, танилцуулах үйлчилгээ болон зар суртачилгаа идэвхтэй хийдэг чадварлаг бүсгүйчүүдийн нэг.

3. ganchimegaltan_ganuuhai 436k

“Хэцүү анги”, “Рашаантын 18” киногоор олны танил болсон жүжигчин А.Ганчимэг. Тэрээр хамгийн сүүлд “Халуун сэтгэл” киноногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Монголын дэлгэцийн урлагийн авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг.

2. dulguun.odkhuu 529k

Дэд байрын эзнээр улсын Драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн тодорлоо. Тэрээр мэргэжил дээшлүүлэхээр алс холын АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр их сургуулиа амжилттай суралцаж, төгссөн. Мөн “Хайрын рекорд”, “Single ladies 1, 2, 3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй уран бүтээлч билээ.

1. theukaofficial 539k

Оны өмнөхөн төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан дуучин Д.Уламбаяр буюу Ука 2020 онд анхны томоохон шоу тоглолтоо хийхээр товлоод байсан ч цар тахлаас болж хойшлоод байгаа. Тун удалгүй бид “Do it” тоглолтоороо сэтгэл догдлон уулзана гэдэгт итгэлтэй байна. Тэрээр Монголын инстаграмын хатан хаан бөгөөд энэ алдрыг тун удаан итгэл төгс тэргүүлж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!